Япон улсын нийслэл Токио хотноо маргаашаас буюу 2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд “Токио-2020” зуны паралимпын XVI наадам болно. “Токио-2020” зуны паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 6 төрөлд 11 тамирчин оролцох эрх авсан билээ.
“Токио-2020” зуны паралимпын наадамд оролцох Монгол Улсын багийн эрэгтэй тугчаар пара жүдо бөхийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар пара байт харвааны тамирчин Дэмбэрэлийн Сэлэнгээ томилогджээ.
Сонирхуулахад, Монголын үндэсний паралимпын хорооны тамирчдаас “Сидней-2000”, “Афин-2004” зуны паралимпын наадамд Гавьяат тамирчин Ж.Лхагважав, “Бээжин-2008” зуны паралимпын наадамд Гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн, “Лондон-2012” зуны паралимпын наадамд Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, “РИО-2016” зуны паралимпын наадамд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Бээжин-2008” зуны паралимпын наадмын аварга Д.Баатаржав нар Төрийн далбаагаа барин жагсаж байсан түүхтэй.
0 cэтгэгдэлтэй