Базаахгүй явдал – andgai.mn https://andgai.mn Thu, 19 Feb 2026 09:28:41 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлжээ https://andgai.mn/8126 https://andgai.mn/8126#respond Sat, 27 Dec 2025 06:46:51 +0000 https://andgai.mn/?p=8126 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж, хотыг өнгө үзэмжтэй болгохын тулд өнгөрсөн хавраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлсэн. Төвийн зургаан дүүрэгт 1400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэжээ. Гэвч ТҮЦ-ээ зөвшөөрөлгүй дахин байрлуулж, наймдугаар сард дахин 141 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Газрыг чөлөөлж, хүмүүс зорчих өргөн сайхан талбайг бий болгосон. Өнөөдөр хотын төв зам дагуу, жишээ татахад, бидний мэдэхээр Багшийн дээдээр жагсаж байдаг олон ТҮЦ үгүй болсон. Хэдхэн сарын хугацаанд ТҮЦ нүүлгэх ажил үргэлжилсэн ч үйлчилгээ эрхлэгчид ТҮЦ-ээ хэлбэр хэмжээг нь өөрчилж дахин байршуулах болон түрэмгий байдлаар олон удаа эсэргүүцлээ илэрхийлжээ
Тиймээс 12 дугаар сарын 27-ны байдлаар удаа дараа хүсэлт тавьсан ч ТҮЦ-ээ нүүлгэхгүй, дахин байршуулж байгаа үйл ажиллагаа эрхлэгчдийн ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. Төвийн зургаан дүүрэгт нийт 60 ТҮЦ нүүлгэхээс 27 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Таван ТҮЦ эзэн нь өөрөө нүүлгэсэн байна. ТҮЦ нүүлгэх явцад цагдаагийн болон төрийн албан хаагчидтай зүй бусаар харьцах, биед нь халдах, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх олон тохиолдол гарчээ. Цаашилбал, нүүлгэлтийн машин доогуур орж хэвтэх, амиа хорлоно хэмээн сүрдүүлэх, цагдаагийн албан хаагчийг хазах, самардах гээд хүн ёсны бус үйлдлүүд гаргаж байгаа аж

]]>
https://andgai.mn/8126/feed 0
Дотоодын цэргийн алба хаагчид нэгнээ яргалдаг нь илчлэгдэв https://andgai.mn/8062 https://andgai.mn/8062#respond Wed, 24 Dec 2025 03:07:52 +0000 https://andgai.mn/?p=8062 Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж буй бичлэг энэ оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 22:40 минутад нийтлэгдэж, нэгнээ яргалдаг болох нь илчлэгдэв.

Уг дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхэлсэн гэв.

Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед зүй бусаар халдаж байгаа хэргийг тодруулж байна. Мөн нэгдсэн байдлаар өнөөдөр /2025.12.24/ мэдээлэл өгнө” гэлээ.

Харин зодуулсан хүүгийн аав “Хүүг минь зодож байгааг интернэтээс хараад цочирдлоо. Би алгадаж ч үзээгүй хүүг минь унатал цохиж байгааг харах хүнд байлаа. Үхчихсэн байвал яах вэ. Тангаргийн баяраар нь ирэхэд нүднээс гартал турчихсан байсан, тэвчээд өнгөрсөн. Цэргийн ангид яргалал байсаар байгаад харамсаж байна” хэмээн ярьсан юм

]]>
https://andgai.mn/8062/feed 0
Гал түймрийг бүрэн унтраалаа https://andgai.mn/7950 https://andgai.mn/7950#respond Fri, 12 Dec 2025 07:46:03 +0000 https://andgai.mn/?p=7950 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Хатан туул гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байгаа 4 давхар барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:41 цагт ирсэн.

Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.

Гал түймрийг унтраах ажиллагаанд нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 14,10, 30 дугаар ангийн алба хаагчид оролцсон юм.

]]>
https://andgai.mn/7950/feed 0
Луврын номын сан усанд автаж, олон зуун баримт бичиг норжээ https://andgai.mn/7848 https://andgai.mn/7848#respond Mon, 08 Dec 2025 07:41:19 +0000 https://andgai.mn/?p=7848 Луврын музейн шугам хоолойноос ус алдаж улмаас номын сангийнх нь олон зуун баримт бичиг усанд автжээ.

Музейн орлогч дарга Франсис Стейнбокийн мэдээлснээр, номын сангийн Египетийн эртний эд өлгийн гурван танхимын нэг нь усанд автаж, 300-400 эх сурвалж баримтууд норж, гэмтээд байна. Өдгөө баримтуудыг хуудас бүрээр нь хатаах нарийн ажил хийгдэж байна. Хамгийн эртний материал нь XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үед хамаарч байна. Эдгээр эх сурвалжуудыг эртний Египет судлаачид, музейн ажилтнууд, оюутнууд гарын авлага болгон ашигладаг байна. Гэхдээ эдгээр нь үнэт түүхэн эх сурвалжууд биш болохыг Стейнбок онцолжээ.

Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр, шугам хоолойн хаалтыг буруу нээснээс болж ус алджээ.

Сануулахад, аравдугаар сарын 19-нд үл таних этгээдүүд Луврын музейд нэвтэрч, хэдхэн минутын дотор Наполеоны цуглуулгаас нийт 88 сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хулгайлсан хэрэг гарч байсан билээ. Зугтах үеэр тэд Евгени хатан хааны 1354 алмазан шигтгээ бүхий титмийг унагажээ. Гэмт этгээдүүд музейгээс хулгайлсан зарим үнэт зүйлсийг даркнетээр дамжуулан худалдахыг оролдсон байна.

]]>
https://andgai.mn/7848/feed 0
ХОНГКОНГ: Гал бүрэн унтраагүй, аврах ажиллагаа үргэлжилсээр, 44 хүн амиа алдаж, 279 хүн сураггүй байна https://andgai.mn/7773 https://andgai.mn/7773#respond Thu, 27 Nov 2025 05:37:17 +0000 https://andgai.mn/?p=7773 Хонгконгийн сүүлийн олон жилийн хамгийн их хохиролтой гал шөнөжин дүрэлзэж, 44 хүн амиа алдаж, 279 хүн сураггүй байгаа талаар АP дөнгөж сая мэдээлжээ. Аврагчид өндөр орон сууцнуудаас хүмүүсийг өглөө болтол аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Орон нутгийн хэд хэдэн хэвлэлүүдийн мэдээлснээр гал Лхагва гарагийн өдөр эхэлсэн бөгөөд цагдаа нар 3 эрэгтэйг сэжиглэн баривчилсан байна. Пүрэв гарагийн өглөөний байдлаар гал бүрэн унтраагдаагүй, аврах ажиллагаа үргэлжилж, нас барагсдын тоо 44-т хүрчээ.
Гал долоон байрыг хамарсан тул хэдэн зуун оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Мөн 29 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Албаныхан өндөр барилгуудын гадна ханын материал галын аюулгүй байдлын шаардлага хангаж байсан эсэхийг шалгаж эхэлсэн. Учир нь гал жирийн үеийнхээс хэт хурдан тархсан байна. Галын албаны дарга Энди Ёнгййн хэлснээр ослын газраас маш шатамхай хөөсөрхөг материал олджээ.
Албаныхны мэдээлснээр гал эхлээд 32 давхар барилгын гадаах шат тавцан дээрээс эхэлж, дараа нь барилгын дотор руу, улмаар ойролцоох бусад барилгуудад салхины нөлөөгөөр тархсан байна.

]]>
https://andgai.mn/7773/feed 0
Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ https://andgai.mn/7189 https://andgai.mn/7189#respond Wed, 10 Sep 2025 02:58:25 +0000 https://andgai.mn/?p=7189 -Төрийн тусгай алба хаагчдын 36 сарын тэтгэмжийг зогсооно гэдэг худал-

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзлаа. Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгахыг Засгийн газраас чиглэл болгосон. Энэ хүрээнд Мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж байна. Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсооход гаднын улсууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажилласнаас хойш долоо хоногт 7-11 гэмт хэрэг илрүүлж, энэ төрлийн ургамлыг устгах ажил 95 хувьтай байна. Мөн синтетик төрлийн бодис улсын хилээр хууль бусаар оруулж ирдэг найман бүлгийг илрүүлж, эрүүгийн хариуцлага ногдлуулах ажил үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд мэдээллээ.

Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа Засгийн газарт танилцуулах үүрэг болгосон. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус албыг 145 орон тоотой байгуулахаар төлөвлөж байгааг энэ үеэр танилцууллаа.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авдаг болсонтой холбогдуулан улсын хэмжээнд энэ төрлийн гомдол мэдээлэл нэмэгджээ. Оны эхний есөн сарын байдлаар 33771 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 19,7 хувь өсжээ. Үүний 35,3 хувийг залилах төрлийн гэмт хэрэг, 16 хувийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 15,3 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэргийн 93 хувийг цахим залилан эзэлж байна. Иймээс залилуулсан байж болзошгүй гомдлын мөрөөр сэжигтэй гүйлгээний 4.8 тэрбум төгрөгийг дансанд нь царцаажээ. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, сэрэмжлүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа. Төрийн тусгай алба хаагчдад 36 сарын тэтгэмж олгохыг зогсоосон гэсэн үндэслэлгүй, худал мэдээллийг таслан зогсоож, алба хаагчдад үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй гэлээ.

Авлигатай тэмцэх ажлын хүрээнд есөн хуульд өөрчлөлт оруулна

Нийгмийн шударга ёсыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 02 дугаар албан даалгавар 2025 оны долоодугаар сард гарсан. Албан даалгаврын биелэлтийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар танилцлаа. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд нийт есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хэллээ. Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулж, энэ оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.

]]>
https://andgai.mn/7189/feed 0
МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН, ХАДГАЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ https://andgai.mn/6820 https://andgai.mn/6820#respond Mon, 18 Aug 2025 04:33:34 +0000 https://andgai.mn/?p=6820 Энэ оны наймдугаар сарын 17-ны өдрийн 20:20 цагт “… буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн нэр бүхий буудлын … тоот өрөөнд 21-22 насны гурван этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, мансуурсан байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлээ.

]]>
https://andgai.mn/6820/feed 0
Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ. https://andgai.mn/6302 https://andgai.mn/6302#respond Tue, 08 Jul 2025 13:23:07 +0000 https://andgai.mn/?p=6302 “Өмнөговь аймгийн Терминал гэх газарт хүн тогонд цохиуллаа” гэх дуудлага мэдээлэл 2025 оны 7-р сарын 7-ны өдрийн 14:43 цагт Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Иргэн Д нь Faw маркийн тээврийн хэрэгслийн чиргүүл дээрх нүүрс хучиж байхдаа тог дамжуулдаг шонгийн модны ил задгай цахилгааны утасны хүчдэлд цохиулж гэмтсэн байна.

Иргэд Та бүхэн өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалж, ил задгай шалбарсан цахилгааны утаснаас хол байх, хэрэв гэмтэлтэй цахилгааны утас байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

]]>
https://andgai.mn/6302/feed 0
Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан С.Шүкирхан гэгч гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ” https://andgai.mn/6078 https://andgai.mn/6078#respond Wed, 02 Jul 2025 04:18:11 +0000 https://andgai.mn/?p=6078 Баян-Өлгий аймагт байх цор ганц Монгол сургууль болох Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн газраас 552 м.кв газрыг 2012 онд өөрийн төрсөн охин Ш.Маржангүлд хууль бусаар өмчлүүлсэн байдаг. Хууль бусаар гэдэг нь газрын төлөвлөлтөд тусгуулалгүйгээр буюу газар өмчлөхөд шаардагдах бичиг баримтгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан С.Хавал гэгчээр захирамж гаргуулсан байна.

Сакей Хавал нь Баян-Өлгий аймгийн Засаг даргаар 2007-2012 онуудад ажиллаж байсан бөгөөд сүүлд аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад хуурамч нотлох баримт бүрдүүлсэн хэргээр ял шийтгэгдсэн ба одоо Казахстан Улсад амьдарч байгаа юм байна.

Тэрээр аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тухайн жилийн газрын төлөвлөлтөд тусгагдаагүй газрыг буюу Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн газраас 552 м.кв газрыг 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай захирамжаар Ш.Маржангүлийн нэр дээр шилжүүлсэн хууль бус захирамж гаргахдаа тухайн үеийн ханшаар багагүй шагнал авсан гэх яриа байдаг байна.

Ш.Маржангүл нь тухайн газрыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Н.Ергали гэгчид 350,000,000 төгрөгөөр худалдалдсан бөгөөд талийгаач эцгийн хууль бусаар авч өгсөн газрын хүчинд овоо өнгөлөг амьдарч байгаа аж.

Ш.Маржангүл нь аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт мэргэжилтэнээр ажилладаг бөгөөд хүүхдийн халамжийн мөнгийг хууль бусаар хувьдаа завшисан хэргээр АТГ-т газарт шалгагдаж яллагдагчаар татагдсан боловч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргээс мултарсан, удам дамжсан “хулгайч” юм байна.

Энэ хууль бус үйлдлийн талаар Ерөнхий боловсролын ХОЁРДУГААР бүрэн дунд сургуулийн зүгээс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч казах шүүгч Ш.Еркеш нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талыг дахин гомдол гаргах эрхгүйгээр нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Монгол хүүхдүүдийн эрхийг хангах боломж олгохгүйгээр, дахин гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэх болсон шүүгч С.Еркеш нь УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга зэрэг улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй ураг төрлийн холбоотой нэгэн гэнэ. Тэрээр Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн газрыг “Хулгайлсан” Ш.Маржангүлтэй мөн худ ургийн холбоотой нэгэн гэнэ. Хэдий худаг ураг, садан төрлийн холбоотой байсан хэдий ч Баян-Өлгий аймгийн ганц Монгол сургуульд суралцаж байгаа, суралцах Монгол хүүхдүүдийн эрхийг хангах боломжийг хаах хэмжээний шийдвэр гаргах нь дэндүү харгис, дэндүү үндсэрхэг үзэлтэйг илэрхийлэх мэт.

Баян-Өлгий аймагт энэ мэт явдал хэвийн үзэгдэл мэт болж төрийн албан хаагчид аймгийн удирдлагатай хуйвалдаж төрийн өмчийг хувьдаа завшиж, прокурор шүүх нь хамгаалдаг байдал хэрээс хэтэрсэн байна. Эх сурвалж tac.mn

]]>
https://andgai.mn/6078/feed 0
Ким Жон Ун хамгийн хүчтэй баллистик пуужингаа амжилттай туршсаныг зарлажээ https://andgai.mn/5114 https://andgai.mn/5114#respond Fri, 25 Mar 2022 15:15:09 +0000 https://andgai.mn/?p=5114 Пүрэв гарагт Умард Солонгосын дэглэм тив алгасагч баллистик пуужин туршсан тухай Өмнөд Солонгос, Японы албан эх сурвалжууд мэдээлж байв.

Тэгвэл өнөөдөр Пёньяны төв хэвлэл ийм зэвсэг амжилттай туршсан тухай мэдээлжээ.

Хвасон-17 нэртэй шинэ баллистик пуужингийн туршилтыг Ким Жон Ун өөрөө гардан удирдаж, дараа нь “АНУ-ын империалистуудтай урт хугацаанд тэмцэх бүрэн бэлтгэлтэй болсон” тухайгаа зарласныг уг мэдээнд өгүүлсэн байна.

Ким Жон Ун “галлаад!” гэж команд өгсний дараа пуужин 6,200 км өндөрт хүрснийхээ дараа 1,090 км зайтай зүүн тэнгисийн усанд туссан тухай бас мэдээлжээ.

Умард Солонгосын дэглэм баллистик пуужингаа хамгийн сүүлд 2017 онд туршиж байсан юм. Энэ туршилтын дараа НҮБ тус улсад эдийн засгийн хориг зарлаж, дахин туршихыг нь хориглож байжээ.

Энэ удаагийн туршилт Украинд дайн ид өрнөж, Өмнөд Солонгост илүү хатуу чиг бодлоготой ерөнхийлөгч сонгогдсон цаг үед тохиож байна.
Шинэ пуужинг Пёньяны ойролцоох Сунаны агаарын баазаас бараг эгц босоо өнцгөөр харважээ. Тиймээс пуужин нэлээд өндөрт хүрсэн ч ойр зайд туссан байна.

Хэрвээ нислэгийн траекторыг нь тохируулбал 13,000 км хүртэл зайд тусах чадвартай гэнэ. Энэ нь АНУ-ын эх газарт цохилт өгөх чадвартай гэсэн үг юм.

2017 онд туршсан Хвасон-15 баллистик пуужин 4,500 км өндөрт хүрч, 960 км зайд тусаж байжээ.

Дөрөвдүгээр сарын 15-нд тохиох Умард Солонгосыг үндэслэгч Ким Ил Суны мэндэлсэн өдрөөс өмнө Ким Жон Ун дахин нэг туршилт зохион байгуулах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Ингэхдээ илүү алс зайд буюу Японы арлуудыг давуулан харваж болзошгүй гэнэ.

Пүрэв гарагийн туршилтыг буруутгасан мэдэгдлийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида нар гаргаад байна.

]]>
https://andgai.mn/5114/feed 0