Бусад – andgai.mn https://andgai.mn Thu, 19 Feb 2026 09:18:54 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд 58 бөх зодоглоно https://andgai.mn/8141 https://andgai.mn/8141#respond Mon, 29 Dec 2025 08:37:32 +0000 https://andgai.mn/?p=8141 “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан өнөөдөр /2025.12.29/ Бөхийн өргөөнд болно.

Тус барилдаанд зодоглохоор улсын аварга хоёр, улсын арслан зургаа, улсын заан 9, улсын харцага 16, улсын начин 25 нийт улсын цолтой 58 бөх бүртгүүлжээ.

1. У.ав Пүрэвийн Бүрэнтөгс
2. у.ав Оргихын Хангай
3. у.ар Цэдэвийн Содномдорж
4. у.ар Баярсайханы Орхонбаяр
5. у.ар Энхтөгсийн Оюунболд
6. у.ар Цэдэнсодномын Бямба-Отгон
7. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
8. у.ар Энхтүвшиний Батмагнай
9. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан
10. у.з Нэгдэлийн Жаргалбаяр
11. у.з Баярхүүгийн Бат-Өлзий
12. у.з Батзоригийн Батмөнх
13. у.з Доржийн Анар
14. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл
15. у.з Цэдэнбазарын Одбаяр
16. у.з Доржхандын Хүдэрбулга
17. у.з Сүхбаатарын Сүхбат
18. у.х Батсүхийн Зоригтбаатар
19. у.х Нацагсүрэнгийн Золбоо
20. у.х Ганбаатарын Ганхуяг
21. у.х Алтанбаганын Цацабшир
22. у.х Төрөөгийн Баасанхүү
23. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
24. у.х Лхагваагийн Лха-Очир
25. у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
26. у.х Ганцогтын Бадрах
27. у.х Эрдэнэбатын Даш
28. у.х Эрдэнэбилэгийн Ууганбаяр
29. у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ
30. у.х Цэдэндоржийн Мөнхбаяр
31. у.х Тогтохмэндийн Сайханжаргал
32. у.х Оюунгэрэлийн Наранбаатар
33. у.х Мөнхжаргалын Бэлгүтэй
34. у.н Чинчулууны Батчулуун
35. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
36. у.н Лхагвасүрэнгийн Энхсаруул
37. у.н Базаргүрийн Бадамсүрэн
38. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр
39. у.н Дэлгэрсайханы Амарсайхан
40. у.н Батцэнгэлийн Чимэдвандан
41. у.н Галсан-Очирын Ганжад
42. у.н Дармаагийн Тамир
43. у.н Дашдоржийн Цэрэнтогтох
44. у.н Батбаярын Даваа-Очир
45. у.н Төрмөнхийн Дүгэрдорж
46. у.н Цэрэнбатын Сандагдорж
47. у.н Батжаргалын Лхагвадорж
48. у.н Хүрэлбаатарын Оргилболд
49. у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан
50. у.н Батдоржийн Сосорбарам
51. у.н Дамдины Тогтохжаргал
52. у.н Бүрнээгийн Баянмөнх
53. у.н Даваадоржийн Төрболд
54. у.н Мөнхцэнгэлийн Амарсанаа
55. у.н Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
56. у.н Төрбатын Довчинсэмбээ
57. у.н Галбадрахын Дармаажанцан
58. у.н Мөнхжаргалын Бямбадорж тэргүүтэй чансаа өндөр 126 бөх барилдах юм.

]]>
https://andgai.mn/8141/feed 0
Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа https://andgai.mn/8138 https://andgai.mn/8138#comments Mon, 29 Dec 2025 08:35:58 +0000 https://andgai.mn/?p=8138 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулнаа Улсын Их Хурлын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо.

Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд нийт 318 бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан бол энэ оны байдлаар 406 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, батлагдсан тохиолдолд чуулган завсарлах үеэр хэрэгжилтийг хангуулж ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга Н.Учрал тодотголоо.

Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооноос болон Засгийн газраас хариуцан хэрэгжүүлэх гэсэн үндсэн хоёр чиглэлд нийт 16 арга хэмжээг тусгажээ. Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах нь Төв банкнаас авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээний нэг гэдгийг УИХ-ын дарга танилцуулгын эхэнд онцлов. Өрхийн бодит орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг статистикээс харж болно. Иймд макро түвшний эдийн засгийн өсөлт микро нэгжид буюу айл өрхүүдэд шууд хүрч чадахгүй байгааг анхаарч, өргөн хэрэглээний барааны эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр Төв банкны удирдлагатай санал солилцлоо. Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлэх хүрээнд зээлийн хүүг үе шаттай бууруулах, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гадаадын банкны салбаруудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тогтоолын төсөлд тусгасан талаар танилцуулав.

УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах замаар хүртээмжийг нь илүү нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглүүлэх арга хэмжээний талаар онцоллоо. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт 139 мянган өрхөд 10.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 17.7 жилийн дундаж хугацаатайгаар олгосон байна. Уг зээлд хамрагдах хүсэлтүүд ихээр ирсэн хэвээр байгаа төдийгүй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг агаар, орчны бохирдол, төвлөрлийг бууруулах зорилготой уялдуулан зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатайг хэллээ. Санхүүгийн зах зээлд эрх зүйн тодорхой зохицуулалтгүйгээр лизинг, мөнгөн зээлийн үйлчилгээ нэрээр үйл ажиллагаа явуулж буй хэт өндөр хүүтэй, эрүүл бус механизмуудыг цэгцлэх, нэгдсэн зохицуулалтад оруулж, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг мөн чиглэл болгожээ. Түүнчлэн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, СЗХ-ны зохицуулалтад хамааралтай зөвшөөрлийн үйл ажиллагааг хялбаршуулах зэрэг арга хэмжээг Төв банкнаас авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Харин Засгийн газарт өгсөн чиглэлд үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, төсвийг хэт тэлэхээс сэргийлэх, Уул уулхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтэд саад учруулахгүй байх, хил, боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах зэрэг арга хэмжээнүүд багтжээ. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралтгүй хангах, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэрэг арга хэмжээг зах зээлийн бодит шаардлагатай уялдуулан онцоллоо. УИХ-ын дээрх тогтоолын төсөл батлагдан, бүх түвшинд бодитой хэрэгжсэнээр гарах үр дүнг Монгол Улсын олон улсын тавцан дахь үзүүлэлтүүд хэдэн байраар урагшилсан бэ гэдгээр хэмжинэ гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал хэллээ. Тухайлбал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, гадаад худалдааны эргэлт, ажиллах хүчний оролцооны түвшин, авлигын төсөөллийн индекс зэрэг үзүүлэлтүүдийг таван жилийн дотор хэрхэн ахиулах боломжтойг нарийвчлан тооцоолсноо танилцуулсан юм.

Танилцуулгынхаа төгсгөлд УИХ-ын дарга ирэх хаврын чуулганаар хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад анхаарч, цаашид нэг мөр цэгцлэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгоно гэж мэдэгдлээ. УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, иргэдийнхээ эдийн засгийн эрх, эрх чөлөөг хамгаалах цогц арга хэмжээний хүрээнд нэн түрүүнд тендерийн хуулийг үзэл баримтлалаас нь эхлээд бүрэн шинэчлэх шаардлагатайг тодотгов. Тэрбээр, одоогийн хуулиар буюу төр өөрөө импортыг дэмжсэн хамгийн том худалдан авагч байгаа цагт дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитоор дэмжихэд хүндрэлтэй байгааг онцлов. Мөн зарим томоохон компаниудын дэргэд мөнгө хүүлэх зорилготой хадгаламж зээлийн хоршоод ажиллаж байгааг шүүмжлээд Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болсон тухай дурдлаа. УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн хувьд, мөнгөний урсгалыг зөв чиглүүлж, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих нь чухал хэмээн тодотголоо.

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг сайшаагаад, биржээр арилжаалахад борлуулалт өсөлттэй байгааг тэмдэглэв. Харин УИХ-ын гишүүн Б.Заяабал, уг тогтоолын төсөл нь цаг үеийн шаардлагад нийцсэн арга хэмжээнүүдийг тусгасан байгааг онцлоод, дэмжихээ илэрхийлэхийн сацуу санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж, зөв оношлохоос ажлаа эхлэх ёстойг хэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн, иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусад нь багцалж, хэрэгжилтийг хангахын тулд УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах саналаа уламжлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

]]>
https://andgai.mn/8138/feed 1
Холимог тулаанч Б.Энх-Оргилд Гавьяат тамирчин цол хүртээв https://andgai.mn/8135 https://andgai.mn/8135#comments Mon, 29 Dec 2025 08:33:15 +0000 https://andgai.mn/?p=8135 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн энэ өдөр салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг төрийн дээд, одон медалиар шагнаж байна.

Тодруулбал, “Шандас ММА” дэвжээний тамирчин, холимог тулаанч Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ. Тэрбээр дэлхийн холимог тулааны шилдэг холбоодын нэг “ONE Championship”-ийн “One Fight Night-38” тэмцээнд ялалт байгуулж, аваргын бүсийг эх орондоо авчирсан юм.

Мөн тэрээр “Physical Asia” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, Монгол хүний хүч чадал, тэсвэр хатуужлыг олон улсад сурталчлан таниулсан билээ. Б.Энх-Оргил нь холимог тулааны спортын төрлөөс төрөн гарч буй хоёр дахь Гавьяат тамирчин болж байна. Түүний багш Ж.Нарантунгалаг холимог тулааны анхны гавьяат тамирчин болж байжээ.

]]>
https://andgai.mn/8135/feed 1
Зураач Ш.Чимэддоржийн тухай баримтат кино үзэгчдийн хүртээл болно https://andgai.mn/8132 https://andgai.mn/8132#comments Mon, 29 Dec 2025 08:31:28 +0000 https://andgai.mn/?p=8132 Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Ш.Чимэддоржийн уран бүтээл, амьдралын философи, дотоод ертөнцийг өгүүлсэн баримтат кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус кино нь зураачийн уран бүтээлийн замнал, ахуй орчин, өдөр тутмын энгийн агшнууд дундах гүн утга, урлагийн үнэ цэнийг баримтат киноны хэлээр илэрхийлсэн бүтээл юм байна.

Тэрчлэн уран бүтээлч ба бүтээлийн хооронд орших үл үзэгдэх холбоо, дүрслэх урлагийн хэлээр түүх, уярал, зориг, хайрыг хэрхэн өгүүлж болдгийг уг киногоор дамжуулан харуулахыг зорьжээ. Мөн ирээдүйн уран бүтээлчдэд үлгэр дуурайл болохын зэрэгцээ дүрслэх урлагийн түүхийн чухал яриаг үлдээн өгүүлж буйгаараа онцлог аж. Тус киноны найруулагчаар Х.Бөхтулга, зохиолчоор Т.Есөн-Эрдэнэ, сэтгүүлчээр Ц.Түмэнжаргал нар ажилласан байна.

Монголын дүрслэх урлагийн анхдагч байгууллага болох Монголын Урчуудын эвлэлийн олон арван жилийн түүхэнд уран бүтээлчдийн чанартай архивын материал хомс, бүрэн хэмжээний баримтат кино цөөн хийгдэж ирснийг уран бүтээлчид олж харсан нь энэхүү бүтээлийг хийх нэгэн шалтгаан болжээ. Тиймээс Монголын дүрслэх урлагийн сор болсон уран бүтээлчдийн өвийг баримтжуулан үлдээж, олон нийтэд таниулах зорилгоор уг киног бүтээсэн байна.

]]>
https://andgai.mn/8132/feed 2
“Prostokvashino” хүүхэлдэйн киноны шинэ ангид Путиныг дүрсэлжээ https://andgai.mn/8129 https://andgai.mn/8129#respond Mon, 29 Dec 2025 08:29:33 +0000 https://andgai.mn/?p=8129 ОХУ-ын “Okko” платформ алдарт “Prostokvashino” хүүхэлдэйн киноныхоо шинэ жилд зориулсан тусгай ангийг Баасан гаригт /2025.12.26/ цацжээ.

Шинэ анги дээр ерөнхийлөгч Владимир Путиныг дүрсэлсэн байв. Тодруулбал, тус анги дээр дүрүүд шинэ жил тэмдэглэхээр Москвагийн Улаан талбайг зорьдог. Гэтэл Матроскин муур болон Шарик нохой нар ерөнхийлөгч Улаан талбайгаас уламжлалт шинэ жилийн мэндчилгээгээ шууд дамжуулах эсэх талаар маргалддаг. Тэд Улаан талбайд Путинтэй таарч, улмаар Шарик нохой түүнээс Оросын ард иргэдэд хандаж, хамтдаа шинэ оны мэнд дэвшүүлэхийг хүсч буйгаар гарна.

Путины дүрд жүжигчин Дмитрий Грачев дуу оруулсан байна. Дмитрий Грачев нь “Comedy Club”-ын тоглолт дээр Путиныг элэглэн дуурайдгаараа танигдсан нэгэн.

“Prostokvashino” хүүхэлдэйн киног бүтээгч “Soyuzmultfilm” студийн захирал Юлиана Слащева энэ оны эхээр Путиныг хүүхэлдэйн дүрд оруулна гэдэг санааг цухуйлгаж байв. Энэ алхам нь хилийн чанад дахь Оросын зөөлөн хүчийг бэхжүүлнэ гэж тэр тайлбарласан юм. “Prostokvashino” хүүхэлдэйн кино 2018 оноос дэлгэцнээ гарсан бөгөөд Эдуард Успенскийн 1970-аад оны үлгэрүүдээс сэдэвлэсэн ЗХУ-ын үеийн хүүхэлдэйнүүдийн үргэлжлэл билээ. “Prostokvashino” буюу оросоор “исгэлэн сүү” гэж орчуулагдах нэртэй зохиомол тосгоны талаар тус хүүхэлдэйнд гардаг.

]]>
https://andgai.mn/8129/feed 0
ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлжээ https://andgai.mn/8126 https://andgai.mn/8126#respond Sat, 27 Dec 2025 06:46:51 +0000 https://andgai.mn/?p=8126 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж, хотыг өнгө үзэмжтэй болгохын тулд өнгөрсөн хавраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлсэн. Төвийн зургаан дүүрэгт 1400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэжээ. Гэвч ТҮЦ-ээ зөвшөөрөлгүй дахин байрлуулж, наймдугаар сард дахин 141 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Газрыг чөлөөлж, хүмүүс зорчих өргөн сайхан талбайг бий болгосон. Өнөөдөр хотын төв зам дагуу, жишээ татахад, бидний мэдэхээр Багшийн дээдээр жагсаж байдаг олон ТҮЦ үгүй болсон. Хэдхэн сарын хугацаанд ТҮЦ нүүлгэх ажил үргэлжилсэн ч үйлчилгээ эрхлэгчид ТҮЦ-ээ хэлбэр хэмжээг нь өөрчилж дахин байршуулах болон түрэмгий байдлаар олон удаа эсэргүүцлээ илэрхийлжээ
Тиймээс 12 дугаар сарын 27-ны байдлаар удаа дараа хүсэлт тавьсан ч ТҮЦ-ээ нүүлгэхгүй, дахин байршуулж байгаа үйл ажиллагаа эрхлэгчдийн ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. Төвийн зургаан дүүрэгт нийт 60 ТҮЦ нүүлгэхээс 27 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Таван ТҮЦ эзэн нь өөрөө нүүлгэсэн байна. ТҮЦ нүүлгэх явцад цагдаагийн болон төрийн албан хаагчидтай зүй бусаар харьцах, биед нь халдах, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх олон тохиолдол гарчээ. Цаашилбал, нүүлгэлтийн машин доогуур орж хэвтэх, амиа хорлоно хэмээн сүрдүүлэх, цагдаагийн албан хаагчийг хазах, самардах гээд хүн ёсны бус үйлдлүүд гаргаж байгаа аж

]]>
https://andgai.mn/8126/feed 0
Ирэх даваа гарагт бүх нийтээр АМАРНА https://andgai.mn/8120 https://andgai.mn/8120#comments Sat, 27 Dec 2025 06:32:11 +0000 https://andgai.mn/?p=8120 Ирэх даваа гарагт буюу арванхоёрдугаар сарын 29-ий өдөр бүх нийтээр амарна. Тус өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна.

УИХ 2007 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон.

Тиймээс “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна.

]]>
https://andgai.mn/8120/feed 1
Сэлбэ хот төслийн эхний ээлжийн орон сууц 2027 оны III улиралд ашиглалтад орно https://andgai.mn/8113 https://andgai.mn/8113#comments Sat, 27 Dec 2025 03:13:16 +0000 https://andgai.mn/?p=8113 Нийслэлд 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт эхэлсэн нь Сэлбэ хот төсөл. Уг төсөл Засгийн газрын “20 минутын хот” үзэл баримтлалын анхны хот болж, гэр хорооллыг орон сууцжуулах, улмаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрах орчинд олон талт ач холбогдолтой. Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг 1.6 жилд хийж, 1876 айлын газрыг чөлөөлсөн.

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Энэ оны гуравдугаар сард эхний ээлжийн 3818 айлын орон сууц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, тавдугаар сарын 29-нд бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Мөн есдүгээр сард дараагийн ээлжийн 67 блок орон сууц барих ажил эхэлсэн.

Хүйтний улиралд ч барилгын ажлыг явуулж болдог битүүмжлэх технологийг ашиглаж, төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлснээр багцуудын бэлтгэл ажил 99 хүртэлх хувийн биелэлттэй байна. Нийт 113 блокоос 82 блокийн суурийн ажлыг эхлүүлсэн. Зоорийн давхар болон нэг, хоёрдугаар давхрын арматур угсрах ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байна.

Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна.

Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина. Сэлбэ хот төслийн ач холбогдол: Нийт 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгасан. Сэлбэ хотод 45-50 мянган оршин суугч амьдрах тул бизнесүүдийг дэмжиж, ажлын байр нэмэгдэнэ. Орон сууц бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх филтер суурилуулна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувиар, авто замын түгжрэлийг 36.3 хувиар бууруулна

]]>
https://andgai.mn/8113/feed 1
ТУСГААР ТОГТНОЛЫН ДАЛБАА МАНДУУЛАХ ЁСЛОЛ БОЛНО https://andgai.mn/8103 https://andgai.mn/8103#respond Fri, 26 Dec 2025 06:28:04 +0000 https://andgai.mn/?p=8103 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол” Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төв гадна талбайд 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 11:40 морин цагт болно.
Мөн энэ үеэр Монголын сүүлчийн эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын номын сангаас Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт шилжин ирсэн, түүний нандин шүтээн болсон судар ном, түүхийн ховор сурвалж бичгээс бүрдсэн 9 ширхэг баримтат өвөөр “Богдын нандин” сэдэвт үзэсгэлэнг Үнэт ховор номын музейдээ дэлгэн толилуулах ба Дилав хутагтын түүхэн өвийг дэлгэрүүлэхэд чиглэсэн “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлтийг зохион байгуулна.
Эрхэм Та бүхнийг хүрэлцэн ирж, Тусгаар тогтнолын баяраа хамтдаа тэмдэглэхийг урьж байна.
Жич: Харь гүрний 200 гаруй жилийн ноёрхол эрхшээлийг эцэс болгон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, өргөн олон, дэлхий дахинаа тунхаглан зарласан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 9-ний бэлгэт сайн өдөр байсан бөгөөд өнөө жил 114 жилийн ойн баярын өдөр өвлийн дунд сарын шинийн 10-ны өдөр тохиож буй ажээ.

]]>
https://andgai.mn/8103/feed 0
Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцуулав https://andgai.mn/8100 https://andgai.mn/8100#respond Fri, 26 Dec 2025 06:19:12 +0000 https://andgai.mn/?p=8100 ЗХЯ, МҮХАҮТ хамтран “Бизнес ба бодлого” уулзалт зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч компаниудын төлөөлөлтэй эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн эрх зүйн орчин, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо.

МҮХАҮТ-ын мэдээлснээр, ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр “Өнгөрсөн 30 жилд үндэсний компаниуд нөөц боломждоо тулгуурлан бойжсон бол төрөөс цаашид олон улсад өрсөлдөх, экспортлогч орон болохыг дэмжинэ” хэмээгээд тэдэнтэй хамтран ажиллаж, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэж байх ёстойг тодотгосон байна.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар тус яамны Хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалтын удирдлагын хэлтсийн дарга Б.Төгөлдөр ярихдаа, “Хувийн хэвшлийн эрх ашгийг хангах, төрийн оролцоог багасгах, бизнесийн үйл ажиллагаанд давхардсан хяналт, шалгалт хийхийг хуулиар хориглож байгаа. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчтай холбоотой гомдол мэдээллийг шуурхай шийдэж, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн бие махбодыг хамгаалах заалт тусаж байгаа. Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг бодит нөхцөлд нийцүүлэх ёстой. Цалин хөлсийг нэмэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх хувь хэмжээ саад болж байгааг тэмдэглэжээ.

Түүнчлэн бизнес эрхлэгчид далд эдийн засгийг ил болгох, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай, хувийн хэвшлийнхэнд хууль давж үйлчилж буй журам, зохицуулалт ихээхэн саад болж байгааг цэгцлэхийг хүсжээ. Мөн валютын ханшийн савлагаа нь хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд томоохон дарамт учруулдаг. Олсон ашгийнхаа тодорхой хэсгийг ханшийн зөрүүнд алдаж, ашиггүй ажиллах нөхцөл үүсдэгийг ч хэлж байлаа.

Нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл авах үйл явц удаан, хүндрэлтэй. Ажлын хэсэг тогтмол хуралддаггүйгээс хэдэн сараар хүлээх, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн алдагдал үүсдэг. Бизнес эрхлэгчид төрийн байгууллагууд хяналт, шалгалт, торгуулиас илүүтэй бизнесийг дэмжиж, боломж олгодог, хамтын ажиллагаанд суурилсан тогтолцоонд шилжих шаардлагатайг онцолсон юм.

]]>
https://andgai.mn/8100/feed 0