Далд ертөнц – andgai.mn https://andgai.mn Mon, 25 Apr 2022 12:48:15 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 эцэг өвгөдийн сүнс амирлахуй https://andgai.mn/5353 https://andgai.mn/5353#respond Mon, 25 Apr 2022 12:48:15 +0000 https://andgai.mn/?p=5353 Хамгийн сүүлчийн чоно улихад
Хамгийн сүүлчийн булаг ширгэхэд
Хамгийн сүүлчийн шонхор Монгол дээгүүр нисэн өнгөрөхөд
Хамгийн сүүлчийн янгир уулнаас бууж ирэхэд
Хамгийн сүүлчийн ой тайрагдаж дуусахад
Хамгийн сүүлд Монголын Радио хятадаар мэндчилэхэд……………
Монголчууд нэгдэн нийлж тэмцэж чаддагүйнхээ горыг амсах болно
Монголчууд таван зуун жилийн настай хэмээсэн
Лев Гумалёвийн алдарт үгийг зүрхээрээ мэдрээд эхлэнээ “….

Ганга нуурыг маань хэн нэг хүн өмчилж би тийшээ алхах эрхгүй, хөвөөнд нь хэдэн цаг хэвтэе гэтэл өчнөөн төлбөр нэхээд байвал Дарьгангынхан яах вэ? Хэрлэнгийн шугуйд хэсэг англи хүн тосгон байгуулчихаад тэр хавийнхан морио ч услах эрхгүй болбол яах вэ? Завханыхан Отгон тэнгэрийнхээ рашаанд очдог. Нэг баян хужаа эзэмшчихсэн, Дундговийнхон их газрынхаа чулуунд очдог амеркийн нэг хөрөнгөтөн ирээд суучихсан, Өмнөговийнхон Ёлын аманд очдог Данийн нэг саятан сүвээгээ тулаад зогсож байдаг, Хөвсгөлийнхөн үзэсгэлэнт нуураа зориод очдог эргэн тойронд нь тор татаад Францын нэг тэрбумтан хэнийг ч оруулахгүй, дэлхийд том загасны үйлдвэр байгуулчихсан байвал яах вэ?. Чухам ийм үед л “эх орон, эсхүл үхэл“ гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, ,хөгшид өвгөд,охид хүүхнүүд хэний ч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө чамайг ч хайрлахгүй” гэсэн мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харван орж ирэх бөлгөө” . Их найрагч Дашбалбар агсан 25 жилийн тэртээ “Зохист аялгуу сонинд”ингэж бичжээ.

Нэг зуун мянган тонн баяжмалаа гаргаж тэрбум шахам долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн Оюу толгойн 130 сая долларын татварыг хөнгөлж 30 сая болгоод ч авч чадсангүй. Соубс Гоби З5 тэрбумын татвар төлөлгүй өршөөгдөж нутаг руугаа зугтав. Ингээд харийнхны өмнөөс ядарсан ард түмэн халаасаа тэмтэрч эхлэх энэ цаг дор Бороогийн ордыг ухаж 40 тонн алтыг ухаад байгаль сүйтгээд хөнгөлөлт эдлээд татвар төлөлгүй зугтсан тэр компанитайгаа нийлж Хүннүгийн алдарт Ноён уулыг ухахаар эрх баригчид зориг шулууджээ. “Бид удахгүй лобби хийж хуулийг өөрчлөх болно” хэмээн аархсан Джон Казаков хэмээх канад эрийн өмнө монголын төр сөхөрч хүслийг ёсоор болгов. “Сентерра гоулд “ л өгөхгүй бол Монгол нинжа нар ухаад сүйдлэх юм гэнэ дээ. Дээдсийн сүнс хорогдох Алдарт Ноён уулаа зорин очтол наана нь 7 км зайдуул ус ой мод нь там, түйрэн болоод хөрсөөрөө эргэчихсэн ус нь улаан шавраар урсаад цаад талд нь нэг баян, бүдүүн Канад эр сүвээгээ тулаад зам хаагаад зогсож байх нь ээ.Тэгээд бас Мандал сумынханд ажлын байр нэмэгдээд сум орон нь цэцэглэн хөгжих тухай үлгэрээ улиглана. Алтаа ухуулж, газраа төнхүүлээд ямар газар нутаг, хаана цэцэглэн хөгжөөв хэлээд өгөх хүн байна уу Өвөрхангайн Уянга сум, Өлтийн хөндий юу, Архангайн Цэнхэр сум уу, Төв аймгийн Заамар уу, Сэлэнгийн Гачуурт уу , Дорноговийн Улаанбадрах уу, Сэлэнгийн Ерөө юу, Тамсагийн хязгаар уу, Сүхбаатарын Дарьганга Эрдэнэцагаан сум уу ? үзээд өгье, “Хаана байна аа тэр диваажин чинь !”Алтны компаниуд ухсан газраа үлдэгдлийг нь нинжа нарт зарчихдаг тул сүйтгэлийн нэрийг нь муу нэртэй нинжа нар хүлээгээд хоцордог. Байгаль орчныг там болгож сүйдэлчхээд ашиг нь Сү.Батболдоос эхлээд ганц хоёрхон хүний түрийвч зузаалаад нутгийн түмэнд сохор зоосны ч ашиггүй улсад олигтой ч татвар төлөлгүй хөнгөлөлт эдлээд ухаж сэндийчсэн байгаль, бохирдож хордсон гол горхитой хоцордог гашуун түүх дэлгээтэй байгаагаа орон нутгийнхан, хүмүүс тэмцээд байгааг ойлгоход уг нь тахианы тархи ч хангалттай./Байгаль сүйтгээд зугтсан компаниудын жагсаалтыг хавсралтаас үзээрэй/ Тэр жил Тамсагийн талыг там болгосон харийнхан, хүнд даацын өрөмдлөгийн машинууд Хэрлэнгийн хөдөө арал дээдсийн өлгий газар шороон дээгүүр Оросын хот тосгонд цөмрөн орсон Немцийн танкууд лугаа тэнгэр тулсан тоос шороо босгож, хар утаа хаялуулан сүлжилдээд эхэлж билээ. Энэ үед нутгийн ардууд нутгийн аваргатай хүч хамтран тэмцэн байж хөөж явуулж чадсан. Гачууртын хар усан тохойд Солонгосууд бүтэн 10 аад га газрын хөрсийг хуулж мот бутыг нь булга татан авахад эх дэлхий хөрс шороо нь уйлах мэт усаар шүүрч байсан түүх хуучраагүй. Мөн л Солонгосууд тэр чигээр нь хаяад зугтсан. Дарьганга нутаг хятадуудын хөлд дарагдаад эх орны баялгийг өдөр шөнөгүй урагш зөөж зээр гөрөөс тал шиг цайвартаж байсан тал там болоод ундны усны эх дээр хятадууд эзэн суугаад хүн мал нь ангаж, Францын нэг компани нутгийнх нь 20 хувийг эзлээд, тахилгат Зотол хаан уулыг нь хүртэл өөрийн болгочхоод байхад нөгөө Дарьгангын найрагч Мэнд-Ооёо, алдарт дууч Чимэдцэеэ нь хаа явна. Архангайн Цэнхэр, Өвөрхангайн Уянгад “Эрэл” “Монгол газар” компани уулыг там болгож сөнөсөн ертөнц болгоод орхив Намтар түүхтэй Орхон гол хортой улаан шавраар урсаж байхад “Миний нутагт өссөн бүргэд хүний газар ясаа тавьдаггүй” хэмээн яруу уншдаг Өвөрхангайн яруу найрагч Ичинхорлоо, суут хөгжимч Жанцанноров та хаана байна. Эх оронч яруу найрагч ардын уран зохиолч Сүрэнжав, Боржигоны бор талын Бавуугийн Лхагвасүрэн ч чимээгүй Дорноговийн Улаанбадрахад уран ухаад мал амьтан үхээд байхад Морьд эргэсэн наадмын Дурдан тоосоор дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй Бурхан нэрээр нь дэлхийд гоёдог хэмээн үдэш болгон зурагтаар уянга яруу уншаад соёлын гавьяат зүтгэлтэн Ш. Гүрбазар Балжирын Догмид Арлааны Эрдэнэ очир хаа байна аа. Ардын уран зохиолч Галсан, төрийн шагналт Бавуудорж олон алдартнууд хаана явна аа.

Хотын тохилог хороололд дөрвөн хананыхаа дунд эх орондоо хайртайгаа, төрсөн нутаг уул усаа бэтгэртлээ санаж буйгаа гонгиносоор суух ажээ. Эрх баригчдын сүжирч хөл алддаг гадаадын уул уурхайн хөрөнгө оруулагч нарын зорилго нь орчин үеийн технологи, орчин үеийн тоног төхөөрөмж авчраад бүх хөнгөлөлтийг эдлээд жил, сар, өдөр, хоног, минут секундтэй уралдаж цахилгаан дайн мэт ажиллаж баялгийг хурдан ухаж гаргаад асар богино хугацаанд зөөж дуусгаад үтэр түргэн арилж өгөх л зорилготой. Тэдэнд дэд бүтэц, хот тосгон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж огтоос падлийгүй. Тэдэнд Монголын ирээдүй “түй” ч хамаагүй Тэдэнд баялаг бүтээх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, ажлын байр, өндөр цалин хөлс, хуцваа л байна. Тэдэнд байгалийг хуучнаар нь нөхөн сэргээх, эко технологи ёстой яршиг л байна.Тэдэнд газрын гүний ус дуусах, бохирдох, хүн мал нь ундаасах, хордох огтхон ч хүртээлгүй. Сендвичин барилга эсгий гэр, майхан хотхон байхад л хангалттай, Үүний тулд хуулийн цоорхой ашиглаж бүх төрлийн хөнгөлөлт эдлээд, эрх баригчдад нь харин тултал хахууль өгөхөд хангалттай. Өгсөн авсан хоёрыг хоёуланг шийтгэдэг авилгалын нэн таатай орчинтой оронд энэ юутай завшаан. Дор хаяж Америкт тансаг хаус авах хэмжээний мөнгийг нь шийдэх хэрэгтэй. Офшор дансанд нь сая доллараас дээш шилжүүлэхэд л хангалттай. Сум багийн засаг даргыг хүртэл хахуульдах ганцхан алтан дүрэм л тэдэнд үйлчилдэг. Дараа нь нөхөд тэдний өөдөөс чанга ч дуугарах эрхгүй “амьтан” болно. Хүссэн хүсээгүй тэдний хөлсний менежер болно. Бүх орлого зарлага төлбөр тооцоогоо ганц центээ ч Монголд биш гадаадын банкаар дамжиж хийгдэх учиртай. Африкийн, өмнөд Амеркийн буурай орныг Киргизийг тонож дээрэмдсэн бүх түүхэн замнал нь энэ юм. Эрх баригчдын үйлдсэн олон улсын шүүхээр шийдэгдсэн 100 сая долларын өрийг Чалкогын өрийг, бас Жастын Батхүүгийн Стандарт банкнаас зувчуулсан 160 сая долларын өрийг ард түмэн төлнө. Өнгөрсөн хугацаанд дампууруулсан банкнуудын, казинодсон хохирлуудыг бүгдийг ард түмэн,татвар төлөгчид төлсөн Харж байна уу? “ Энэ популистууд” “Хараал идсэн эх орончид” л улс орныг сүйрүүлж дууслаа хэмээн хаалтын гэрээтэй хэвлэлүүд эрх баригчдыг өмөөрч турлиах мэт шаагилдана.

Оюутолгойтой 300 гаруй компани хамтран ажилладаг 1200 гаруй туслан гүйцэтгэдэг компанийн бүх ажилчид энэ хэдэн популистуудаас, Ганбаатар, Уянга,Даваасүрэн Жавхлан Мөнхбаяр нараас болж бүгд ажилгүй болсон юм гэнэ дээ.Төрөөс төрсөн тэрбумтнуудыг өмөөрч хэвлэлүүд “Баячуудыг үзэн ядах үзэл хэрээс хэтэрлээ” гэж чаралцгаана. Аварга том экскватор оруулж ирээд баялгийг ухаж, шанагадаад, вогонд ачаад тэр чигт нь Хятад руу гаргахыг хөрөнгө оруулалт гэх үү “Говь” ноолуурын үйлдвэр, Хивсний үйлдвэр, Ширэм ган хайлуулж, Хар төмөрлөгийн үйлдвэрийг байгуулж, Нүүрсийг гүн боловсруулж,Нефтийн үйлдвэр байгуулж, Дархан, Эрдэнэт, Бор өндөр, Хөтөл хотыг цогцлуулсан түүхийг хөрөнгө оруулалт гэх үү ялгаа их байгааг төрд байгаа олигархуудад ойлгуулахад туйлын хэцүү. Зэсийн баяжмалыг тонныг нь 6000 доллараар гаргаснаас зэс утас, зэс хавтан эцсийн бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээгээд Эрдэнэт хот шиг хот босгоод зуун мянган ажлын байр бий болгоод баялаг бүтээгээд тонныг нь 18000 доллараар экспортлох хоёрын ялгааг яаж ч тайлбарлаад нэмэргүй хийгээд харин популистууд шантаажчин хэмээх нэр хоч зүүх ажээ.

Харин тэд өөрсдөдөө тэрбумаар ашиг олохын тулд хууль гаргуулж үнэхээр чадаж байгаа. Тэд онцгой албан татварт долларын ханшийг өөрсдөдөө 1450 аар тогтоож хууль батлуулж чадлаа. Дундаас нь 70 тэрбумын ашиг олох боломж өөрсдөдөө гаргав. Нийслэлийг утаанаас салгана гээд 200 тэрбумыг үрэв. Хог боловсруулах үйлдвэр барина гээд Улаан чулуутын хогийн цэг дээр 3,5 сая доллар булав. Хийн түлшинд шилжүүлнэ гээд бүх автобусыг тоноглож 3,5 тэрбум төгрөг хийсгэв. Балгас болсон 17 тэрбумын эмнэлэг, Балгас болгосон 17 тэрбумын утаагүй түлшний үйлдвэр, нэг гэр бүлд зориулж зөвлөгөө авахаар бэлэглэх 17 тэрбумын өглөг цаашлаад хэдэн арван их наядаар төсөв зарж царцаасан 249 барилгууд бүгдэд нь авлига нэвт шингээж бодит төсвийг нь хэдэн арав, бүр зуун хувиар өсгөдөг агаад дор бүрдээ сүйтгэл дагуулж их мөнгө булж байна.

Тэгээд дахин их мөнгө нэхэж байна.Амандаа багтсан тоо хэлж \17 тэрбум тэр үеийн ханшаар 10 сая доллар\ авилгаа тооцож ханшийг өсгөөд татвар төлөгчийн мөнгөөр гараа угааж эдийн засгийг сүйрүүлж, хямруулж байна. Хөшигтийн хөндийн нисэх буудал 245 сая доллараар босгоно гээд тохирч ажлаа эхэлсэн компани бүр болиод 320 сая долларыг нэмж өгөхгүй бол бүтэхгүй гээд эхэллээ. Яам 8 тэрбумаар барихаар тохирсон 200 ортой түлэнхийн эмнэлгийн барилгыг хоёр жилийн дараа төсвийг өсгөөд 21 тэрбум болгоод ирж байх жишээтэй. Нэгэнт баригдаад дууссан төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийн байрыг буцааж сэргээхэд мөн л 21 тэрбумыг сайд нь яриад явж байна.. Энэ 17 бас 21 гэсэн тоо их ид шидтэй тоо байна. Ганц байшинд\ капитал биш\ засвар хийхийн тулд яам 6 тэрбум төгрөг төрөөс нэхэж балайрахыг харж байна. Хоёр эмнэлэг барих хэмжээний мөнгө. Хэдэн стол, ширээ, цеф зөөвөрлөхийн тулд төрөөс 600 сая төгрөг нэхэж элийрч байна. Нүүлгэлтийн компаниас ханшийг сонирхоход 6 сая төгрөгт багтаах тухай хэлж байна. Төрийн тансаглал хэрээс хэтэрч улайрсан нөхөд төрд шургалжээ. Арваад жилийн өмнө Чингисийн талбайг боржиндох ажлыг тэр үеийн ханшаар 1.5 тэрбумаар Монголын захын компани хийх ажлыг 3.5 тэрбумаар Хятадуудаар хийлгэсэн, тэр үеийн ханшаар барилгын компани 8 тэрбумаар бүтээж босгох Чингисийн цогцолборыг 24 тэрбумаар хийлгэж байсан түүхтэй авилгажсан төсөв, улам хүрээгээ тэлж дийлдэх аргагүй болжээ.

Төр өөрөө бизнес хийж ашгийг нь хэдэн дарга нар хүртэх гэж дайрч улангасаад хямралд хүргээд байна. Газрыг 100 жилээр гадныханд түрээслүүлнэ гээд хууль санаачлаад ирж байгаа нөхдийг юу гэхэв. Шинжлэх ухаанаа үгүй хийх гээд зүтгэсэн нөхдийг яахав. Приус машинаас татвар авна гээд зүтгэв. Таван толгойн гэрээний төсөл аюул дагуулж эхэллээ. Ард түмэн яаж хүлээж авах бол гэсэн бодол, мэдрэмж, оюуны чадамж ч алга. Харвард, Оксфорд төгссөн гэж хуцахаас өөр юу ч алга. Эцэг өвгөдийн үлдээсэн эрдэнэсийн өв Оюутолгойг гадныханд ашигтай монголдоо ашиггүй гэрээ хийчхээд, долоон буудлын чавганцад ч ойлгогдохоор энгийн логик дүгнэлтийн эсрэг тэдний өмнөөс уяаны ноход нь мэт аяглаж хорин мянган хувьсагч ярьж элийрч балайрахыг ард түмэн үзэхээрээ нэг болж залхлаа. Эрдэнэтээс 4 дахин ордыг ашиглаж Эрдэнэтээс 4 дахин бага татвар төлөхөөр гэрээнд тусгасан. Оюутолгой өдөрт 60 сая төгрөгийн эрчим хүч Хятадаас авч байна Монголоос авч болоогүй юм уу. Нэгэнт хийчихсэн гэрээ, хөдөлчихсөн галт тэрэгнийхээ араас 17 тэрбум төгрөг зарж авгай нөхөр хоёроос зөвлөгөө авах юм гэнэ.Таван толгойг Оюутолгойн араас явуулах шинжиндээ орлоо. Баабарын хэлснээр: Хохь нь ээ Та нарын сонгосон 76 чинь, сонгосон төр чинь энэ шүү дээ хэмээн ард түмнийг тавлах хэр зохимжтойг мэдэхгүй. Энэ намууд ердөө терменаторийн\эвдэн сүйтгэгч\ үүрэг гүйцэтгэж засаглалын систем өөрөө мухардалд ороод байна.

Уг нь Монголд олон давуу талууд байна аа. Агуу их газар нутаг бидэнд байна. Аялал жуулчлалын үзэсгэлэнт байгаль дэлхийг донсолгосон хосгүй их түүх бидэнд байна. Хөрсөн доор агуу их баялаг эрдэнэс байна. 50 сая мал сүрэг байна. Жилд 7000 тонн ноолуурын нөөц байна. Агуу их хоёр хөрш, хоёр их зах зээл байна. Цуутай тамирчид урлаг соёлын алдартнууд, эрдэмтэн мэргэд байна. Авьяаслаг эрч хүчтэй боловсролтой хөдөлмөрч ард түмэн байна.Хүн амын ихэнх нь залуучууд байна.Цунами хар салхи үер усны гай гамшиг холуур байна. Шашин омог хоорондын зөрчил алга. Жаахан л зөв залахад Монголчууд хөл дээрээ босчих хөрвөх чадвартай ард түмэн Төрийн дарамтан доор хувийн компаниуд баялаг бүтээж зүтгээд л байна. Цементийн үйлдвэрүүд шинээр баригдаж дотоодоо бүрэн хангах хэмжээнд очлоо Хайгуулын гүний өрөмдлөгүүдийг Монголчууд өөрсдөө хийдэг болж сая доллараар нэг өрөмдлөг хийж байсан Хятадын компаниудыг шахаж гаргалаа Ган, ширэм хайлуулах үйлдвэр Эрдэнэтэд байгууллаа “Эрдмин”үйлдвэрээс хавтан, зэс утас үйлдвэрлэж байна. Үр тариагаа дотооддоо бүрэн тариалж эхэллээ. Тайж групп үхрийн махан консерв хийж Оросын зах зээл рүү өдөрт 40000 ширхгийг Газпромд нийлүүлж байна. “Баялаг эрдэнэ цом ”Дэрстолгой” компани нөгөө яригддаг улигт утаагүй түлш кокс өдөрт 100 тонноор үйлдвэрлэж эхэллээ.“Саанко Соолар” “Мон Шибасаки” зэрэг компаниуд Япон улсын захиалгаар Роботын эд анги болон автомашины эд анги үйлдвэрлэж Япон руу гаргаж эхэлллээ. Монгол инженерүүд Экобус, троллейбус үйлдвэрлээд нийслэлд явж байна. Гадаадын захиалгаар “Боинг” онгоцыг монгол инженерүүд засварлаж байна.Ноолуурын үйлдвэрүүд 700 тонн ноолуур боловсруулж хувцас хийж гадаад руу гаргаж байна. Нохой гутлыг Оросын Сибирээс 10000 ширхэгийг захиалж байна. Бельгээс монголд үйлдвэрлэсэн элгэн шаахайг ширхгийг нь 9 еврогоор үнэлж 100000 ширхгийг захиалсан байгаа.”Шумахер” гутлын үйлдвэр Герман технологиор өндөр чанарын ковбой гутал үйлдвэрлэж экспортод гаргалаа. Монгол үнээний сүүгээр хийсэн Голланд бяслагийн гадаад захиалга хэдэн арван тонноор яригдаж байхад, Монгол ямааны хуурайшуулсан сүү Сингапурт кг нь 25-30 доллараар зарагдах бололцоотой байна. Монгол чацаргана дэлхийн брэнд болох ирээдүй байгаа. Эрдэмтэд, инженерүүд цахилгаан хэмнэдэг халаалтын шинэ техник технологи оруулж ирлээ, Доктор Баярын бүтээсэн Эрчим хүч хэмнэдэг шинэ технологийг төр тоохгүй байхад гаднынхан сонирхож эхэлжээ. Эрдэмтэд хорт хавдрын эсрэг эм бэлдмэл гаргаж аваад олон улсын патент авлаа.

Уг нь уул ухахгүйгээр хөгжих боломж байна аа. Хувийн эрх ашиг нь цаг ямагт нэгдүгээрт тавигдсан бүх насаараа төрийн эрх барих хүсэлтэй, эрх баригчид л асуудал үүсгээд, уул ухаж алт хайхыг урьтал болгоод авилгад идэгдсэн төр өөрөө хамаг бэрхшээл болоод байна. Ингээд Монгол улс 40 хувийн ядууралтай 11 тэрбум долларын гадаад өртэй ээмэг, бөгжөө төрдөө хандивлах тухай балайраад сууж байх юм. Засаглалын механизмаа өөрчлөх шаардлага байна аа. Машины мотор доголдоод буруу горимоор ажиллаж унтрах гээд байна .

]]>
https://andgai.mn/5353/feed 0
Б.Болормаа: Архины шалтгаантай элэгний биеэ даасан эмгэгийн тоо манай улсад нэмэгдэж байна https://andgai.mn/5055 https://andgai.mn/5055#respond Wed, 23 Mar 2022 13:41:43 +0000 https://andgai.mn/?p=5055 Архины шалтгаантай нойр булчирхайн цочмог үрэвслийн тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Тодруулбал, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт /УНТЭ/ 2017 оны байдлаар архинаас үүдэлтэй нойр булчирхайн үрэвсэлтэй 55 хүн эмчлүүлж байжээ. Энэ тоо 2020 онд 135 болж нэмэгдсэн байна.

2022 оны эхний хоёр сарын байдлаар архины шалтгаантай нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй 23 хүн эмчлүүлснээс таван иргэн амь насаа алджээ.
Үүнтэй холбоотойгоор УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа “Архи бол бүх эрхтэн системийг гэмтээдэг хор юм. Архи хэрэглэсний маргааш цовоо сэргэлэн, эрүүл саруул сэрэх нэг ч тохиолдол үгүй. Улмаар архинаас үүдэлтэй эмгэг өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн архины шалтгаантай элэгний биеэ даасан эмгэгийн тоо нэмэгдэх болсон.

Тухайлбал, архитай холбоотой нойр булчирхайн эмгэгийн нас баралтын тоо дорвитой буурахгүй байгаа. Өвчилж, нас барж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эрэгтэйчүүд байдаг.

Хөдөлмөр эрхлэх насандаа яваа идэр залуус энэ эмгэгт өртөж хөдөлмөрийн чадвараа алдах, улмаар амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэх боллоо. Тиймээс архины зохисгүй хэрэглээтэй алхам тутам тэмцэх нь иргэн бүрийн үүрэг юм” гэв.

]]>
https://andgai.mn/5055/feed 0
Хөрөнгийн биржид 20 ХК-ийн ханш өсөв https://andgai.mn/5048 https://andgai.mn/5048#respond Tue, 22 Mar 2022 13:04:10 +0000 https://andgai.mn/?p=5048 Монголын Хөрөнгийн биржид 31 ХК-ийн 737,220 ширхэг хувьцааг 267.8 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Увс чацаргана” (CHR +14.80%), “Булган ундрага” (BUN +14.33%) болон “Ард Даатгал” (AIC +10.27%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин “Хай би ойл” (HBO -8.87%), “ЛэндМН ББСБ” (LEND -3.96%) болон “Дархан нэхий” (NEH -2.08%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 46,605 ширхэг нэгж эрхийг 25.1 сая төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5000 ширхэг үнэт цаасыг 500,000 доллароор арилжаалсан бол багцын арилжаанд нийт 184,667 ширхэг үнэт цаасыг 790 сая төгрөгөөр тус тус арилжив.

ТOП-20 индекс 2.1​​​​​​​ хувиар өсөж, 38437.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,433,437,785,495 төгрөг боллоо.

]]>
https://andgai.mn/5048/feed 0
Улсын хэмжээнд АИ-92 авто бензиний 44 хоногийн нөөцтэй байна https://andgai.mn/5006 https://andgai.mn/5006#respond Mon, 21 Mar 2022 14:35:59 +0000 https://andgai.mn/?p=5006 Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,032 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

А-80 авто бензин 11,886 тонн /71 хоног/
АИ-92 авто бензин 58,720 тонн /44 хоног/
АИ-95 авто бензин 3,332 тонн /40 хоног/
Дизель түлш 99,039 тонны /33 хоног/ нөөцтэй байна.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,452 тонн шатахууны нөөцтэй байна.

АИ-92 авто бензиний 36
АИ-95 авто бензиний 30 хоногийн
Дизель түлшний 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.
Манай улс он гарсаар нийт 374.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 2,912.5 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 432.9 мянган тонн буюу 17.5 хувиар өссөн байна.

Мөн энэ сарын 11-17-ны өдрүүдэд авто замаар 2,438 чингэлэг, төмөр замаар 750 чингэлэг оны эхнээс нийт 1,900.8 мянган тонн нүүрс экспортолсныг мэдээлэв.

]]>
https://andgai.mn/5006/feed 0
Сарны хуурмаг байдлыг тухай зарим тайлбарууд https://andgai.mn/2496 https://andgai.mn/2496#respond Sat, 23 Oct 2021 03:00:07 +0000 https://andgai.mn/?p=2496 Тэнгэрт өндөр байхад тэнгэрийн саран дээр хэр том харагдах вэ? Сар нь ихэвчлэн асар том харагдана, гэхдээ харанхуй шөнө рүү харахад маш их харагдах болно. Энэ үзэгдлийг сарны хуурмаг гэж нэрлэдэг. Хэдийгээр сарны хуурмаг нь хүний ​​түүх, соёлоор дамжуулан алдартай боловч судлаачид яагаад ийм зүйл тохиолдсоныг тайлбарлаж байна.

Сарны буруу зүйрлэлийг тайлбарлах болно

Тодорхой зайны онол

Сарны худал хуурмагийг тайлбарлах боломжтой энэ тайлбарласнаар, гүн гүнзгий ойлголт нь тэнгэр дэх тэнгэрийн саран дээр хэрхэн сарыг хардаг талаар чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ онол нь тэнгэрийн хаяан дахь сарыг харахад мод, уул, бусад үзэсгэлэнт газар гэх мэт гүн гүнзгий шинж тэмдгүүдийг харж болно гэсэн санааг төвлөрүүлдэг. Сар тэнгэрт өндөрт шилжсэн үед тэдгээр гүнзгийрүүлсэн дохио алга болжээ. Үүнээс болоод зайн онолын таамаглалаар бид сарыг тэнгэрт өндрөөр харснаас хойш сарыг тэнгэрээс харах боломжтой болдог.

Судлаачид алсын зайн тайлбарыг нотлох нотолгоо олсон байна. Нэг туршилтаар оролцогчдын хувьд байгалийн сарниас гадуур үзэгдэж байсан сар нь хол, 1.3 дахин их гэж үздэг. Дараа нь туршилтанд оролцогчид сарны шилийг хаяхад хүргэсэн саран дээр нүх гаргаснаар оролцогчдыг харанхуй газрыг бүрхсэн байв.

Тэнцүү Хэмжээ-Тодруулын онол

Энэ тайлбар нь хүрээлэн буй объекттой харьцуулахад сарны үзэгдэх өнцөг дээр төвлөрдөг. Сар нь тэнгэрийн хаяанд ирэхэд жижиг объектуудаар хүрээлэгдсэн бол илүү том харагдах болно. Сэлэнгэ мөрний хувьд сар томорч, тэнгэрийн том талбайд хүрээлэгдсэн байдаг.

Эдгээр нь хамгийн алдартай онолын хоёрыг л агуулдаг боловч олон жилийн турш санал болгосон олон янзын тайлбарууд байдаг бөгөөд жинхэнэ зөвшилцөл байхгүй байна. Үүний нэг хэсэг нь оптик үзэгдэл үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг, үүнд:

Өнгө

Сар улаан (агаарт утаа эсвэл тоосноос) харагдахад их томордог. Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс тоос шороо, бусад хэсгүүдээр бүрхэгдсэн үед ургац хураалтын улиралд энэ нөлөөг мэдэрч болно.

Агаар мандлын хэтийн төлөв

Гаднах утаатай эсвэл утаатай үед сар саран дээр томордог. Ойн түймрийн дараа, эсвэл яг л сарнай мэт санагдах үеэр сарны хуурмаг байдал илт харагдаж байгааг анзаарч болно.

Visual Хүчин зүйлс

Үүссэн зүйлсийг харах үед нүдэн дээр нэгдэн нийлэх нь обьектууд илүү том харагдах болно.

Бусад үзэгдлийн нэгэн адил сарны хуурмагийг хангалттай тайлбарладаггүй. Үүний оронд олон янзын хүчин зүйлүүд чухал үүрэгтэй байж болно.

Эх сурвалж:

> Бейрд, JC, Вагнер, М., & Фулд, К. (1990). Сарны Илчлэлийн Энгийн, Хүчирхэг онол . Туршилтын сэтгэл судлалын сэтгүүл: Хүний ойлголт ба гүйцэтгэл, 16, 675-677.

]]>
https://andgai.mn/2496/feed 0
Сүнс хаана оршдог вэ? https://andgai.mn/2124 https://andgai.mn/2124#respond Thu, 07 Oct 2021 10:53:58 +0000 https://andgai.mn/?p=2124 БИЕ МАХБОДЬ ЕРДӨӨ Л БҮРХҮҮЛ

Эрдэмтэд энэхүү нууцлаг зүйл чухам хаана оршдогийг тайлахаар уйгагүй ажиллаж байна. Сүнс гэж чухам юу вэ? Түүний мөн чанар юунд оршдог вэ? Сүнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хүний биед нэвтэрч, хүнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хүн төрөлхтнийг зовоодог. Энэхүү асуултуудад хариулт өгөхийн тулд эртний цэцэн мэргэдийн Төвдийн алдарт “Талийгаачдын ном”-д үндэслэн судалгаа хийснийг авч үзье.

-Өнгөрсөн зууны сүүл үеэс уг номыг сонирхогч эрдэмтдийн тоо огцом өссөн. Тухайн үед үхээд босч ирсэн хүмүүстэй биечлэн уулзсан судалгааны үр дүнгээрээ ном туурвисан судлаач Раймонд Моудын “Амьдралын дараах амьдрал” бестселлер ид шуугиан тарьж байсан үе л дээ. Түүний судалгаанд оролцсон хүмүүс “Талийгаачдын ном”-д тэмдэглэн үлдээсэнтэй яг ижил байдалд орсон байсан. Орчин үеийн сэхээн амьдруулахад хэдийнэ нарийн тодорхой болсон үхлийн ирмэг дээрх үеийн тухай мэдээллийг тэрээр хэрхэн хаанаас олж авсан нь бүрэн тодорхойгүй. Ийм ер бусын далдыг харах чадвар тархинд оршдог бөгөөд хүн бүрийн тархинд зуун зууны ой санамж хадгалаастай байдаг гэж би хувьдаа боддог. Түүнийг сэтгэл зүйн дүн шинжилгээ болон ховсын тусламжтайгаар ил гаргаж болно. Эсвэл өөрөө гэнэт гарч ирж болно. Тийм учраас л сүнс өмнө нь хаана байснаа санадаг байх. Тархинд түр зуур орогнодог байж болох юм гэж Төрийн шагналт, Харьковын физик-техникийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор Игорь Гарин ярьж байна. Түүнийхтэй ижил санааг нэлээд эрдэмтэд дэвшүүлдэг ч үүнээс огт өөр таамаглалууд бий.

ТҮҮНГҮЙГЭЭР АМЬДРАЛ ҮГҮЙ

Балар эртний хүмүүс чухам юу хүнийг амьдруулаад байдаг юм бол гэсэн асуултын эрэлд байнга л мордож байсан. Мэдээж амьсгал уу? Талийгчид амьсгалдаггүй учраас асуух юу байхав. Гэхдээ дээрх үзэл бодлоос гадна олон ард түмэн сүнс болон дээд оюун санааг амьсгалын эрхтэнтэй ойролцоогоор нь цээж, гэдэс, биеийн зарим хэсэг буюу толгойд оршдог хэмээн үзсээр ирсэн юм. Ингэж үзэж болох ч цусгүйгээр ямар амьдрал оршин тогтнох билээ гэж эртний еврейчүүд үздэг байсны үндсэн дээр цус бол сүнсийг тээгч хэмээдэг байв. Яг ийм саналыг Иеговын гэрчүүд өнөөг хүртэл баримталсаар ирсний нэг нотолгоо нь Библьд “Учир юу гэвэл сүнс бол түүний цусны илэрхийлэл” гэж бичсэнээс харагдана.

Цусаа сэлбэх нь бусдын сүнс биед нэвтрэхийн шинж хэмээн эсэргүүцдэг үзэлтнүүд ч бий. Эскимосууд хүзүүний нугаламд сүнс оршдог учраас энэ эрхтэн гэмтэл авбал амархан нүд анина гэж үздэг. Эртний Вавилоны оршин суугчид яагаад ч юм хүний амин чухал эрхтнийг чих хэмээн бэлэгшээдэг байв. Учир нь чихэнд сүнс оршдог гэж үздэгтэй нь холбоотой аж. Харин орчин үеийн хүмүүст нэгдсэн санал бодол үгүй. Ялангуяа гэнэн төсөөлөл таамаглалууд тоо томшгүй. Хамгийн сонирхолтой ажиглалтыг Германы Любек дэх их сургуулийн сэтгэл зүйчид хийсэн юм. Тэд 7-17 насны хүүхдүүдийг ямар ч албадлагагүйгээр сүнс хаана оршиж байж болохыг хэлэхийг хүсчээ. Арай ахимаг насныхан нь “хаа сайгүй” хэмээн хариулж магнайнаас өвдөг хүртэлхээ зааж үзүүлжээ. Дунд орчим насныхан нь толгойгоо зааж, гараараа түүнийг тойруулан дүрслэн үзүүлж. Харин хамгийн балчрууд зүрхнээс бага зэрэг зүүн тийш орчмыг хуруугаараа дарж үзүүлсэн байна. Сонирхолтой нь ийм хариултыг тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь өгчээ. Гэвч зарим хүүхдүүд нүд, судасны бөөгнөрлийн уулзвар орчмыг сонгосон аж.

ЗҮРХ БОЛ ТАРХИ

Ингэхэд ер нь сүнс зүрхэнд оршиж болох уу? Элэгсэг, сэтгэл сайтай, ялдам хүмүүсийн талаар нийгэмд нэг л ойлголт бий. Yүний нэгэн адил шинжлэх ухаанд сүүлийн жилүүдэд нэлээд “элэгсэг” таамаглалыг баталгаажуулсан нь шуугиан тарьсан юм. Детройт хотын “Синай” эмнэлгийн сэтгэл зүйч Пол Пирселл эрхтэн шилжүүлэн суулгасан 140 өвчтөнийг судалгаанд хамруулсны дүнд “Зүрхний код” хэмээх шуугиант номоо бичсэн билээ. Эмч нарын дүгнэснээр сүнс нимгэн төдийгүй тархинд бус зүрхэнд оршдог аж. Түүнд хүний хувийн шинж чанартай бүх зүйл програмчлагдсан байдаг гэнэ. Сүнс тархины үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мэдрэмж, айдас, мөрөөдөл, санаа бодлууд эсийн “дүрэлзсэн хөдөлгүүр”-т кодчилогдсон байдаг гэж Пирсел үзэж байна. Сүнсийг агуулдаг гэх энэхүү “эсийн ой санамж” эрхтэн шилжүүлэн суулгах үед өөр хүнд шилжин очдог гэнэ. Гэхдээ зарим хэсэг нь. Эрхтэн шилжүүлэн суулгаснаар донорынхоо араншинг дуурайж танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн олон тооны тохиолдлууд бий ч үүний зөвхөн заримаас нь дурдъя.

Төмөр замын ослын улмаас нас барсан 19 настай охины зүрхийг шилжүүлэн суулгасан 41 настай идэр эр гэнэт л өөрчлөгдсөн байна. Түүнд урьд өмнө ердөө ч байгаагүй догшин авир, огцом хөдөлгөөн, гутранги үзэл мэс заслын дараа бий болчихож. Багын л хашир, болгоомжтой байсан тэрбээр ойр тойрныхоо гайхлыг төрүүлэхүйц сонин араншинтай нэгэн болж хувирчээ. Коллежийн 24 настай охины зүрхийг шилжүүлэн суулгаж ус уух хувь хүртсэн 35 настай бүсгүй хүйтэн, бүрэг ичимхий нэгэн байсан бол тачаангуй нэгэн болжээ. Шөнө бүр эр нөхрөө энхрийлж зүгээр байлгахаа больсон түүнд нэгэн удаа нөхөр нь “Чи яг л янхан шиг болчихож” гэж хүртэл хэлж үзэж. Эхнэрт нь зүрхээ өгсөн тэр оюутан сурлагын төлбөрөө олохын тулд биеэ худалддаг нэгэн байсныг тэд хожим мэдэж авчээ. Английн Принстонд болсон нэгэн үйл явдал зүрхэнд л сүнс оршдог гэх таамаглалыг өөрчилсөн юм. Магадгүй тэр тохиолдлоос үзэхэд сүнс зүрхэнд бус бөөрөнд ч байж болохоор. 60 насандаа нас эцэслэсэн өвгөний бөөрийг шилжүүлэн суулгасан 37 настай бүсгүйн араншин танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэдэг.

-Тэр өмнө ямар ялдамхан, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа даа. Гэтэл бөөр шилжүүлэн суулгасны дараа Ээж маань араатнаас дутахгүй авиртай болсон. Дэмий, аар саар зүйлд ч цухалдана. Саяхан зоогийн газар муухан шарсан бифштексээс болж бараг гар зөрүүлэх шахсан. Мэс заслын өмнө тэрээр гэнэн дурлалын романыг л шохоорхон уншдаг байсан бол одоо сонгодогт дурлах болсон. Бүр Федор Достоевскийг уншиж байгаа гээд бод доо гэж түүний хүү Жозеф ярьжээ.

ЦАГ ХҮРТЭЛ ЗОГСДОГ ГЭЖ ҮҮ?

-Сүнсийг олохыг олон хүн хүсэхийн сацуу түүнийг бодитой оршдогийг батлахыг боддог гэж профессор Гарин өгүүлж байна. Өдгөө үхлийн өмнөх сонин үзэгдлийг эхний ээлжинд судлахаар олон эрдэмтэд ханцуй шамлан оржээ. Тухайлбал, профессор Чарльз Тарт танатологи судалгааг Дейвис дэх Калифорнийн их сургууль дээр явуулж байна. Харин физикч Роберт Монро Виржини мужид Фейбер дэх өөрийн хүрээлэндээ тархи үхэжсэний дараа аль хэсэгт нь сэтгэхүй, оюун санаа хадгалагдан үлддэгийг нотлохын тулд түүнд материаллаг үндэс байгаа эсэхийг судалж байна. Өөрөөр хэлбэл, сүнсийг тээгч нь ямар нэг энгийн хэсгүүдээс бүрдэх учиртай аж. Хүн нас барсан эхний өдрийнхөө дотор өмнө нь талийгч болсон төрөл садныхаа сүнстэй уулзсан гэх үхлийн ирмэг дээр буюу үхээд босч ирсэн хүмүүсийн мэдээллийг шалгаж баталгаажуулах нь түүний туршилтын нэг зорилго. Энэ сацуу дурдахад үхэлтэй нүүр учирсан хүмүүсийг судалдгаараа нэрд гарсан судлаач Мелвин Морс тэдгээрийг наркотикийн улмаас хий хоосон юм хардаг хүмүүстэй адилтган үзсэн байдаг. Түүний судалгаанд хамрагдсан хүмүүсийн дөрөвний нэг нь бугуйн цаг буруу явж, эсвэл зогсох сонин үзэгдэлтэй учирсан байна. Ийм гайхалтай зүйлийг сүнсний хөдөлгөөнийг материаллаг эд зүйлд нөлөө үзүүлэхүйц хангалттай цахилгаан талбар дагалддагаар тайлбарлаж болох юм.

СҮНС 22.4 ГРАММ ЖИНТЭЙ. ЭСВЭЛ ҮҮНЭЭС Ч БАГА УУ?

1915 онд Америкийн эмч МакДугалл “сүнс хэмээн нэрлэгддэг тэр тодорхойгүй” зүйлийн жинг тодорхойлохыг оролдож шинжлэх ухааны туршилт хийжээ. Түүний туршилт хүний нас барах үеийн жингийн хэлбэлзлийг “барьж” авах зорилготой байж. Зорилгоо ч биелүүлж, сүнс ердөө 22.4 грамм жинтэй болохыг тэрбээр хэмжсэн байна. Гэвч орчин үеийн эрдэмтэд хэмжилтийн тусгай багажийг ашигласнаар үүнээс огт өөр тоог гаргаж авчээ. Литвийн шинжлэх ухааны академийн дэргэдэх хүрээлэнгийн байгалийн шинжлэх ухааны доктор Эугенюс Кугис хүн насан эцэслэх үедээ 3-7 грамм жин хаядаг болохыг тогтоожээ. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ нь сүнсний жин аж. Түүний туршилтын явцад талийгаачид 2.5-6.5 грамм жингээ алддаг болох нь батлагдсан аж. Yүнээс өөр хэн ч сүнсний жинг дахин тодорхойлж зүрхлээгүй байна. Швейцарийн эрдэмтэд судалгаандаа 23 сайн дурынхныг хамруулж, хэт мэдрэмтгий орон дээр тэднийг хэвтүүлж унтуулсан байна. Хүн бодит байдлаас тасарч зүүд нойрны хооронд дэн дун хийж байхдаа биеийнхээ жингээс 4-6 граммыг алддаг болохыг тогтоожээ. Бодвол энэ нь сүнс байж ч магадгүй.

Төвдийн “Талийгаачдын ном”-д хүн нөгөө ертөнцөд хөл тавих буюу хорвоог орхисны дараа бүгдийг харж, ухамсарладаг боловч түүнтэй болон эргэн тойрныхондоо юу болоод байгааг дамжуулж чаддаггүй хэмээн өгүүлсэн байдаг. Тухайн хүний биеэс тасарсан сүнс төрөл садан, танил нөхдөө урьдын адил харсаар л байдаг. Yүгээр ч зогсохгүй тэдний гашуудлын дууг сонсдог байна. Тэр өөрийн биеэ тал талаас нь ажиглан харах чадвартай. Мөн сүнс түүнд зориулан хоол ундныхаа дээжийг авч бурхныхаа өмнө тавьж буйг, биенээс нь хэрхэн хувцсыг нь тайлж буйг ч хардаг.

Дараа нь сүнс нүд гялбасан биеттэй учирснаар ямар ч айдас, баяр баясгалангүй болно. Талийгаачид толь руу хараад өмнөх амьдралаа тэр чигээр кино зургийн хальс шиг гүйлгэн хардаг. Яг энэ мөчид тэрээр газар дэлхийн өнгөрсөн амьдралынхаа учир утга, жинхэнэ зорилгыг ухаарч эхэлдэг юм. Дараа нь шүүхэд очиж, цаашид 49 хоногийн дотор ямар ч ой санамжгүйгээр шинэ амьдралаа хүлээн оршин байдаг гэнэ. Ингээд л сүнсний өмнө дахин төрөх боломжтой тив, улс, газар, гэр бүлийнх нь тухай мэдээлэл гарч ирнэ. Тэгээд л бидний ертөнцөд дахин хөл тавьдаг ч байж магад. Гэхдээ өнгөрснөө санахгүйгээр.

ЭХ СУРВАЛЖ: BUDDA.MN

]]>
https://andgai.mn/2124/feed 0
Сарны хуурмаг байдлыг тухай зарим тайлбарууд https://andgai.mn/1065 https://andgai.mn/1065#respond Wed, 25 Aug 2021 06:32:49 +0000 https://andgai.mn/?p=1065 Тэнгэрт өндөр байхад тэнгэрийн саран дээр хэр том харагдах вэ? Сар нь ихэвчлэн асар том харагдана, гэхдээ харанхуй шөнө рүү харахад маш их харагдах болно. Энэ үзэгдлийг сарны хуурмаг гэж нэрлэдэг. Хэдийгээр сарны хуурмаг нь хүний ​​түүх, соёлоор дамжуулан алдартай боловч судлаачид яагаад ийм зүйл тохиолдсоныг тайлбарлаж байна.

Сарны буруу зүйрлэлийг тайлбарлах болно. Тодорхой зайны онол
Сарны худал хуурмагийг тайлбарлах боломжтой энэ тайлбарласнаар, гүн гүнзгий ойлголт нь тэнгэр дэх тэнгэрийн саран дээр хэрхэн сарыг хардаг талаар чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ онол нь тэнгэрийн хаяан дахь сарыг харахад мод, уул, бусад үзэсгэлэнт газар гэх мэт гүн гүнзгий шинж тэмдгүүдийг харж болно гэсэн санааг төвлөрүүлдэг. Сар тэнгэрт өндөрт шилжсэн үед тэдгээр гүнзгийрүүлсэн дохио алга болжээ. Үүнээс болоод зайн онолын таамаглалаар бид сарыг тэнгэрт өндрөөр харснаас хойш сарыг тэнгэрээс харах боломжтой болдог.

Судлаачид алсын зайн тайлбарыг нотлох нотолгоо олсон байна. Нэг туршилтаар оролцогчдын хувьд байгалийн сарниас гадуур үзэгдэж байсан сар нь хол, 1.3 дахин их гэж үздэг. Дараа нь туршилтанд оролцогчид сарны шилийг хаяхад хүргэсэн саран дээр нүх гаргаснаар оролцогчдыг харанхуй газрыг бүрхсэн байв.

Тэнцүү Хэмжээ-Тодруулын онол
Энэ тайлбар нь хүрээлэн буй объекттой харьцуулахад сарны үзэгдэх өнцөг дээр төвлөрдөг. Сар нь тэнгэрийн хаяанд ирэхэд жижиг объектуудаар хүрээлэгдсэн бол илүү том харагдах болно. Сэлэнгэ мөрний хувьд сар томорч, тэнгэрийн том талбайд хүрээлэгдсэн байдаг.

Эдгээр нь хамгийн алдартай онолын хоёрыг л агуулдаг боловч олон жилийн турш санал болгосон олон янзын тайлбарууд байдаг бөгөөд жинхэнэ зөвшилцөл байхгүй байна. Үүний нэг хэсэг нь оптик үзэгдэл үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг, үүнд:

Өнгө
Сар улаан (агаарт утаа эсвэл тоосноос) харагдахад их томордог. Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс тоос шороо, бусад хэсгүүдээр бүрхэгдсэн үед ургац хураалтын улиралд энэ нөлөөг мэдэрч болно.

Агаар мандлын хэтийн төлөв
Гаднах утаатай эсвэл утаатай үед сар саран дээр томордог. Ойн түймрийн дараа, эсвэл яг л сарнай мэт санагдах үеэр сарны хуурмаг байдал илт харагдаж байгааг анзаарч болно.

Visual Хүчин зүйлс
Үүссэн зүйлсийг харах үед нүдэн дээр нэгдэн нийлэх нь обьектууд илүү том харагдах болно.

Бусад үзэгдлийн нэгэн адил сарны хуурмагийг хангалттай тайлбарладаггүй. Үүний оронд олон янзын хүчин зүйлүүд чухал үүрэгтэй байж болно.

Эх сурвалж:
> Бейрд, JC, Вагнер, М., & Фулд, К. (1990). Сарны Илчлэлийн Энгийн, Хүчирхэг онол . Туршилтын сэтгэл судлалын сэтгүүл: Хүний ойлголт ба гүйцэтгэл, 16, 675-677.

]]>
https://andgai.mn/1065/feed 0
Сүүжний ясыг гэрт хонуулдаггүйн учир https://andgai.mn/582 https://andgai.mn/582#respond Mon, 09 Aug 2021 02:00:38 +0000 https://andgai.mn/?p=582 Эрт урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. “Хээр хонох болох нь” гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж “Энэ муу чөтгөр ямар хаашаа юм? хүнийг зүгээр байлгахгүй” гээд … аманд нь атга хөмүүл чихсэн чинь,

– Яасан гашуун юм гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,
– Одоо яаж байна гэж асуусан чинь,

– Гашуун байна гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,
– Одоо яаж байна гэж асуухад,
– Гашуун байна гэж. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод,

– Одоо яаж байна гэж асуутал,
– Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салъя даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж,
Чөтгөрөөс салсан нь

– Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад, – Одоо яаж байна гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад, бадарчинг босохгүй болохоор нь “Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз” гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,

– Өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь,
– Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг. Монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гэнэ.

]]>
https://andgai.mn/582/feed 0
Бөө мөргөл гэж юу вэ? https://andgai.mn/287 https://andgai.mn/287#respond Fri, 30 Jul 2021 05:00:45 +0000 https://andgai.mn/?p=287 Эрдэмтэн профессор Д.Бум-Очирын “Бөө болон бөө мөргөл хэмээгчийг тодорхойлохуй” лекцийг сонирхоно уу.

Тэгэхээр бөө мөргөл гэж юу вэ? Бөө мөргөл шашин мөн үү?
Дэлхийн судлаачдын дунд бөө мөргөл хэмээгч нь шашин юм , шашин биш юм гэсэн хоёр эсрэгцсэн тайлбар өнөө хэр байсаар байдаг.

Бөө мөргөлийг шашин биш хэмээгчид нь гүн ухаан судлаачид эсвэл хөгжингүй шашин буюу Буддын шашин , Загалмайтны шашин , Лалын шашин судлаачид үзсэн байдаг.

Харин бөө мөргөл шашин мөн хэмээгчид нь ихэвчлэн нийгэм – соёлын хүн судлаачид байдаг гэж үзэж болох талтай. Үнэн хэрэгтэй бөө мөргөлийг тэдгээр шашинтай харьцуулахад нилээн ялгаатай байдаг .Тухайлвал , бөө мөргөлд зарим тохиолдолд өөрийн шүтээн болсон онгод тэнгэрээ бөөлж залж жолоодож, үйл хэргээ бүтээлгэж байдаг нь шашны бусад хэлбэрүүдтэй ихэд эсрэгцэж байна.

Энэ нь бусад шашны тохиолдолд бол хүн бурханыг захирч байгаа мэт болох бөгөөд энэ шинж нь бөө мөргөлийг шашин биш гэсэн санаа руу хөтөлж болох талтай.

Энэ мэтчилэн мэтгэвэл зөвхөн бөө мөргөл төдийгүй дом шившлэг /magic/сүлд шүтлэг /totemism/, онгон шүтлэг /animism/ зэрэг эртний шашны олон хэлбэр бүгд шашин биш гэсэн үг болдог.

Сүүлийн геийн өрнө дахины эрдэмтэд гүн ухаан болон шашин судлалын уламжилд байсан зарим онол саналыг үргэлжлүүлэн бөө мөргөлийг /religious phenonmenob буюу “шашны нэгэн үзэгдэл” гэсэн утгаар томъёолох болсон нь түүнийг шашин мөн гэж үзэж байгаагийн илрэл гэлтэй .Бидний монголчууд аман соёлтой хүмүүс , бичигддэггүй,аман соёлоор бичигддэггүйя философи юм.

Бөө мөргөл ба онгод шүтэх ёс

Бөө мөргөлийг тайлбарлан тодорхойлж ирсэн олон уламжлалын нэг нь Францын судлаач Мерциа Элиадегийн “бөө мөргөл бол эртний онгод оруулах урлаг” (shamanism – archaic of techniquesy)1 хэмээх санал юм. Бөө мөргөлийгарай ондоогоор бол онгод хэмээн тодорхойлж бас болно. Юуны өмнө онгод гэгч юун болох тухай өгүүлсүү. Монгол бөөгийн ойлголтоор бол онгод хэмээгч нь сүнсний нэгэн хэлбэр юм . Бүр тодруулбал амьд хүнийхийг сүнс гээд нас барсан хойн нь шүтээн болдог гэж үздэг ингэж үзвэл бөө мөргөл гэдэг нь нас барсан бөө удгадын сүнсийг шүтэх ёс гэж үзэж болох бөгөөд энэ шинжээр бөө мөргөлийг дээдсийн шүтлэг гэж нэрлэх нь тохиолддог бүр цаашилбал бөө мөргөл буюу shamanism гэдэг бол бүхэлдээ онгодын ертөнц болоод хүний ертөнц хоёрын хоорондын харицааны илрэн мэдэгдэж буй хэлбэр билээ. Энэ утгаараа аливаа онгод далд эчнээ орших онгодын ертөнцийн төлөөлөгч болж байхад бөө хүн хүний ертөнцийг төлөөлөгч болон хоёр ертөнцийг холбож байдаг ажээ.

Бөө удган хүн гэж юу вэ?

Бөө мөргөлийг бөөгөөс ангид салган ойлгох аргагүй юм. бөө мөргөлийн гол төвлөрөх хүчин үүтгэл нь онгод гэж үзвэл түүнтнэй зэрэгцэн орших бас нэгэн бүрдүүлэгч хүч нь бөө болж байдаг. Бөө гэдэг нь нэгэнт насан эцэслэж бие бод нь үхэж үрэгдсэн

сүнс онгод өөрийн биеэ зээлдүүлэгч байх бөгөөд зарим уламжлалд арай өөрөөр
бөөгийн сүнс биеэсээ салан одож онгод тэнгэрийн орноор аялан тогуулж тэдэнтэй уулзаж хэлхээ холбоо үүсгэгч болдог.

Өөрөөр хэлбэл, онгод хүнтэй харьцах гэсэн сэдэл дээрээс үүдэн бөө хүн өий болж бөө мөргөл цогцолсон бололтой.

Бөө Болохуй

Хэн хүн хүссэнээрээ бөө болох аргагүй байдаг ажээ.Өөрөөр хэлбэл , бөө болно болохгүй гэдэг бол тухайн хүнээс , өөрийнх нь шийдвэрээс хараат бус асуудал юм.Үүнийг монгол бөө мөргөлд ” онгод наалдах” гэх бөгөөд бөгөөл онгод тэнгэр өөрийгөө хүний ертөнц , бүр тодруулбал , үлдэж хоуорсон үотэс хойчистой нь холбож өгөх төрлийн хүнийг сонгон наалддаг .Дархадаар бол тэр хүн ” онгодын улаач ” болж байгаа хэрэг бөгөөд энэ нь ” онгодын холбогч ” гсэн утгатай бөөг заасан нэрийдэл юм. Нэгэнтээ бөө болохоор оноогдсон хүнд нэг бол бөө болох нөгөө бол ухэл зовлон үзэж амиа алдах гэсэн зам л үлддэг байна. Аль ч тохиолдолд онгод наалдвал тэр хүн ” бөөгийн өвчин хийрэн ” тусч илрэн мэдэгддэг .

Удамтай бөө : Өөрийн эуэг өвгөдийн өвөг удмын онгод наалдаж бөө болох

Удамгүй бөө : Удам судартаа бөө удгангүй буюу байгалийн ер бус сонин содон үзэгдэлтэй тохиолдож түүнээс үхэл өвчинд хүргэсэн элдэв учрал тохиол үүсч гарч байж сая удгун зайран болох

Сүнс ба бөө мөргөл

Өнөөгийн нийгэмд эрэлт хэрэгцээ болсон хүмүүс яахаа мэдэхээ байчихсан байгаа асуудал бол бөө мөргөл.

Бөө гэж юу вэ? Энэ олон бөө үнэн үү? Эдгээр асуултанд хариулъяа.

Та бид золгохдоо малгайтай байх нь сүнстэй байна гэсэн үг. Хүндэтгэл юм .

Харин сүнсэнд биенээс бусад бүх юм байна.Даарна өлсөнө ,гомдоно . Биеэ алдсан хүнийг сүнс гэдэг .Амьд хүн сүнс хоёрын ялгаа бие юи. Сүнсний хувьд бие бол бусад сүнстэй хүнтэй харьцах нэг гүүр болдог.

Сүнс бол багаж зэмсэг болсон биеэ алдчихсан тул бусад хүнтэй харьцах чадваргүй болсон байдаг.

Сүнс нь хэн нэгэн хүнийбие дотор орж байж л хүнтэй харьцаж чадна. Биднээс холдож одсон сүнс эргэн уулзах харилуах гэсэн шаардлага гардаг.Яг энэ хэрэгцээ шаардлагааас үндэслээд бөө гэж зүйл бий болж байна.

Нөгөө биегүй болсон садан төрөл хайртай хүмүүс маань уулзаж чадахгүй байна гэж хлёр талаас ухаарч эхэлсэн үүнээс бөө мөргөл үүссэн он цаг гэж үзэж болно энэ үеийг архелогийн малтлагын олдвор зэргээс шинэ зэвсгийн үе болов уу гэж таамаглаж байна.

Хэн нэгэн сайн санаат биегүй сүнсэнд өөрийн биеийг зээлж өгч байгаа гэсэн үг. Ингээд байхгүй болсон зүйлээ нөхөн авч байгаа.

Энэ бол бөө өөрийн биеэ олон хагацсан хүмүүстэй хуваалцагч хүн .

Бидний ертөнуц : амьд хүн болон онгодын , сүнсний ертөнц юм.

Үүд битгий голло гэдэг.Онгод өрх ,тотгоор орж ирдэг.Өвгөд дээдэс үүнийг мэдээд хүндлээд үүд битгий голоо гэсэн үг. Өвгөдүүд сүнстэй амьдардаг байжээ.Бөө хоёр ертөнцийг холбож гүүр болдог . Өөрийн сүнсийг биенээсээ гаргаад сүнсний ертөнцөд юу болж байгааг таниулдаг. Ялануяа

Яаж бөө болдог вэ? Хүн бүр болох уу?

Мний ойлгосноор бөө болох ганц шалтгаан бий . Сүнс онгодоос бөө болох сонголт хийснийг тэнгэрээс тамгатай төрсөн гэж үздэг. Сонгоод авсан бол ямар шинж тэмдэг мэдэгддэг вэ? Гэвэл энэ бол хатуу хэрэг. Энэ бөөгийн өвчин гэдэг. Онгод нь хэл мэдээ өгөөд л байдаг .Онгод сонгосон улаачаа авч явахаас өмнө хажуудах бүгдийг авч явна. Ойр хавийнхнийг нь аваад явчихдаг.Энэ гай зовлон угаа аваад бөө болсны дараа арилдаг.

Зэрэгуэн орших үл үзэгдэгч орчноо хүлээн зөвшөөрсөний дараа л асуудал шийдэгддэг. Бөө нь сүнс хүн аоёрын харилцаа юм. Өргөн утгаараа .

Английн бөө үхсэн бүх сүнстэй харилцдаг.Монгол бөө зөвхөн онгодтой харьцдаг.

Онгод гэдэг бол нас барсан бөөгийн сүнс юм. Бөө хүний харьцдаг дэгээр нь уул усны эзэн савдаг , онгодыг шүтдэг. Үүнийг байгаль шүтлэг гэдэг. Зэрэг дэв дээшлэх тусам 99 тэнгэр болдог.13-р зууны үеийн бөө нар 99 тэнгэртэй харьцдаг байсан . Онгод бол дээдсийн шүтээн.

Түвдийн бөө уул усны эзэдтэй харьцдаг.

Буддын шашны нямава гүртэн чойжин, дээдэс болон энгийн сүнс байхгүй, тэнгэрийн сүнс байхгүй,Чойжин нь 10 хангал оруулдаг.Гүртэнд туслахууд нь ордог. Энэ бүгд бидэнд ямар хамаатай вэ? Бидний амьдралд сүнс оролцдог уу гэвэл бидний өдөр тутмын ажилд оролцдог.

Яаж вэ?

Бидний сүнсэнд хүрээд байдаг.Бидний сүнсээр дамжуулж нөөлөөлдөг.Бид шинжлэх ухаанч ухамсартай. 18-р зуунаас шинжлэх ухаан бий болсон харин шинжлэх ухаан сүнсийг нотолтол бид хүлээх үү? Бидний таван мэдэрхүйд мэдрэгддэггүй маш олон зүйл байгаа.үүнийг үгүйсгэвэл маш утгагүй болно.Сүнс бидэнд нөлөөлөхдөө аварч бас алж ч чаддаг. Бидний 50% д сүнслэг амьдрал нөлөөлсөөр л байдаг.Бидний амьдарлын бүх зүйлд сүнслэг амьдрал нөлөөлж байдаг.Аварна бас хорлоно.Хүн үзэгдэх болон үл үзэгдэх ертөнцтэй хамт байдаг болохоор сүнсээр дамжин бодит байдал болоод байна.Харах тэнгэр байвал аврагдаад л байна. Хаячихвал хамгаалах хүнгүй болно.Сүнс бие хоёрыг салгавал , бусад сүнсийг мэдэр болдог.Сүнс салах жишээ үэхэ , дараа нь бөө тэгээд унтах, зүүдэнд харагддаг. Сүнс бие хоёр унтахад салчихсан байдаг тул сүнс сүнстэйгээ харьцаж бидэнд мэдээлэл өгч эхэлдэг. Согтуу үедээ сүнс салдаг. Хүн биеэ мэдэрхээ болихыг хэлээд байна. Гурван нас хүртлэх хүүхэд сүнс . чөтгөр бүгдийг хардаг . Бөө хүн онгод нь ороод өөрийнхөө мэдэхгүй харийн хэлээр яриад байдаг.Энэ тайлагдашгүй зүйл.

Асуулт : Хараал гэж бий юу? Бодит уу?

Хариулт : Хараал бол зөрчилдөөн, дайн тулаан гэсэн үг. Хараал бол бодит хүчин тусдаг юм.

Асуулт : Тийрэн гэж юу вэ?

Хариулт : Тийрэн гэж бий. Хүнд үхсэн хүний сүнс наалдчихсан байдгийг хэлнэ.

Асуулт : үхсэн хүнд тэмдэг тавиад байдаг тэр юу вэ?

Хариулт : Тэр тавьсан тэмдэг дахин төрөх нь сонин.

 

Эх сурвалж: http://ikhzasag_enh_ulzii.miniih.com/

]]>
https://andgai.mn/287/feed 0
Зүүд гэж юу вэ? https://andgai.mn/259 https://andgai.mn/259#respond Fri, 30 Jul 2021 04:00:30 +0000 https://andgai.mn/?p=259 Зүүд гэж юу вэ? Зүүдний ертөнц далд уу? Зүүдний талаар та юу мэдэх вэ?

  • Хүн зүүдлэх үедээ нэг ч хөдөлгөөн хийж чаддаггүй
  • Хүссэн бүхэн боогдмол болдог. Хамгийн эгзэгтэй агшинд зүүдэнд юу ч хийж чаддаггүй.
  • Стакан ус уух, сексийг төгсгөх, хэн нэгнээс зугатаж чадахгүй. Яг тэр агшинд зүүд таныг сэрэхийг сануулна. Харин сэрсний дараа дээрх үйлдлийг гүйцээнэ.
  • Тамхинаас гарсан хүн маш тод зүүд зүүдэлдэг. Тэд бусдаас амьд зүүдлэнэ. Бүр дарсны өнгө, амтыг ч мэдрэнэ гээч.
  • Зүүд маш олон үйл явдалтай байх боловч яг тэр гээд голлох үйл явдал гэж байдаггүй.
  • Хүн болгон өнгөтөөр зүүдэлдэггүй. 12 хувь нь зөвхөн хар цагаан зүүдийг үзнэ. Бусад нь өнгөтөөр зүүдэлдэг байна. Ингэхдээ сургууль, ажил, аврал, өндрөөс уналт, хүний үхэл, шүд унах, шалгалт өгөх, осол зэргийг өнгөтөөр төсөөлнө.
  • Өөрт харагдсан зүйлээ л зүүдэлдэг. Танил царай, орчин, эд зүйл гээд… гэхдээ тэдгээр танил царайгаа өглөө сэрэхэд мартах талтай. Бүр мартсан байсан хүний төрхийг зүүдэндээ харж болно.
  • Эмэгтэй, эрэгтэй хүний зүүд өөр байна. Эрчүүд эсрэг хүйстэнээ хардаг.
  • Бид зүүднийхээ 90 хувийг мартдаг. Харин зүүдлээд удаагүй сэрсэн тохиолдолд дөнгөж 10 орчим хувийг л санах боломжтой. Зарим эрдэмтэд зүүднээсээ хурдан сэрснийхээ ачаар нээлт хийх санаа ч төрдөг байна.
  • Хараагүй хүмүүс зүүдэндээ хардаг. Тэдэнд хорвоогийн зарим зүйлийг ийм хэлбэрээр харах боломж олдох тохиолдол бий. Тэд зүүдэндээ зураг голдуу харна. Ингэхдээ хараагүй хүмүүсийн зүүд дуу чимээ ихтэй, үнэртэй, даавуу материалыг мэдэрч чаддаг ажээ.
  • Хүн хурхирч байхдаа зүүдлэнэ, түүнийг харна гэж байхгүй.
  • Бага насны хүүхдүүд гурван нас хүртлээ зүүдээ харж чаддаггүй. Харин 3-8 насандаа зарим нэгэн ер бусын зүйлс, дүрсийг хардаг.
  • Яг сэрэхийн өмнөх зүүдийг хүн болгон сайн санадаг.

Andgai.mn

]]>
https://andgai.mn/259/feed 0