Хүнсний эрхийн бичигтэй иргэд зарим сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг болно

2021-08-25 156 0

Хүнсний эрхийн бичигтэй иргэд есдүгээр сарын 15-наас хойш томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдсэн байна.

ХНХ-ийн яам хүнсний эрхийн бичиг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу тодорхой шинэчлэлийг хийж байгаа. Хүнсний эрхийн бичигтэй иргэд зөвхөн гэрээт 800 дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан бол одоо НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг бүх хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болсон.

Өнөөдрийн байдлаар доорх IT компаниудын кассын систем ашигладаг дэлгүүрүүд болон томоохон худалдааны төвүүдээс эхний ээлжинд E-Mart болон Оргил худалдааны төв хамтарч ажиллахаар болжээ.

Холбоотой мэдээ