ЭМЯ-аас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.08.24-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1596 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 314 нь Улаанбаатарт, 1282 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.
Хоногт 2022 хүн эдгэрч, хэвийн ажил амьдралдаа шилжсэн аж. Сүүлийн 24 цагт 40-80 насны таван хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас баралт 907 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11093 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 6332 нь хөнгөн, 3626 нь хүндэвтэр, 944 хүнд, 191 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 10309 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Нийт хүн амын 63,4 хувь буюу 2 сая хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй