Гэмт хэрэг – andgai.mn https://andgai.mn Thu, 19 Feb 2026 09:23:38 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 Солонгост хүчингийн хэрэг үйлдсэн Монгол залуусыг баривчилжээ https://andgai.mn/7937 https://andgai.mn/7937#respond Thu, 11 Dec 2025 10:08:34 +0000 https://andgai.mn/?p=7937 БНСУ-ын Сөүл хотод согтуурсан, өөрийгөө хамгаалах чадваргүй байсан эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт 20 гаруй насны хоёр залууг цагдаагийн байгууллага саатуулсан бөгөөд шалгалтаар тэд Монгол Улсын иргэн, тус улсад суралцдаг оюутнууд болох нь тогтоогджээ.

Хэргийн нөхцөл:

Сэжигтнээр татагдсан А болон Б нар нь өнгөрсөн аравдугаар сард Сөүл хотын Мапу дүүрэгт байрлах нэгэн клубт танилцсан гадаадын 20 орчим насны эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, эмэгтэй нь архины нөлөөнд хэт автсан байсан бөгөөд тэд үүнийг далимдуулан клубын ойролцоо газар руу чирч аваачин, гэмт хэрэг үйлдсэний дараа зугтжээ.

Мөрдөн шалгалт ба баривчилгаа:

Хохирогч цагдаад хандсанаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн ч сэжигтнүүд болон хохирогч нь бүгд гадаадын иргэн байсан тул мэдээллийг тодорхойлох явц багагүй хүндрэлтэй байсан байна. Гэсэн ч цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шинжилж, сэжигтнүүд Монгол Улсын иргэд болохыг тогтоожээ.

Үүний дараа эрэн сурвалжлах ажиллагааг идэвхжүүлсний үр дүнд:

Сэжигтэн Б-г өнгөрсөн сарын 27-нд гэрт нь,

Сэжигтэн А-г энэ сарын 1-нд хот хоорондын автобусны терминал дээр малгай, маск зүүж, нүүрээ нуусан байдалтай автобусанд сууж зугтах гэж байх үед нь баривчилсан байна.

Ингэж нэг сараас илүү хугацаанд үргэлжилсэн мөрдөн байцаалтын дараа сэжигтнүүдийг саатуулсан бөгөөд уг хэргийг прокурорт шилжүүлэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: MBN News

]]>
https://andgai.mn/7937/feed 0
Дөнгөж сая Д.Эрдэнэбилэгийг хорих 461 -р анги руу авч явсан байна https://andgai.mn/5331 https://andgai.mn/5331#respond Thu, 21 Apr 2022 16:12:36 +0000 https://andgai.mn/?p=5331 Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн даргаар ажиллаж байгаа “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.

Тус газраас түүний гэр болон ажил, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн бөгөөд мөрдөн шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон тул цагдан хорих саналыг прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэрийг дэлгэрүүлбэл, Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал тус тус ирүүлснийг хэлэлцээд, дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон юм байна.

]]>
https://andgai.mn/5331/feed 0
АТГ:Өнгөрсөн долоо хоногт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан гэж мэдэгдлээ https://andgai.mn/5217 https://andgai.mn/5217#respond Tue, 05 Apr 2022 03:45:26 +0000 https://andgai.mn/?p=5217 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 601 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 18 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 565 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 8 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

]]>
https://andgai.mn/5217/feed 0
Н.Тэмүүлэн: Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй https://andgai.mn/5173 https://andgai.mn/5173#respond Fri, 01 Apr 2022 10:53:50 +0000 https://andgai.mn/?p=5173 АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс Хөгжлийн Банктай холбоотой хэргийн явцын талаар тодруулав.

-Улсын Их Хурлаас зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үеэр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдээс яагаад одоог хүртэл мэдүүлэг аваагүй вэ гэх асуултууд явсан. Ер нь яагаад дуудаж мэдүүлэг аваагүй вэ?

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авдаг. Мэдүүлэг нь өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг хэдий ч уг мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар үнэн зөв нь нотлогдож, тогтоогдож байх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлмэгц оролцогч нэг бүрээс заавал мэдүүлэг авах ёстой байдаггүй л дээ. Учир нь мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй.

Харин хэрэгт ач холбогдолтой нотлох баримт буюу жишээ нь авлига, албан тушаалын хэрэг дээр ярихад санхүүгийн баримт, албан бичиг, гарын үсэг бүхий бусад баримтууд, файл зэргийг устгаж үгүй болохоос нь өмнө мөрдөгч илрүүлж, цуглуулж, бэхжүүлж авах, шинжээч, мэргэжилтний дүгнэлт гаргуулах зэрэг нь хэргийн болсон байдлыг бүрэн бодитой тогтооход чухал ач холбогдолтой байдаг.

Үүний дараагаар хэнийг, хэдийд, хаана, юуг тодруулж байцаалт, мэдүүлэг авах зэрэг нь өөрөө мөрдөгчийн болон түүнд хяналт тавьж буй прокурорын мөрдөн шалгах ажиллагааны тактикийн асуудал, энэхүү мөрдөн байцаалтын тактик нь мөрдөн байцаалтын нууцлалдаа хамаардаг. Мөн хэнийг ямар хэрэг дээр гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн алинаар нь мэдүүлэг авсан нь ч мөрдөн байцаалтын нууцлалд хамаардаг. Энэ мэдээлэл ил байх нь тухайн хэрэгт оролцогчдын аюулгүй байдалд заналхийлэх учраас өгөх мэдүүлэгт нь гаднын хууль бус нөлөөлөл орж болзошгүй байдал бий болох эрсдэлтэй байдаг.

Ер нь бол байцаалтад хэт шүтэх бус нотлох баримтуудыг илрүүлж, цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг шуурхай цаг алдалгүй хийх, түүндээ тулгуурлан зохих мэдүүлгийг авах явдал мөрдөн шалгах ажиллагаанд чухал байдаг. Бүх хүмүүсийг дуудаж мэдүүлэг аваад байх нь гол асуудал биш энэ нь цаг хугацааны асуудал байдаг. Харин хэзээ вэ гэдэг нь мөрдөн байцаалтын тактикийн нэг хэсэг байдаг гэдгийг хэлье.

]]>
https://andgai.mn/5173/feed 0
АТГ:Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийг шалгаж байна https://andgai.mn/5123 https://andgai.mn/5123#respond Tue, 29 Mar 2022 13:51:37 +0000 https://andgai.mn/?p=5123 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 444 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 247 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 197 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 35 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 6 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 65 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 7 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 58 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Дээрх хяналт шалгалтаар илэрсэн 10 мэдүүлэг гаргагчийн зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан хариуцлага тооцуулахаар Гаалийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлэв. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийг нарийвчлан шалгаж байна.

]]>
https://andgai.mn/5123/feed 0
Хөвсгөлийн цагдаагийн алба хаагчид гурван сум дамжин хулгай хийсэн этгээдүүдийг илрүүлжээ https://andgai.mn/5065 https://andgai.mn/5065#respond Wed, 23 Mar 2022 13:57:08 +0000 https://andgai.mn/?p=5065 Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид гурван сум дамжин орон байрны хулгай хийсэн бүлэг этгээдийг илрүүлж, шуурхай ажиллажээ.

Хөвсгөл аймагт он гарснаас хойш орон байрны хулгайн гэмт хэрэг ихэссэн байна. Тиймээс аймгийн Эрүүгийн цагдаагийн алба хаагчид орон байрны хулгайн гэмт хэргийн эсрэг арга хэмжээ зохион байгуулж, ажилласны үр дүнд бүлэг этгээдийг илрүүлэн саатуулжээ.

Дээрх таван этгээд нь Хөвсгөл аймгийн Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул сумдыг дамжин 18 удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж, айлын орон байрыг сүйтгэж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна. Тэдний гурав нь хулгайн гэмт хэргээ хамтран үйлддэг бол үлдсэн хоёр нь тус тусдаа “ажилладаг” байжээ.

Тэдний удаа дараагийн уг үйлдлийг аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа С.Болдбаяраар ахлуулсан ахлах дэслэгч Ц.Дөлгөөн, дэслэгч Ц.Билгүүн, ахмад Д.Бат-Очир нарын алба хаагчид илрүүлж, хохирсон айл, өрхүүдийг хохиролгүй болгох тал дээр шуурхай арга хэмжээ аван ажиллажээ.

Иймд иргэд, олон нийт хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан ажлаа нэр төртэй, шуурхай гүйцэтгэж буй Хөвсгөл аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдад гүн талархсанаа илэрхийллээ.

]]>
https://andgai.mn/5065/feed 0
А.Аварзэд:Шалгалтын явцад хэзээ ухагдсан нь тодорхойгүй 18 хиргисүүр, хөндөгдсөн 9 булш байсныг олж илрүүлсэн https://andgai.mn/5017 https://andgai.mn/5017#respond Tue, 22 Mar 2022 12:03:36 +0000 https://andgai.mn/?p=5017 Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн түүх, соёлын дурсгалт газруудад хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Аварзэдтэй ярилцлаа.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн түүх, соёлын дурсгалт газруудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын гол зорилго юу байсан бэ?

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад түүх соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын байдалд шалгалт хийх тухай санал тавьж, улмаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран өнгөрсөн оны сүүлээр энэхүү шалгалтыг хийсэн. Түүх соёлын үнэлж баршгүй дурсгалтай, “Боржигон” нутгийн соёлын үнэт өв, дурсгалын зүйлтэй нэг бүрчлэн үзэж танилцах, хамгаалах, хууль бус хайгуул, малтлагаас урьдчилан сэргийлэх, соёлын өвийг хамгаалахад иргэдийг татан оролцуулах, устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, шинээр илрүүлж бүртгэлжүүлэх, мэдээллийн санг шинэчлэх зорилгоор энэхүү шалгалтыг хийсэн юм.

Хамтарсан ажлын хэсэгт хэчнээн байгууллага оролцсон бэ? Шалгалтын хүрээнд ямар ажил хийсэн бэ?

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Бүрэлдэхүүнд нь аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Тагнуулын тасаг, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар, “Боржигон өв” музей, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөлийн албан тушаалтнууд ажилласан. Ажлын хэсгээс Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт байгаа аймгийн мэдээллийн санд бүртгэлтэй 70 орчим газрын 500 гаруй дурсгалд хяналт шалгалтыг хийсэн.

Энэ удаагийн шалгалтын явцад дөрвөн газрын 58 түүх соёлын үл хөдлөх дурсгалыг шинээр олж илрүүлсэн. Эдгээрт тэмдэг, тэмдэглэгээ, хэмжилт, тодорхойлолт бичиж, газрын нэршил, солбицлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгон, түүх соёлын үл хөдлөх 11 газрын дурсгалуудын зургийг дроноор авч бүртгэн баримтжуулсан нь чухал ажил болсон.

Иргэдийн буруутай үйлдлээс болж түүх дурсгалын хосгүй үнэт дурсгалууд устаж үгүй болох аюулд ороод байгаа гэж ярих болсон. Шалгалтын хүрээнд ямар зөрчлүүд илэрсэн бэ?

Тиймээ. Харамсалтай нь иргэдийн буруутай үйлдэлтэй холбоотойгоор түүх дурсгалын хосгүй үнэт дурсгалууд эвдрэх, устах аюултай нөхцөл байдалд орж байгаа нь шалгалтаар илэрсэн. Тухайлбал, тус аймагт байдаг “Цагаан дарь эх”, “Шарав арилд” бурхан, “Зараагийн зүүн өвөр” дэх хүн чулуу, “Гүйлстийн энгэр” дэх бичгийн дурсгал зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалуудад иргэд сүү, цагаан идээ өргөх, өөх тос түрхэх, ойр орчинд нь шашны зан үйл үйлдэх, зөвшөөрөлгүйгээр сэргээн засварлаж будах зэргээр чанар байдлыг нь дордуулсан байсан. Мөн зарим хиргисүүр дээгүүр авто зам дайрч гарсан, хатуу хучилттай зам тавигдаж устаж үгүй болсон тохиолдол ч гарсан байна. Түүнчлэн үерийн усанд эвдэгдэж устаж болзошгүй Хүннүгийн үеийн гурван булш байгаа нь шалгалтаар тогтоогдсон. Хэзээ ухагдсан нь тодорхойгүй 18 хиргисүүр, хөндөгдөж ухагдсан есөн булш байсныг шалгалтын үеэр олж илрүүлсэн.

Иргэд эртний олдвор, эд өлгийн зүйлийг зарж худалдаалдаг гэмт хэрэг цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэх болсон. Шалгалтын дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Хамтарсан шалгалтын дүнг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ажлын хэсэг, аймаг, сумдын Засаг дарга нар оролцсон хурлаар хэлэлцүүлсэн. Цаашид түүх соёлын үл хөдлөх дурсгалын зүйлийг хаягжуулах, тэмдэгжүүлэх, сэргээн засварлах, авран хамгаалах, малтлага судалгаа хийх зэрэг ажилд зарцуулагдах төсвийг аймаг орон нутгаас шийдвэрлүүлж байхаар болсон. Түүх, соёлын дурсгалт зүйл иргэдийн буруутай үйл ажиллагаанаас устаж үгүй болох, чанар байдлаа алдах тохиолдол ихээхэн гарч байгаа учраас үүнд онцгой анхаарч, иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Ажлын хэсгээс шалгалт, судалгааг хийх явцдаа түүх соёлын дурсгалт зүйлээ хайрлан хамгаалах, аливаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй өгөх зэргээр устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж, хайрлан хамгаалж байх талаар орон нутгийн иргэдэд танилцуулга, мэдээлэл хүргэж ажилласан. Мөн түүхэн дурсгалт өвийг хайрлан хамгаалж байгаа иргэдийг урамшуулж байх асуудлыг ч шийдвэрлэхээр болсон.

Түүх дурсгалын үнэт өвийг иргэд зарим тохиолдолд санаандгүй байдлаар устгачихдаг гэж байсан. Тиймээс иргэдэд энэ талаар анхааруулга өгөөч?

Иргэд хэдий үеийн ямар түүх соёлын дурсгалт зүйл байсныг мэдэгдэхгүй болтол нь сүү, шар тос, цагаан идээгээр “будчихдаг”. Энэ нь устаж үгүй болох гол үндэс болж байгааг мэргэжлийн хүмүүс хяналт шалгалтын үеэр ярьж байсан. Тиймээс аймаг бүрийн төрийн байгууллага, нутгийн иргэдтэйгээ хамтран түүх соёлын дурсгалт зүйлсээ хайрлан хамгаалж, үр хойчдоо бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээе гэж уриалмаар байна.

]]>
https://andgai.mn/5017/feed 0
АТГ:Эрүүгийн зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв https://andgai.mn/5001 https://andgai.mn/5001#respond Mon, 21 Mar 2022 14:21:39 +0000 https://andgai.mn/?p=5001 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 31 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 102 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 74 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 592 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 573 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн гэж АТГ-аас мэдээллээ.

]]>
https://andgai.mn/5001/feed 0
Техаст 13 настай хүүхэд ачааны машин жолоодож осолдон, есөн хүн амиа алджээ https://andgai.mn/4978 https://andgai.mn/4978#respond Fri, 18 Mar 2022 10:24:04 +0000 https://andgai.mn/?p=4978 АНУ-ын Техас мужид 13 настай хүүхэд ачааны машин жолоодож яваад Нью-Мексикогийн их сургуулийн гольфын багийн гишүүдийн сууж явсан машиныг мөргөн осолджээ. Улмаар есөн хүн амиа алдсан талаар албаныхан мэдээлсэн байна.

Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг тодруулахад ачааны машины зүүн урд талын запас дугуй нь салж, машин жолоодлогоо алдан хазайснаар осол гарсан байх магадлалтай байгаа талаар тус мужийн Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дэд дарга Брюс Ландсберг хэлжээ.

Техасын Олон нийтийн аюулгүй байдлын хэлтсийн шинжээчид ачааны машины жолоочийн суудалд үлдсэн цогцсыг шинжилснээр 13 настай хүүхэд болохыг тогтоосон байна.

Тэмцээнд оролцоод буцаж явсан зургаан тамирчин, дасгалжуулагч болон ачааны машиныг жолоодож байсан 13 настай хүүхэд, уг машины зорчигч 38 настай иргэн ослын улмаас амиа алджээ.

]]>
https://andgai.mn/4978/feed 0
ШШГЕГ: Э.Бат-Үүлийн захидал харилцаагаар харьцах эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй https://andgai.mn/4934 https://andgai.mn/4934#respond Wed, 16 Mar 2022 16:07:40 +0000 https://andgai.mn/?p=4934 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс Э.Бат-Үүлтэй холбоотой асуудалд тайлбар өглөө.

Тус мэдээлэлд “Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг прокуророос дахин хоригложээ гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тус мэдээнд Э.Бат-Үүлийн хүүдээ бичсэн захидал болон Орос, Украины талаарх нийтлэлийг хориглосон талаар бичсэн байна.

Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиар хоригдогчийн захидал харилцаа, хэвлэн нийтлэх асуудал зохицуулагддаг бөгөөд тус хуульд өөрт хамааралгүй бусад асуудлын талаар хэвлэн нийтлэх, захидал илгээхийг хориглосон байдаг бол өөрт хамааралтай асуудлаар гэр бүлтэйгээ захидлаар харилцах эрх нь нээлттэй байдаг.

Э.Бат-Үүлийн тухайд хууль журмын хүрээнд гэр бүлтэйгээ захидлаар харилцаж байгаа бөгөөд энэ асуудалд Прокурорын байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн хориг саад тавьж, захидал харилцаагаар харьцах эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Сүүлийн үед сошиал орчинд дээрх асуудлын талаар бодит бус мэдээлэл гарч байна гэдгийг тодотгоё” гэжээ.

]]>
https://andgai.mn/4934/feed 0