Танин мэдэхүй – andgai.mn https://andgai.mn Thu, 19 Feb 2026 09:22:17 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 ӨӨРИЙГӨӨ ХУЯГЛАЖ СУРААРАЙ https://andgai.mn/8007 https://andgai.mn/8007#respond Wed, 17 Dec 2025 07:10:43 +0000 https://andgai.mn/?p=8007 Орой бүр унтахын өмнө орон дээрээ суугаад биеийнхээ эргэн тойронд нэг төө хэртэй гэрлэн бүрхүүл ургуулж төсөөл. Биетэй чинь адил хэлбэртэй энэ аура чамайг хамгаалах хуяг юм. Таван минут ингэж мэдрээд хэвтээрэй. Биеийг чинь хөнжил шиг ороож, гадна талаас ямарваа бодол үймрэл, сөрөг хэлбэлзэл нэвтрүүлэхгүй хамгаалах гэрлийн бүрхүүлээ унтах хүртлээ мэдэр. Тэгэх юм бол унтсан хойно далд ухамсарт чинь уг мэдрэмж үргэлжилж, асар хүчтэй дархлаа болно.
Өөрийгөө хуяглахгүй бол олон зүйлийн бэрхшээлд орох вий. Бусад хүн бусад төдийхөн биш. Тэд нарийн хэлбэлзлээр өөрсдийгөө байнга цацрааж байдаг. Бухимдсан хүн бухимдлаа бүх зүгт цацдаг. Чам руу онилоогүй ч зөрөөд өнгөрөх төдийдөө чамд нялзаах жишээтэй.
Хэрэв чи мэдрэг, хүлээн авамтгай мөртлөө гэрлэн хуяггүй бол танихгүй хүнтэй зөрөөд өнгөрөх дөө ч сэвтэж мэднэ. Бясалгал хүнийг маш мэдрэг, хүлээн авамтгай болгодог. Ганцаараа байх үед гайгүй. Бясалгагчдын хүрээлэл дунд байвал бүр сайн. Гэвч хорвоогийн хөл үймээнд хутгалдах үед үй түмэн зовлон шаналал, уур бухимдал өвөрлөсөн хүмүүсийн халдлагад өртөх болно.
Бясалгал чамайг эмзэг зөөлөн, уян нээлттэй болгодог. Тийм учраас бясалгалын дараа өөрийгөө гэрлээр хуяглаж бай. Зарим үед ийм зүйл аяндаа болдог ч, зарим даа болдоггүй учраас өөрөө хийх хэрэгтэй. Уг дасгалыг гурван сар хийхэд маш хүчтэй болсноо мэдэрнэ.
Орой унтах хүртлээ гэрлэн хуягаа төсөөлсөн шиг өглөө сэрэнгүүтээ сана. Сэрсэн мөртлөө нүдээ нээлгүйгээр таван минут мэдрээд босоорой. Усанд орохдоо, цайгаа уухдаа ч энэ санамжаа үргэлжлүүл. Автобус унаанд суух, ажил дээрээ цаг зав гарах үед гэрлэн бүрхүүл дотроо хэсэг зуур амарч налай.
Гурван долоо хоног, эсвэл гурван сарын дотор чи уг бүрхүүлээ биет байдлаар мэдэрч эхэлнэ. Түм түжигнэсэн олны дунд ч халдашгүй, авташгүйгээр явна. Үүндээ чи магнай тэнийх нь лавтай. Өрөөл бусдын бус, өөрийнхөө л асуудалтай нүүр тулна. Цэвэр хувийн асуудлаа шийдэхэд ядах юмгүй. Харин бусдын асуудал чамд нялзсан бол шийдэхэд тун бэрх. Анхнаасаа чамд хамаарахгүй асуудлын гогцоог яаж тайлах вэ. Тийм учраас өөрийгөө бат сайн хуяглаарай.

]]>
https://andgai.mn/8007/feed 0
49 наснаас хойш энэ насанд Хийсэн буян, нүглийн дэнсээр амьдрал өгсөх уруудах нь үргэлжилнэ. https://andgai.mn/7980 https://andgai.mn/7980#respond Tue, 16 Dec 2025 07:54:48 +0000 https://andgai.mn/?p=7980 ҮЙЛИЙН ҮРД ЭНДҮҮРЭЛБУДЛИАН ГАРДАГГҮЙ ТУЛ ЭРГЭЛЗЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЭ!!!
Нэг гэрт амьдраад, нэг тогооноос хооллодог ч нэг нь хямраад өвдөөд зовоод байгаа бол түүнд үйлийн үр, нөгөө нь амар тайван байгаа бол түүнд сайн буяны үр байна. Учир нь өөрт ирсэн үйлийн үрийг хүн өөрөө л эдэлнэ.
“Энэнд ямар нүгэл байхав дээ”,
“Энэ ер нь муу юм хийгээгүй хүн дээ” тэгээд яагаад ийм зовлон тохиолдоод байна. Эсвэл “Энэ их л нүгэл үйлдсэн дээ, яагаад зовохгүй, харин санаа амар байна вэ?” гэж халаглах нь ч бий.
Үйлийн үр хуурмаггүй Одоо нүгэлгүй байвч, бас одоо буян ихийг үйлдэж байгаа ч “Үйлийн үр 1000 – н галавт ч шамшаагдахгүй” гэсэн үйлийн үрийн хууль нь бий. Тиймээс хэзээ нэгэн цагт үйлдсэн буян, нүглийн үйл нь хураагдаад, боловсрох цаг нь болсон учраас л зовлон, жаргалын үрээ гарцаагүй эдлэж байгаа нь л тэр юм.Тиймээс нэгнээ зовоход нь түшиж жаргахад баярлаж тухай тухайн үедээ өөрийн бие, хэл, сэтгэлээр үйлдэж байгаа үг үйлдэл хэлэх үгээ л хянаж хичээлтэй. Энэ нь ашид хойдод зовлонгүй, амгалан жаргаланг эдлэхэд хэрэгтэй.
МУ – ын гавьяат эмч / Одонцэцэг/
🙏🙏🙏🙏
Домын арга буюу аливаа зүйлийн утга учирын талаар товчхон бичлээ
1.Өглөг буян хийхэд хармын бузар арилна гэж ярьдаг.Монгол хүн дээж өргөл өргөхдөө толгой зулай онгорхой байх хэрэгтэй малгайгүй байх ёстой
Өргөл буян хийхдээ малгай бүү тавь үхээрийн газарт харин малгай тавь гэдэг.Өндөр дээдсүүд зулайд эрчим өгдөг учир.хангайд зулай нээлттэй байх нь сайн харин харанхуйд малгай өмсөх ёстой.
2.Зул хүж бариж асаахад хүртэл учир бий утга учиргүй өдөр шөнөгүй зул асаах нь буян бас биш юм.
Гал, зул дээр маш их зүйл цугладаг учир сайн өдөр асаавал буян саар өдөр асаавал нүгэл болно.
3.Монгол хүн бүхэн ёс жаягаа сайн мэддэг байх учиртай.
4.Хэншүү хярвасаар үйлддэг дом бас бий.
Хэншүү хярвас нь хүний биеийн хэр сэв хий чийг баам дардаг ядаргааг тайлдаг.Тоочвол олон ач тустай.
Толгой шийрний хэншүү,ясны хэншүү хөх хомоолны утаа зэргээр яадаргаа тайларч хий чийг баам хөөдөг хэншүүнд удаан сууж чадахгүй хүнийг
хэр сэв ихтэй юм гэж таниж болно
5. Утаагаар дамжиж хийдэг ч дом бий. Уталга тавиад айл гэрийн муу эрчим арилдаг.Мөн төрсөн нутгийн хомоол
ганга нь элдэв мууг зайлуулж биеийг ариутган цэвэрлэдэг.
Нөгөө талаараа архи дарс муу муухай сэвтэй газар тамхины утаанаас хүртэл авдаг наалддаг дэв сэв гэж бас бий.
Тиймээс хаана ямар утаа гаргах нь их чухал юм.уталга ганга арц хомоол аргал нь эрт дээр үеэсээ хэрэглэж ирсэн том дом юмаа.
6.Сүүний өргөл дом нь хүнийг муу бүхнээс хаацайлдаг шидтэй.
Сүүн өргөл хийхдээ аяга тагшаа бэлхүүснээс дээш бариж. Цацалаар өргөх нь мянга мянган цацраг Дусал бүхний тоогоор буян дэлгэрүүлж.
үйлдсэн нүгэл байвал дундлаж байдаг шидтэй юм. Бүх зүйл сүүнээс ихтэй учир айлд орохдоо хүртэл сүү барьж орох нь сайн сансан сайхан сэтгэлийг илтгэж байдаг.
7.Өнгөрсөн хүний хойноос буян үйлдэхдээ уйлж болохгүй мөн эргэж хургах нэхэл дагалтай үг хэлж болохгүй.
Сүнсийг нь амраах үг хэлж өргөвөл том тус буян болно.
8.Лусад өргөл хийхдээ санаатай болон санамсаргүй хийсэн бүхнийг минь өршөө гэж гэмшиж үнэн сэтгэл зүрхнээсээ хэлбэл догшин лус номхорч уярч болно.Мөн идээ будаа бор цай өргөж болно.Мод таривал лусад өгч буй хамгийн том өргөлд орно..
9.Айсан хүүхдийг ширгэлэхдээ биеийг нь утаад сүүг гангатай холиж буцалгаад ар нурууг нь арчина.Мөн хар халзан туулай болгоод
хөөг арилгахгүй 3 хонуулна.
10.Хүүхдийн сэвлэг үргээхдээ. Архи дарс ууж хэрэглэж хүнд барьж болохгүй бяцхан хүүхдийн заяа төөрөг харлана хазайна гэж үздэг тул.
Цагаан идээ болон сүүгээр ерөөж үргээх нь илүү чухал. Өдөр судрыг сайн харж намрын цагт голдуу хийх нь нэн сайн юм. Нар буухаас өмнө
ёсоо дуусах ёстой юм.
11.Галын дом ёс
Гал бол Хүн төрөлхтөн үүссэн цагаас л галтай хамт явсан гэдэг. Галын эзэн нь эр хүн Галыг манах нь эм хүн гэдэг тиймээс галын хажууд хэрэлдэх. Архи уух галруу элдэв хог шороо үсний сэв хийж болохгүй сэвтэж догширох учир маш сайн дээдэлж хүндлэх ёстой.Гал догширсон айлаас маш том гарз хохирол гардаг.
Хүнээр, малаар, ясаар гээд ихэд муу. Гал ариун байхад гадны нөлөө босгоор орохгүй айл өрх улам бадарч өөдөлдөг учир өөх тос өгч мөргөж сүслэж хүндэлж явах хэрэгтэй.
12.Ядаргаа тайлах дом хонины тойгны ясыг дотор хий болон гүн ядаргаанд хэрэглэдэг.2 литр усанд 3 тойгны яс хийн 1л болтол ширгээгээд халуун бүлээнээр нь ууна. Ширгэсэн шөлөндөө цэвэр ганганаас 3 чимх хийж хутгаад ууна. Салхи авалгүй 20 минут хэвтэж амарна.
13.Хэл амны хэрүүл уруул муу муухайг амандаа байнга хэлдэг хүний хэрэг үйл хэзээ ч бүтдэггүй юм. Байнга саадтай шийтгэлтэй байдаг.
Үүнийг бол та өөрөө засах дом хийнэ.
14. Архины дэв архи их уудаг хүний сүр сүлд их доройтсон байдаг. Муу юм үргэлж дагаж отож явдаг тул гэр орон үр хүүхэд гээд бүх зүйл нь сэвтдэг.Биеэ сайн утах буян сайн үйлдэх төрсөн нутагруугаа өргөл сайн хийх, төрүүлж өсгөсөн ээж аавдаа үнэрлүүлэх, хань ижил үр хүүхдээсээ уучлалт гуйх зэргээр муу нөлөө нь арилж болдог.
Хар архины хор гор их тул хоолойгоор давуулж болохгүй.хэрэг төвөг аваар осол цаашлаад амь насаараа хүртэл хохирч дуусдаг тул өөрийн ухаанаар уух үгүйгээ удирдаж явбал зохистой юм.
Та бүхэндээ мэдэх зүйлээсээ товчхон хуваалцлаа.
Хүн бүхэн эрүүл энх хүсэл бүхэн нь биелэн дэлгэрэхийг ерөөе.
Гэгээн үйлс дэлгэрч бүтэмжтэй Гэр бүл бүхэн бүтэн жаргалтай байг.
#Ардынуламжлалтухаан…💬💌
🤍🙏🙏🙏🙏🕊✅
Булт олноороо
Буян хишиг нь арвин их
Бие амар сэтгэл амгалан
Тэгш дүүрэн орших болтугай

]]>
https://andgai.mn/7980/feed 0
Хүүхдээ хөнөөсөн Дашжид гэж хэн бэ? https://andgai.mn/6036 https://andgai.mn/6036#respond Wed, 02 Jul 2025 02:00:09 +0000 https://andgai.mn/?p=6036 Тэртээ 1789 онд Дашжид гэх 32 настай эмэгтэй бутач хүүхдээ боомилж алсан гэсэн хэрэг гарчээ. (Дашжид 1757 онд төрсөн байх)
Дашжидийг байцаахад өөрийн амаар мэдүүлэг өгсөн аж.
1.Дашжид нь Гарви тайжийн албат Номон гэгчийн охин. Аав нь Дашжидийг бага байхад тэжээж дийлэхгүй тул, Ванжил гэх тайжид зарц болгон зараад, өөрөө өлсөж үхсэн.10 настай Дашжид, эзэн Ванжилтай нэг л болж өгсөнгүй, ээж нь нэг үхрээр эргүүлэн худалдаж авчээ.
2.Ээж нь Дашжидийг удахгүй Хутагтын отгийн зарц Баяр гэгчид боол болгож 3-н үнээгээр зарсан. Баяртай бас л болж өгсөнгүй, зугтаад ээж дээрээ эргэж ирсэн байна.
3.Гэвч ээж нь бас л удахгүй нэг хүнд охиноо өгч, инжинд нь 1 адуу, 5-н ямаа авав. Бас л бүтэж өгсөнгүй, сарын дараа дахиад ээж рүүгээ зугтаж ирсэн.
4.Удалгүй ээж нь дахиад л хүнд охиноо зарж явуулж. Энэ удаа бүр хариуд нь юу ч авсангүй. Дахиад л сарын дараа төрхөмдөө ирэв. Үгээгүй ядуурсан ээж нь Дашжидийг 3 бутач хүүхэдтэй нь хаяад, хамаатнаа бараадаж амьдарна гээд яваад өгчээ.
Гурван хүүхэдтэй Дашжидад хошуунаас хэдэн мал өгсөн ч, бүтсэнгүй, Дашжид удахгүй Цэвээн гэх тайжаас хонь хулгайлсан хэрэгт орж, тэр нь баригдаж, баривчлагджээ.
Дашжидийн хэргийг Аминдоо мээрэн гэгч шүүж, нэг үнээг нь тугалтай нь, бас охиноор нь Цэвээн тайжийн хохирлыг нөхүүлэв.
5.Удахгүй Аминдоо, нэг түшмэлтэй ярьж, Дашжидийг үлдсэн 2 хүүхэдтэй нь Оржин гэх хошууны чинээлэг эрд зарц болгоод нэг адуу, нэг тэмээгээр зарчихжээ.
Оржингоос жирэмсэн болсон Дашжид азгүй хувь тавилангаа харааж, үлдсэн 2 хүүхдээ хөнөөгөөд, өөрийгөө боомилж үхэхээр шийджээ. Ганц хүүгээ хороож, Дашжид ганц охинтойгоо амьд үлдсэн.
■Хэргийг шүүсэн нь
Хошуунаас энэ хэргийг шүүж үзээд, Цэвээн тайж хонио Дашжидад алдсан гэж худлаа ярьсныг олж, бас үүнийг нь шалгахгүй шийдвэр гаргасан Аминдоо мээрэнг албанаас нь хөөжээ. Бас хүүхдүүдээ боомилохоос өмнөхөн Дашжид Цэвээнд очсон өөр охин нь их зовж байгаа, Цэвээн нүүрийг нь тамгалсан гэж цуурхал сонсоод их тэвдсэн байсан ч тэр нь худлаа байсан. Үнэн хэрэгтээ Цэвээн Дашжидийн тэр охиныг өөр хошууны ламд нэг мориор зарчихсан байна. Өөр хошуунд хүн наймаалах хориотой тул хошууны ноён Үржинжав болон тэр өөр хошууны ноёнг шийтгэж, Дашжидийн охиныг авсан ламыг 50 банзаджээ. Охиныг нь зарсан үнийг Цэвээнээс гаргуулж, Дашжидад охинтой нь хамт эргүүлж өгсөн. Ийнхүү хөөрхий Дашжид 2 охинтойгоо аж төрж байсан бололтой.
Эх сурвалж: Шүүлтүүргүй түүхэн баримт пэйж

]]>
https://andgai.mn/6036/feed 0
Хөвсгөл нуур https://andgai.mn/5947 https://andgai.mn/5947#respond Fri, 27 Jun 2025 10:44:42 +0000 https://andgai.mn/?p=5947 Хөвсгөл далай нь уртаараа 136 км, өргөнөөрөө 35 км сунан байрласан Монгол улсын хамгийн гүн, хамгийн цэнгэг, хамгийн их эзлэхүүнтэй нуур юм. Нийт 2760 км/кв талбайг хамран 380 км3 ус багтаасан Далай ээжид 40 орчим гол цутгаж, ганцхан гол эх аван урсдаг нь Эгийн гол билээ.

Модон хүй, Хадан хүй, Далайн хүй гэх гурван аралтай ба хамгийн том нь Далайн хүй арал. Өмнө нь Хатгал, хойно нь Ханх гэх усан замын боомт бүхий тосгон байх агаад зун цагт усан тээвэр хийдэг. Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 70, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг эзэлдэг байна.

Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Көп Су Көл буюу “Их Устай Нуур” гэсэн үг бөгөөд монголчууд эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэдэг байжээ.

Хөвсгөл нуурын ой сав бүхий цогцолбор газрыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутаг болгож, байгалийн цогцолборт газрын ангилалд оруулсан байна. Далайн ай савд 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан, 250 орчим зүйлийн шувуу, 12 зүйийн загас, 800 гаруй зүйлийн ургамал байдаг ба нэн ховор вансэмбэрүү, алтан гагнуур зэрэг эмийн ургамлууд ургадаг аж.

Хамгийн гүн хэсэгтээ 260 метр хүрдэг нуурын гадарга өвлийн улиралд 1 метр хүртэл зузаан мөсөөр хучигддаг. Ойролцоогоор 7 сая жилийн өмнө бүрэлдэн тогтсон Хөвсгөл далайн эргийн шугам 414 км үргэлжилдэг байна.

Нуурын тухай олон хууч домог байдгаас далай хэмээх нэрийн учрыг Манж Чин гүрний үеэс эхтэй гэлцдэг. Манжийн татвараас мултрахын тулд нутгийн ард иргэд нуурыг далай хэмээн баталж, 100 гол цутгадаг хэмээн итгүүлсэн тухай хууч яриа бий. Тус домгийг хойч үедээ буруу ойлгуулснаас Хөвсгөл нуурт 100 гол цутгадаг хэмээх ташаа ойлголт иргэдийн дунд байдаг билээ.

Н.Болор

]]>
https://andgai.mn/5947/feed 0
АРХАНГАЙ: Хүннүгийн үеийн оршуулгын томоохон цогцолбор дурсгал https://andgai.mn/5633 https://andgai.mn/5633#respond Fri, 20 Jun 2025 06:00:04 +0000 https://andgai.mn/?p=5633 Архангай аймгийн нутаг дэвсгэрт орших “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн газруудыг цувралаас танилцуулж байгаа билээ. Энэ удаад Өгийнуур сумын Хүннүгийн үеийн оршуулгын томоохон цогцолбор дурсгалын тухай өгүүлнэ.

Энэхүү дурсгалт газар Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс 24 км зайд оршдог. Тамирын голын хойд эрэгт шахаж тогтсон мөргөцийг нутгийнхан Улаан хошуу гэх бөгөөд булшнууд нь энэ хошууны баруун талын гүн жалга бүхий өндөрлөг дэнж газарт жалганы хоёр эргээр байрлана. Оршуулгын газраас өмнө тийш Тамирын гол илхэн харагдах ба хойд хэсгээр нь Орхоны модон гүүрээс Батцэнгэл сум орох төв авто зам өнгөрдөг. Энд 300 гаруй булш байхын зэрэгцээ, түүнээс холгүй оршдог зэрэгцээ 3 шороон хэрэмт суурингийн туурь зэрэг дурсгалууд бий.

Дурсгалт газрыг 2000 оноос хойш З.Батсайхан судалж, 10 гаруй булш малтсан байна. Мөн 2001 оноос Ц.Төрбат УБИС-ийн Түүхийн тэнхимийн оюутнуудын дадлагын ажлын хүрээнд 3 булш, 2013 оноос Монгол-Францын хамтарсан төслийн хүрээнд 31 булш малтан шинжилжээ.

Тамирын улаан хошууны булшууд 60 см хүртэл өндөртэй, цагариган хэлбэрийн дараастай, зарим тохиолдолд зүүн ба урд талдаа жижиг үүдэвчтэй, дараасны төв хэсэгтээ чулуугүй хотгортой байдаг. Зарим булшны зүүн талд хөшөө чулуу босгосон байдаг нь Хүннүгийн зарим дурсгалд тохиолддог шинж юм. Булшны нүх нь харьцангуй том бөгөөд гүн байна. Тухайлбал 13-р булшны нүх 5 м гүнтэй байжээ. Оршуулгын түвшинд дүнзэн хашлага хийж, шургааг модоор тагладаг бөгөөд дотор нь банзан авс үйлддэг. Эндхийн булшууд бүгд хүнээ зүүн зүгт хандуулан оршуулснаараа онцлогтой.

Мөн шавар ваар сав харьцангуй олон тоотой гардаг бөгөөд зэр зэвсгийн зүйлс цөөн гардаг онцлогтой. Түүнчлэн тахилгын ба хойлгын адуу малын яс цөөн байдгийг дурдах нь зүйтэй. Уг оршуулгын газрын онцлог байдлыг харгалзан хүннүгийн булшны доторх Тамирын голын хэмээх нэгэн орон нутгийн бүлэг байна гэсэн таамаглал байдаг.

Оршуулгын газрын зүүн хэсгийн зарим булшны нүхний гүн ба талбайн хэмжээ асар том байх бөгөөд 20 м.кв талбайтай 5 м гүнтэй булшнууд гарч байгаа нь яав ч жирийн иргэдийн гэж хэлэх аргагүй бөгөөд орон нутгийн язгууртнуудын булш гэж үзвэл зохино. Түүнчлэн эндхийн булшнаас урьд өмнө Хүннүгийн дурсгалаас олдож байгаагүй, судалгааны өндөр ач холбогдолтой олон олдвор хэрэглэгдэхүүн гарсны дотор 13-р булшнаас боловсруулж нүхэлсэн чонын шагай, хэлхээтэй зооснууд, гоёл чимэглэлийн хээ чимэглэлтэй мөнгө ба алтан ялтсууд, алтан ээмэг, 17-р булшнаас бүрэн тоног хэрэгсэлтэй эмээл, түүний төмөр бүүрэг, хазаар, амгай зуузай зэрэг гарсан байна.

Мөн эндхийн булшнаас урьд өмнө Хүннүгийн дурсгалаас илэрч олдоогүй 5 төрлийн шавар сав суулга илэрсэн нь уг дурсгалын онцгой байр суурийг харуулж байна.

]]>
https://andgai.mn/5633/feed 0
“Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг” төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ https://andgai.mn/5317 https://andgai.mn/5317#respond Wed, 20 Apr 2022 15:08:27 +0000 https://andgai.mn/?p=5317 УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо өчигдөр хуралдлаа.

Хурлаар “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих” төслийн талаар хэлэлцсэн юм.

Эхний асуудлыг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг танилцуулсан.Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид нэгдүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байна. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа, үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийнэ” гэсэн юм.

]]>
https://andgai.mn/5317/feed 0
БШУЯ:Монгол хэл бичгийн шалгалтын босго оноондоо хүрээгүй 5 мянган шалгуулагч байна https://andgai.mn/5278 https://andgai.mn/5278#respond Mon, 18 Apr 2022 10:34:58 +0000 https://andgai.mn/?p=5278 Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчид өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалтыг авлаа. Шалгалтын материалыг дөрөвдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий монгол хэл, уран зохиолын 30 багш дүгнэж оноожуулан 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.

Монгол хэл бичгийн шалгалт

–1 хэсэг нь тус бүр 2 оноо бүхий 10 асуултаас бүрдэх даалгавар

2 хэсэг тус бүр 5 оноо бүхий зөв бичих дүрэм, үндэсний бичгээр унших чадвар шалгасан задгай даалгавар

–3 хэсэг нь “Миний томоогүй үе” сэдвээр 200-250 үгтэй эссе бичих даалгавар байв. Шалгуулагч нийт 50 оноо авах ёстой.

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноондоо хүрээгүй 5 мянган шалгуулагч байна.

]]>
https://andgai.mn/5278/feed 0
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан https://andgai.mn/5230 https://andgai.mn/5230#respond Thu, 07 Apr 2022 08:33:13 +0000 https://andgai.mn/?p=5230 Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюул болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 04 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.

2022 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 9-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9, 10 ,11-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

]]>
https://andgai.mn/5230/feed 0
Өнөөдөр Улаанбаатарт 9 хэм дулаан байна https://andgai.mn/5215 https://andgai.mn/5215#respond Tue, 05 Apr 2022 03:39:23 +0000 https://andgai.mn/?p=5215 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 04 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.

2022 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 6, 8-нд тал, хээрийн нутгаар, 7, 9-нд зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

]]>
https://andgai.mn/5215/feed 0
Н.Тавинбэх: Автомашины 20 хувийг цахилгаан автомашин болгоход цэнэглэх боломж байна https://andgai.mn/5150 https://andgai.mn/5150#respond Thu, 31 Mar 2022 11:21:11 +0000 https://andgai.mn/?p=5150 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Цахилгаан авто машиныг цэнэглэх техникийн боломжийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая машин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянган автомашин байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байгаагийн 434 нь Улаанбаатар хотод байна.

2018 оноос хойш 7-60 кВт цагийн хүчин чадалтай нийт цахилгаан автомашин цэнэглэх найман станц ажиллаж байна.

Манай улсад нэг кВт цаг эрчим хүчийг моторын багтаамжаас шалтгаалж 350-1000 төгрөгөөр борлуулж байна. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16000 төгрөг зарцуулдаг тооцооллыг хийжээ.

“Нийт автомашины 20 хувийг цахилгаан автомашин болгоход манай улсад цэнэглэх боломж байна. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй гэж Эрчим хүчний сайд ярилаа.

Нэгдсэн Үндэстний байгууллагаас дэлхийн эрчим хүчний хомстол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарч буй. Америк болон Европын холбооны орнууд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр татварын хөнгөлөлт, татаас болон бусад мөнгөн урамшууллыг олгож байна.

Норвеги улсад 2025 онд, Англи, Дани, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсад 2030 онд, Хятад, Японд улсад 2035 онд, Франц, Испани улсад 2040 онд авто тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаан машинд шилжүүлэхээр төлөвлөжээ.

]]>
https://andgai.mn/5150/feed 0