65-аас дээш насныхны гуравдугаар тунд Фпайзер вакцин хийнэ

2021-08-25 266 0

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхий сайд вакциныг төлбөртэй болгоно гэж мэдэгдсэн. Үүний судалгаа хэр явж байгаа вэ?

-Одоогоор Засгийн газраас төлбөртэй хийж байгаа судалгааны дүн гараагүй байна.

-Гуравдугаар тун хийж эхэлсэн. Нийтэд гуравдугаар тун хийх үү?

-Гурав дахь тунгийн нөөцийг бүрдүүлж, татан авалт хийгээд явж байна. Гурав дахь тунг үнэ төлбөргүй хийнэ. Эхний ээлжид 65-аас дээш насны 450 мянган иргэнд гуравдугаар тун хийхээр нөөцөө бүрдүүлсэн. Гурав дахь тунд дан Фпайзер вакцин хийнэ.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ