Сайн эрсийн мөрөөр – andgai.mn https://andgai.mn Tue, 22 Mar 2022 12:34:33 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 Монгол Улсын нийт хүн амын 3.9% нь Казах угсаатан https://andgai.mn/5034 https://andgai.mn/5034#respond Tue, 22 Mar 2022 12:34:33 +0000 https://andgai.mn/?p=5034 Казах түмний уламжлалт Наурызын баяр өнөөдөр тохиож байна.

Манай улсын хүн амын 3.9 хувийг эзэлдэг тус угсаатан голчлон Баян-Өлгий аймагт амьдардаг. Тэднийг насны бүлгээр нь авч үзвэл

0-14 насныхан 35.6 хувь
15-24 насныхан 17.7 хувь
25-34 насныхан 16.3 хувь
35-44 насныхан 12.1 хувь
45-54 насныхан 9.2 хувь
55-аас дээш насныхан 9.1 хувийг эзэлж байгаа юм.
Мөн Монгол Улсад амьдарч буй Казах угсаатны 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэй байна.

]]>
https://andgai.mn/5034/feed 0
Шилийн сайн эр https://andgai.mn/2130 https://andgai.mn/2130#respond Thu, 07 Oct 2021 11:00:38 +0000 https://andgai.mn/?p=2130 Шилийн сайн эр гэдэг нь 19-р зууны хоёрдугаар хагасаас 1930-аад он хүртэл гэргүй шилээр амьдрагч буюу хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг эрсийг хэлдэг хэлдэг байжээ. Шилийн сайн эр гэсэн онцлог нь хятадын худалдаачид, баяд ноёдын адуу мал, эд хөрөнгийг дээрэмдэх эсвэл хулгайлж аваад ядуу хүн ардад тус болж хулгайлсанаа тарааж өгдөг хулгайч эрсийг хэлдэг байжээ. Харин хувиа бодож, хулгай дээрэм хийдэг байсан хулгайч нарыг хэлдэгүй байж. Шилийн сайн эрс нь одоогийн Сүхбаатар аймгийн Шилийн богд ууланд гарч тангараг өргөдөг байсан түүхтэй гэдэг.

Шилийн сайн эрсийн одоог болтол домог болсон эрс гэвэл Хулгар Нацаг, Тоорой Банди, Тогос Цүлтэм, Цахиур Төмөр, хангай Базар, Улаан Дамаа Хундан хэмээх Бадамжав зэрэг хүмүүс байдаг. Эд нарын зарим нь Тунгалаг тамир, Газар шороо, Алтайд, Минжийн Хангай зэрэг уран зохиолуудад эерэг талын баатар болон мөнхөрсөн. Аригун бүүвэй, Найдан Ормой, Гүн Саваа зэрэг дорнод талд сайн эрс байжээ.

]]>
https://andgai.mn/2130/feed 0