Спорт – andgai.mn https://andgai.mn Thu, 19 Feb 2026 09:38:34 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 Токиогийн “Их дуулга”-аас О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ https://andgai.mn/7845 https://andgai.mn/7845#respond Mon, 08 Dec 2025 07:39:44 +0000 https://andgai.mn/?p=7845 Японы Токио хотод болсон 2025 оны жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд 41 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж, Монголын баг нэг хүрэл медаль хүртлээ,

Монголын жүдо бөхийн шигшээ багийн 16 жүдоч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 73кг-ын О.Уранбаяр хүрэл медаль хүртсэн юм.

Жүдочдоос эмэгтэйчүүдийн -48 кг-д залуу жүдоч Ж.Анударь тавдугаар байр эзэлсэн бол 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 63 кг-д Л.Энхрийлэн нар долоодугаар байрт орсон. Мөн эрэгтэй жүдочдоос -73 кг-д Л.Анхзаяа +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар долоодугаар байр эзэлж, багийн дүнгээр наймдугаар байрт шалгарсан юм.

]]>
https://andgai.mn/7845/feed 0
Энэ сарын 6-ны өдөр хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулагдана https://andgai.mn/7825 https://andgai.mn/7825#respond Wed, 03 Dec 2025 14:33:40 +0000 https://andgai.mn/?p=7825 Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдэж Ардчилсан нам байгуулагдсаны 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намаас МоАХ-той хамтарч улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдааныг 12 дугаар сарын 06-ны 13:00 цагаас Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулна.

Бай шагнал:

-Түрүү бөх 10 сая төгрөг,

-Үзүүрлэсэн бөх 6 сая төгрөг,

-Шөвгөрсөн хоёр бөх тус бүр 4 сая төгрөг

Мөн Ардчилсан намын дэргэдэх залуусын Зориг арчиллын хүрээлэнгээс уламжлал болгосон “Зоригтон” бөхийн шагнал 3 сая төгрөг олгох нь ээ.

]]>
https://andgai.mn/7825/feed 0
Барселона талбайдаа ялалт байгууллаа https://andgai.mn/7811 https://andgai.mn/7811#respond Wed, 03 Dec 2025 04:30:53 +0000 https://andgai.mn/?p=7811 Испанийн Ла лигийн 19 дүгээр тойргийн урьдчилсан тоглолтод Барселона клуб Атлетико Мадридтай учраа таарч 3:1 харьцаагаар ялалт байгууллаа. Ирэх нэгдүгээр сард Испанийн супер цомын тэмцээн Саудын Араб улсад болох хуваарьтай байгаа тул дээрх хоёр клуб нэгдүгээр сард болох тоглолтоо ийнхүү урьдчилан хийсэн юм.

Барилгын ажил нь дуусаагүй байгаа шинэхэн цэнгэлдэхдээ хүлээн авсан гурав дахь тоглолтдоо Барсачууд бүх зүйлээрээ илүү байсан. Бөмбөг эзэмшилтийн хувь, гоолын боломж, хаалга руу цохисон цохилт гээд илүү байлаа.

Тоглолтын эхний таван минутад хоёр баг харилцан нээлттэй тоглолт үзүүлж, адил боломж гаргаж балйаа. Гэвч Барсагийн отон тоглолтын шахалт амжилтгүй болж Атлетико Мадридын Алекс Баена 19 дэх минутад гоол оруулав. Гоол алдсан эзэн баг шахах нь тодорхой тул Барса довтолж эхэлсэн. Улмаар бэртлээс эргэн ирээд удаагүй байгаа Рафинья Педригийн дамжуулалтаар 26 дахь минутад гоолдож тэнцүүллээ. Барса хэдийгээр бөмбөг эзэмшилт сайн байсан ч Атлетико Мадрид оновчтой дамжуулалтаараа илүү байлаа. Зочин багийн хамгаалалтын арын шугам нягт байсан ч Дани Олмог торгуулийн талбайд унагааснаар торгуулийн цохилтыг эздэд заав. Польш гоолын машин Роберт Левандовски тоглолтын 36 дахь минутад торгуулийн цохилт цохисон ч амжилттай болж чадаагүй. Улмаар энэ дүнгээр эхний хагас дууссан юм.

Талбайн зочдоос эхний хагаст Кардосо, хоёрдугаар үеийн дундуур Баена нарыг бэртэлд алдсан. Чухам энэ нь тоглолтын эцсийн үр дүнд нөлөөлсөн байж болох талтай. Хоёрдугаар үе эхлэхэд Барсагийн довтолгоо улам ширүүслээ. Гэвч сөрөг довтолгоогоор зочин багаас Жулиан Алварес гоол оруулах шахсан. Барсагаас Левандовски гоол оруулах сайхан боломжоо алдсан. Улмаар тоглолтын 65 дахь минутад Дани Олмо 16 метрийн шугам дотор гоол оруулж талбайн эзэд тэргүүлж эхэллээ. Гэвч гоол оруулахдаа унаж, мөрөө гэмтээснээр талбайг чөлөөлөхөөс өөр аргагүй болсон. Түүний оронд Маркус Решфорд талбайд орж ирсэн юм. Дани Олмог гэмтэлд алдсан Барсагаас 74 дэх минутад дахин нэг тоглогч бэртсэн нь Педри байв. Ер нь Барселона клубээс бэртэл, гэмтэл салахгүй байгаа нь нэг асуудал. Хэрвээ аваргын өрсөлдөөнд үлдэе л гэвэл бэртэл, гэмтлээс хол байх шаардлагатай.

Тоглолт ийнхүү Барсагийн идэвхтэй шахалт, довтолгоон дор үргэлжилсэн. Улмаар үндсэн цаг дуусах эцсийн мөчид буюу 90+6 дахь минутад Алехандро Балдегийн дамжуулалтаар Ферран Торрес гоолдсоноор 3:1 харьцаагаар Барселона клуб ээлжит ялалтаа байгууллаа. Одоогоор хүснэгтийг Барселона клуб 37 оноотой тэргүүлж байгаа бол Атлетико Мадрид клуб 31 оноотой дөрөвдүгээрт жагсаж байна.

]]>
https://andgai.mn/7811/feed 0
Самбочид ДАШТ-ээс 2 алт, 6 хүрэл медаль хүртлээ https://andgai.mn/7673 https://andgai.mn/7673#respond Tue, 11 Nov 2025 06:02:33 +0000 https://andgai.mn/?p=7673 Олон Улсын Самбо Бөхийн Холбоо (FIAS)-ноос зохион байгуулдаг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Киргизийн Бишкек хотод энэ сарын 7-ноос 9-нийг дуустал үргэлжиллээ.

Энэ удаагийн тэмцээнд үндсэн болон байлдааны самбо гэсэн төрлөөр 25 тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцсон бөгөөд үүний дотроос пара самбын төрөлд хоёр тамирчин мөн өрсөлдөж медаль хүртжээ.

Тэднээс

-пара самбын эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд Г.Чулуунсүх нар алт,
-пара самбын эрэгтэйчүүдийн -98 кг-ын жинд Н.Цэрэнтогтох хүрэл

-спорт самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Л.Сумъяа алт
-спорт самбын эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Д.Пүрэвдорж,
-байлдааны самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Т.Цогтбаатар,
-спорт самбын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Н.Баярмаа,
-байлдааны самбын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Нандин-Эрдэнэ,
-байлдааны самбын эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Номинтуяа нар хүрэл медаль хүртэв.
Ийнхүү нийт багийн дүнгээр хоёр алт, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын самбогийн тамирчид медалийн чансаагаар дөрөвдүгээрт жагсчээ.

FIAS холбооны нэр дээр оролцсон оросууд хамгийн олон буюу 21 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн бол Казахстан 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл, Киргиз 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль зүүсэн амжилтаар удаалав.

Харин манай баг тамирчид медалийн чансаагаар IV байр эзэлсэн юм. Нийт 7 улс алтан медаль хүртсэн бол 27 орон ямар нэгэн медальд хүрчээ.

]]>
https://andgai.mn/7673/feed 0
МОНГОЛЫН ТАМИРЧИД НЭГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ https://andgai.mn/7625 https://andgai.mn/7625#respond Thu, 06 Nov 2025 07:30:46 +0000 https://andgai.mn/?p=7625 Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө амжилттай өндөрлөлөө. Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн M5 (49-52– нас) болон M6 (53– 56нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид амжилттай оролцлоо.
Манай багийн тамирчдаас:
М6 ангиллын -81 кг жинд — Гэлгээгийн Батсүх мөнгөн медаль /Увс аймаг Хурд дэвжээний тамирчин/ хүртлээ.

]]>
https://andgai.mn/7625/feed 0
ЧӨЛӨӨТ БӨХИЙН БАГА НАСНЫ УАШТ БОЛНО https://andgai.mn/7591 https://andgai.mn/7591#respond Wed, 05 Nov 2025 07:41:51 +0000 https://andgai.mn/?p=7591 Монголын чөлөөт бөхийн холбоо бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн буюу U9, U11, U13 насны өсвөрийн тамирчдын тэмцээнийг 2024 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ удаагийн тэмцээн 2025 оны 11-р сарын 15, 16-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “HAWAII SPORT COMPLEX”-д зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцож ирээдүйн олимп, тив дэлхийн аваргуудаа бэлтгэн гаргах үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

]]>
https://andgai.mn/7591/feed 0
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ https://andgai.mn/7423 https://andgai.mn/7423#respond Wed, 01 Oct 2025 07:15:15 +0000 https://andgai.mn/?p=7423 Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.

Энэ оны эхний 10 сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас одоогийн байдлаар 135 медаль (34 алт, 36 мөнгө, 65 хүрэл) хүртлээ.

-Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, таван мөнгө, найман хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл, залуучуудын ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртсэн байна.
-Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол Их дуулгаас зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл, гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль авсан юм.
-Дэлхийн цомоос гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд эрх олгох болон олон улсын бусад тэмцээн уралдаанаас 12 алт, 13 мөнгө, 20 хүрэл медаль хүртлээ.

Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн алтан медаль хүртсэн юм.

]]>
https://andgai.mn/7423/feed 0
“MongolZ” дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ https://andgai.mn/7261 https://andgai.mn/7261#respond Tue, 16 Sep 2025 07:25:30 +0000 https://andgai.mn/?p=7261 Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хамгийн том хоёр платформ байдаг нь “Valve”, “HLTV” юм.

Өнгөрсөн долоо хоногт “HLTV”-гийн шинэ чансаагаар хоёрдугаар байрт жагссан “MongolZ” Өдгөө Сербийн Белград хотод болж буй “Counter Strike 2” тоглоомын “FISSURE Playground 2”-д оролцож байгаа билээ. Тус тэмцээнд “MongolZ” өчигдөр /2025.09.15/ гуравдугаар тойрогт Хятадын “Tyloo” багийг 2:1-ээр хожсон.

Энэ тэмцээний дараа “Valve”-аас гаргадаг VRS чансааны жагсаалтаар дэлхийд тэргүүлж эхэллээ. Ийнхүү тэд анх удаа дэлхийн чансааг тэргүүллээ. “MongolZ” баг 1960 оноогоор тэргүүлж байгаа бол “Vitality” 1955 оноотой удаалж байна. Харин “Spirit” 1943, “MOUZ” 1870, “Falcons” 1822 оноогоор эхний тавд багтлаа.

]]>
https://andgai.mn/7261/feed 0
Боксын ДАШТ: Манай улсын гурван тамирчин өнөөдөр тулаан хийнэ https://andgai.mn/7186 https://andgai.mn/7186#respond Tue, 09 Sep 2025 04:23:29 +0000 https://andgai.mn/?p=7186 Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena-д болж байгаа юм. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсон. Өнөөдрийн байдлаар Б.Мишээлт, М.Энхжаргал, М.Намуун нар ялагдаж, тэмцээнээ орхисон бол бусад тамирчид үргэлжлүүлэн тулалдаж байна.

Боксын ДАШТ-ийн шөвгийн 16-гийн тулаанууд үргэлжилж буй. Улмаар өнөөдөр манай улсын гурван тамирчин тулаан хийх хуваарьтай байгаа юм.Тодруулбал,

Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд О.Есүгэн Хятадын Тайванийн Хуан Сиа Вэнтэй Улаанбаатарын цагаар 19:00-ээс тоглоно.
Эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-Эрдэнэ Европын мөнгөн медальт, Туркийн Нецат Екинчитэй 21:00-ээс
Шөнө дунд 02:45-аас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа Канадын араб гаралтай Аль-Ахмади Кеома Алитай тоглох юм.

]]>
https://andgai.mn/7186/feed 0
Шатрын спортын тамирчдад Ерөнхий сайд амжилт хүслээ https://andgai.mn/7074 https://andgai.mn/7074#respond Tue, 02 Sep 2025 10:38:29 +0000 https://andgai.mn/?p=7074 Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2. Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болно. Тэмцээнд 2024 оны Улсын аварга тамирчид болон 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тэмцээнээс шалгарсан тамирчид оролцох юм.

Ерөнхий сайд шинэ хичээлийн жилийн баярын мэндийг шатрын спортын тамирчин сурагчдад хүргэж, улсын аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүслээ. Мөн Монгол Улсын шатрын эмэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийн шилдэг багуудын эгнээнд бичигдэж байгааг Ерөнхий сайд онцлон дурдаад, монгол шатарчид оюуны спортын өндөр амжилтыг олон улсад гаргаж байгаад баяр хүргэв.

]]>
https://andgai.mn/7074/feed 0