Шар мэдээ – andgai.mn https://andgai.mn Mon, 23 May 2022 07:07:00 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана https://andgai.mn/5424 https://andgai.mn/5424#respond Mon, 23 May 2022 07:07:00 +0000 https://andgai.mn/?p=5424 Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж Нарны замын хучилтыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Тус ажлын хүрээнд Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх авто замын асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэсэн бол 2022 оны тавдугаар сарын 23-ны 23:00 цагаас тавдугаар сарын 27-ны 22:00 цаг хүртэл Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрийн зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажил хийнэ. Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

]]>
https://andgai.mn/5424/feed 0
Манай орны нийт нутгийн 20 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна https://andgai.mn/5394 https://andgai.mn/5394#respond Thu, 05 May 2022 12:16:37 +0000 https://andgai.mn/?p=5394 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт 04 дүгээр сарын 30-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Увс, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Ховд, Завхан, Архангайн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан.

Харин Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй бөгөөд нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна.

]]>
https://andgai.mn/5394/feed 0
БНТУ-ын Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана https://andgai.mn/5375 https://andgai.mn/5375#respond Thu, 28 Apr 2022 09:26:27 +0000 https://andgai.mn/?p=5375 Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Истанбул хотод ажиллалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНТУ-ын Истанбул хотын Ойн газрын дарга Юсуф Шахинтай уулзаж, тус улсад хэрэгжиж буй ойн салбарын бодлого, ойн менежмент, ойжуулалтын асуудлаар санал солилцов.

БНТУ нь салбарын бодлогоо ойг хамгаалах, ойжуулалт-нөхөн сэргээлт, ашиглалт, хяналт зэрэг үндсэн чиглэлд авч үзэж, Хөдөө аж ахуй, ойн яам, түүний харьяа Ойн ерөнхий газар болон Ойн ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. Истанбул хотын Ойн газар нь 1839 онд байгуулагдсан бөгөөд тус хотын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг эзлэх ой бүхий талбайг хариуцдаг юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарыг сэргээн хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, технологийг боловсронгуй болгох, Монгол оронд тарьж буй мод, модлог ургамлын төрөл, зүйлийг нэмэгдүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг хөгжүүлэхэд БНТУ-тай хамтран ажиллах өргөн боломжтой гэж үзэж байгаагаа онцлов.

Талууд энэ чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэхээр санал нэгдэж, хоёр талын хооронд харилцан айлчлал, солилцоог хэрэгжүүлэхээр ярилцлаа.

]]>
https://andgai.mn/5375/feed 0
“Чингис хаан” нисэх буудлыг удирдах шинэ захирал Китанака Такэфүми ажилдаа орсон байна https://andgai.mn/5344 https://andgai.mn/5344#respond Mon, 25 Apr 2022 12:21:53 +0000 https://andgai.mn/?p=5344 Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагыг гүйцэтгэж буй “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэог үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хүлээн авч уулзжээ. Түүнтэй хамт гүйцэтгэх захирлаар шинээр томилогдон ажилдаа орсон Китанака Такэфүми байлцав.

Уулзалтаар сайд Л.Халтар гүйцэтгэх захирал Като Такэо цар тахлын хүнд үед нисэх буудлын үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааг сайн хэрэгжүүлж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласныг онцлон тэмдэглэв.

Нисэх буудал богино хугацаанд ашиглалтад ороход Като сан таны хувь нэмэр өндөр байсныг үнэлж байна. Буянт ухаа дахь нисэх буудлын 600 гаруй ажилтныг шилжүүлэн авч ажлын байраар хангасанд талархал илэрхийлье. Түүнчлэн нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулахын тулд яамд, агентлаг, төрийн холбогдох байгууллагууд, түрээслэгчид, агаарын тээвэрлэгч зэрэг бүхий л газруудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо бэхжүүлэх, сайжруулах талаар хичээн ажилласныг тэмдэглэж талархал илэрхийлэв.

Гүйцэтгэх захирал асан Като Такэо Монгол, Японы найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Энэ хугацаанд багагүй саад бэрхшээлийг даван туулж чадсандаа баяртай байна. Нисэх буудал нь Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж Японы компани менежментийг хийж байгаа ч Монгол Улсын өмч, улсын нүүр царай, гадаад руу гарах үүд хаалга тул үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.
эх сурвалж: GOGO.MN

]]>
https://andgai.mn/5344/feed 0
НД-ын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа https://andgai.mn/5305 https://andgai.mn/5305#respond Wed, 20 Apr 2022 14:49:48 +0000 https://andgai.mn/?p=5305 Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Б.Бейсен нар 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авав. Тэрбээр Н.Учрал нарын гишүүд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувийн тэтгэвэр, тэтгэвэр тэтгэмжийн чиглэлийн хэд хэдэн хуулийн төсөл бий. Хуулийн төслүүдийг хамтатгаж хэлэлцэх үү, эсвэл Б.Пүрэвдорж нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийг тусад нь хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулж байна уу гэдгийг тодрууллаа.
Асуултад хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслүүд өөр өөр зохицуулалттай учир тусад нь ажлын хэсгүүдээ байгуулж явж байгаад Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуультайгаа уялдах нь зөв байх гэсэн агуулгаар хариулт өглөө.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсэн.
Ингээд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг, бүрэлдэхүүнд Ц.Туваан Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, С.Ганбаатар нарыг батлав.

]]>
https://andgai.mn/5305/feed 0
Ерөнхий сайд ТОП-100 ААН-ийн удирдлагатай уулзаж байна https://andgai.mn/5302 https://andgai.mn/5302#respond Tue, 19 Apr 2022 10:34:21 +0000 https://andgai.mn/?p=5302 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд Б.Жавхлан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарын хамт ТОП-100 аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзаж байна. Засгийн газар 2022 оны улсын төсөвт тодотгол хийхээр болж хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Ерөнхий сайд төсвийн тодотголын төслийг бизнес эрхлэгч нарт танилцуулж, санаа бодлыг нь сонсож байна

]]>
https://andgai.mn/5302/feed 0
БШУЯ:Монгол хэл бичгийн шалгалтын босго оноондоо хүрээгүй 5 мянган шалгуулагч байна https://andgai.mn/5278 https://andgai.mn/5278#respond Mon, 18 Apr 2022 10:34:58 +0000 https://andgai.mn/?p=5278 Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчид өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалтыг авлаа. Шалгалтын материалыг дөрөвдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий монгол хэл, уран зохиолын 30 багш дүгнэж оноожуулан 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.

Монгол хэл бичгийн шалгалт

–1 хэсэг нь тус бүр 2 оноо бүхий 10 асуултаас бүрдэх даалгавар

2 хэсэг тус бүр 5 оноо бүхий зөв бичих дүрэм, үндэсний бичгээр унших чадвар шалгасан задгай даалгавар

–3 хэсэг нь “Миний томоогүй үе” сэдвээр 200-250 үгтэй эссе бичих даалгавар байв. Шалгуулагч нийт 50 оноо авах ёстой.

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноондоо хүрээгүй 5 мянган шалгуулагч байна.

]]>
https://andgai.mn/5278/feed 0
У.Хүрэлсүх: Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа https://andgai.mn/5256 https://andgai.mn/5256#respond Fri, 15 Apr 2022 09:38:37 +0000 https://andgai.mn/?p=5256 “Хүнсний хангамж, аюулгүй байдал-газар тариалан” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулган нь хаврын тариалалтын өмнө тулгамдсан асуудлаа ярилцаж, бодлого, чиглэлээ тодорхойлон, иргэдийг эрүүл хүнсээр хангах, үнийн өсөлтийг сааруулах, хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа гэдгийг тэмдэглэв.

Цаашид төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил -10 зорилт” хөгжлийн санаачилгыг хамтын хүчээр хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэйг хэлэв.

Үүнд:

Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашид эрчим хүч экспортлогч улс болох;
Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;
Хүнд ба хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;
Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээ барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, “Транзит Монгол” болж хөгжих;
Хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн “Цахим үндэстэн”, “Дижитал Монгол” болох;
Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;
Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг систем нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;
Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;
Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр, засагтай “Ногоон Монгол” болох зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болж чадна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

]]>
https://andgai.mn/5256/feed 0
Том оврын авто машинууд даац хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна https://andgai.mn/5247 https://andgai.mn/5247#respond Thu, 14 Apr 2022 10:27:34 +0000 https://andgai.mn/?p=5247 Хаврын улиралд цаг агаар дулаарч газрын хөрс гэссэнтэй холбоотойгоор авто замд ус чийг хуримтлагдаж, авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг үе.

Энэ үед том оврын даац хэтрүүлсэн авто машин зорчих нь авто замыг эвдэх насжилтад сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог.

Тиймээс Авто тээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн алба хамтран авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг газар дээр нь хянах, зөвшөөрөгдсөн хэмжээнээс даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж авто зам, гүүрийг эвдэж, хохирол учруулж байгааг шалган тогтоож, зөрчлийг арилгуулах, автотээврийн хяналт тавихаар авто зам ашигласны төлбөр авах цэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж эхлээд байна.

Тус хяналт шалгалтын хүрээнд даац хэтрүүлэх зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хамгийн эхний хяналт шалгалт хийгдсэн цэгээс ачаа үүссэн цэгт буцааж, гаргасан зөрчлийг арилгуулах, илүү ачсан ачааг буулгуулах зэрэг арга хэмжээ авч байгаа тул эхлэлийн цэгээс стандартын шаардлагад нийцүүлэн ачаа тээвэрлэх арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

Дээрх стандартын шаардлага баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулах болохыг мэдэгдье.

]]>
https://andgai.mn/5247/feed 0
С.Амарсайхан: МИК дундаас нь хувь авдаггүй бол иргэд ипотекийн зээлийг 6 хувиас ч бага хүүтэй авах боломжтой гэж мэдэгдлээ https://andgai.mn/5243 https://andgai.mn/5243#respond Thu, 14 Apr 2022 10:21:12 +0000 https://andgai.mn/?p=5243 Дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын төвлөрлийг багасгах, зах зээл дээр байгаа орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтран, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2013 оны зургаадугаар сараас олгож эхэлсэн.
Тус зээлийг авсан иргэд сар бүр өрхийн орлогынхоо 45 хүртэлх хувь буюу дунджаар 700 гаруй мянган төгрөгийг 30 жилийн турш төлж байна
Тэгвэл “Монголын ипотекийн корпораци” компанитай холбоотой ноцтой асуудлыг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.04.14/ олон нийтэд дэлгэлээ.

]]>
https://andgai.mn/5243/feed 0