“Хөдөө миний нүдээр” гар зургийн уралдааны материалыг ирэх сарын 1-нийг хүртэл хүлээн авна

2021-08-23 381 0

“Ногоон Алт – Малын эрүүл мэнд” төслөөс санаачлан хүүхдүүдэд байгаль, экологийн боловсрол олгох, тэднийг ургамал, амьтан гээд бусад амьд биесүүдтэй зөв сайхан, зохицон амьдардаг, хайрлан хамгаалдаг иргэн болон өсөхөд нь дэмжих зорилгоор 6-9 болон 10-14 насны хүүхдүүдийн дунд зарласан “Хөдөө миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдааныг удирдамжийг хүргэж байна.

Монгол орны байгаль, экологийн онцлог, түүний тэнцвэрт байдлыг хадгалах нь ирээдүй болсон хойч үеийнхэнд маш чухал. Тиймээс энэхүү уралдаанаар дамжуулан бяцхан үрс маань үе тэнгийн найзууддаа байгаль, экологио хайрлах зөв мессэжийг хүргэхээс гадна эцэг эх ойр дотнын томчууддаа ч эерэг нөлөөллийг үзүүлэх ач холбогдолтой.

Энэхүү тэмцээнийг Монгол Улсын бэлчээрийн тэнцвэрт байдлыг хадгалж, эрүүл, чанартай мал сүргийг зохистой тоо хэмжээнд өсгөх хэвшлийг малчдад ойлгуулах ажлыг 17 жилийн турш хэрэгжүүлсэн ШХА-ын дэмжлэгтэй “Ногоон Алт – Малын эрүүл мэнд” төслөөс санаачлан хүүхдүүдэд байгаль, экологийн боловсрол олгох, тэднийг ургамал, амьтан гээд бусад амьд биесүүдтэй зөв сайхан, зохицон амьдардаг, хайрлан хамгаалдаг иргэн болон өсөхөд нь дэмжих зорилгоор зохион байгуулж байна.

Шагналын сан: Хоёр сая төгрөг. Хүүхдүүдийн сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор шагналыг бэлэн мөнгөөр бус Альфа номын дэлгүүрээс дуртай номоо сонгон авах “эрхийн бичиг”-ээр олгоно.

I байр (1) – 300.000 төгрөг

II байр (2) – 200.000 төгрөг

III байр (3) – 100.000 төгрөг

Тэмцээнд оролцсон бүх хүүхдэд цахим батламж олгоно.

Ирсэн бүтээлүүдийг Green Gold – Ногоон Алт фэйсбүүк хуудсаар хуваалцаж цуглуулсан лайк, шэйр болон шүүгчдийн саналаар хоёр насны ангилал бүрд 6 шилдэг бүтээлийг шалгаруулж есдүгээр сарын 9-нд зохион байгуулагдах “Бэлчээрийн үндэсний IV” форумын үеэр шагналыг гардуулахаас гадна шилдэг бүтээлүүдийг виртуал үзэсгэлэнгээр олон нийтэд танилцуулна.

Хугацаа: Бүтээлийг есдүгээр сарын 1-н хүртэл info@greenmongolia.mn цахим хаягаар хүлээн авна.

Бүтээлийг явуулахдаа хүүхдийн овог нэр, нас, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичнэ.

Холбоотой мэдээ