Зуны 16 дахь удаагийн Паралимпын наадмын нээлт өнөөдөр 19:00 цагаас Токио хотын 68 мянган хүний суудалтай “Олимпын цэнгэлдэх хүрээлэн”-д эхэлнэ.
Дэлхийн 162 (+Дүрвэгсдийн баг) орны 4500 орчим тамирчид 22 спортын 539 төрөлд ур чадвараа сорино.
Тус наадамд манай улсаас
- Х. Энхтуяа (Пара тэеквондо)
- Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)
- Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)
- Н. Мөнхбаатар (Пара байт харваа)
- Д.Сэлэнгээ (Пара байт харваа)
- З. Ганбаатар (Пара буудлага)
- Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)
- П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)
- А.Мөнхбат (Жүдо)
- С.Ядамдорж (Жүдо)
- Н.Алтанцэцэг (Жүдо) нарын 11 тамирчин оролцоно.
2000 оны Сиднейн паралимпаас эхлэн оролцсон Монгол Улс паралимпын наадмаас нийт 3 медаль авч байсан.
Тодруулбал, 2008 оны Бээжингийн паралимпад байт харваагаар Д.Баатаржав алт, 2016 оны Риогийн паралимпад Э.Содномпилжээ хүндийг өргөлт, Б.Ууганхүү жүдогоор хүрэл медалийг хүртэж байсан.
0 cэтгэгдэлтэй