Соёл урлаг – andgai.mn https://andgai.mn Thu, 19 Feb 2026 09:40:57 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 Зураач Ш.Чимэддоржийн тухай баримтат кино үзэгчдийн хүртээл болно https://andgai.mn/8132 https://andgai.mn/8132#comments Mon, 29 Dec 2025 08:31:28 +0000 https://andgai.mn/?p=8132 Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Ш.Чимэддоржийн уран бүтээл, амьдралын философи, дотоод ертөнцийг өгүүлсэн баримтат кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус кино нь зураачийн уран бүтээлийн замнал, ахуй орчин, өдөр тутмын энгийн агшнууд дундах гүн утга, урлагийн үнэ цэнийг баримтат киноны хэлээр илэрхийлсэн бүтээл юм байна.

Тэрчлэн уран бүтээлч ба бүтээлийн хооронд орших үл үзэгдэх холбоо, дүрслэх урлагийн хэлээр түүх, уярал, зориг, хайрыг хэрхэн өгүүлж болдгийг уг киногоор дамжуулан харуулахыг зорьжээ. Мөн ирээдүйн уран бүтээлчдэд үлгэр дуурайл болохын зэрэгцээ дүрслэх урлагийн түүхийн чухал яриаг үлдээн өгүүлж буйгаараа онцлог аж. Тус киноны найруулагчаар Х.Бөхтулга, зохиолчоор Т.Есөн-Эрдэнэ, сэтгүүлчээр Ц.Түмэнжаргал нар ажилласан байна.

Монголын дүрслэх урлагийн анхдагч байгууллага болох Монголын Урчуудын эвлэлийн олон арван жилийн түүхэнд уран бүтээлчдийн чанартай архивын материал хомс, бүрэн хэмжээний баримтат кино цөөн хийгдэж ирснийг уран бүтээлчид олж харсан нь энэхүү бүтээлийг хийх нэгэн шалтгаан болжээ. Тиймээс Монголын дүрслэх урлагийн сор болсон уран бүтээлчдийн өвийг баримтжуулан үлдээж, олон нийтэд таниулах зорилгоор уг киног бүтээсэн байна.

]]>
https://andgai.mn/8132/feed 2
“Prostokvashino” хүүхэлдэйн киноны шинэ ангид Путиныг дүрсэлжээ https://andgai.mn/8129 https://andgai.mn/8129#respond Mon, 29 Dec 2025 08:29:33 +0000 https://andgai.mn/?p=8129 ОХУ-ын “Okko” платформ алдарт “Prostokvashino” хүүхэлдэйн киноныхоо шинэ жилд зориулсан тусгай ангийг Баасан гаригт /2025.12.26/ цацжээ.

Шинэ анги дээр ерөнхийлөгч Владимир Путиныг дүрсэлсэн байв. Тодруулбал, тус анги дээр дүрүүд шинэ жил тэмдэглэхээр Москвагийн Улаан талбайг зорьдог. Гэтэл Матроскин муур болон Шарик нохой нар ерөнхийлөгч Улаан талбайгаас уламжлалт шинэ жилийн мэндчилгээгээ шууд дамжуулах эсэх талаар маргалддаг. Тэд Улаан талбайд Путинтэй таарч, улмаар Шарик нохой түүнээс Оросын ард иргэдэд хандаж, хамтдаа шинэ оны мэнд дэвшүүлэхийг хүсч буйгаар гарна.

Путины дүрд жүжигчин Дмитрий Грачев дуу оруулсан байна. Дмитрий Грачев нь “Comedy Club”-ын тоглолт дээр Путиныг элэглэн дуурайдгаараа танигдсан нэгэн.

“Prostokvashino” хүүхэлдэйн киног бүтээгч “Soyuzmultfilm” студийн захирал Юлиана Слащева энэ оны эхээр Путиныг хүүхэлдэйн дүрд оруулна гэдэг санааг цухуйлгаж байв. Энэ алхам нь хилийн чанад дахь Оросын зөөлөн хүчийг бэхжүүлнэ гэж тэр тайлбарласан юм. “Prostokvashino” хүүхэлдэйн кино 2018 оноос дэлгэцнээ гарсан бөгөөд Эдуард Успенскийн 1970-аад оны үлгэрүүдээс сэдэвлэсэн ЗХУ-ын үеийн хүүхэлдэйнүүдийн үргэлжлэл билээ. “Prostokvashino” буюу оросоор “исгэлэн сүү” гэж орчуулагдах нэртэй зохиомол тосгоны талаар тус хүүхэлдэйнд гардаг.

]]>
https://andgai.mn/8129/feed 0
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ https://andgai.mn/7818 https://andgai.mn/7818#respond Wed, 03 Dec 2025 13:54:57 +0000 https://andgai.mn/?p=7818 “Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээгдсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ толилуулах гэж буй.

Тэгвэл эл жүжгээ продюсер Б.Амарравдангийн санаачилгаар “Ид шидийн орон”-ы 100 гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлж, мөн гарын бэлэг бэлэглэхээр болжээ.

Энэхүү уран бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч номинацуудын ялагч болж, мөн шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн жүжиг юм.

Жүжгийг арванхоёрдугаар сарын 4, 5-нд 17:00 цагаас, 6, 7-нд 12.00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дөрөвхөн удаа тоглоно.

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс, мөн дэлгэрэнгүй мэдээллийг 99648092, 99999072 дугааруудаас авах боломжтой.

]]>
https://andgai.mn/7818/feed 0
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар Ж.Мишээлийг “Найрамдал II ” одонгоор шагнажээ https://andgai.mn/7752 https://andgai.mn/7752#respond Tue, 25 Nov 2025 06:44:35 +0000 https://andgai.mn/?p=7752 Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев зарлиг гаргаж, “Silk Way Star” шоуны ялагч И.Мишээлийг хөгжмийн салбарт гаргасан өндөр амжилт, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн “Найрамдлын II зэргийн одон”-гоор шагнажээ.

И.Мишээл нь Казахстан Улсад гурван сар үргэлжилсэн “Silk Way Star” тэмцээнд амжилттай оролцон, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг 12 орны шилдэг оролцогчдыг тэргүүлсэн билээ.

]]>
https://andgai.mn/7752/feed 0
“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу жүжигчин Ч.Түвшинтөгс гэж хэн бэ? https://andgai.mn/7631 https://andgai.mn/7631#respond Thu, 06 Nov 2025 07:39:43 +0000 https://andgai.mn/?p=7631 “Номадиа” пикчерс, “Хүлэгү” пикчерсийн хамтын бүтээл “Надад ирээгүй хайр” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж буй. Оросын алдарт “И всё таки я люблю” цувралын албан ёсны зөвшөөрөлтэй монгол хувилбар болох энэхүү киноны гол дүрд жүжигчин Ч.Түвшинтөгс тоглосон юм.

Ч.Түвшинтөгс СУИС-ийг 2021 онд дүүргэжээ. Гуравдугаар дамжааны оюутан ахуйдаа найзуудтайгаа хамтран “Zev film”-ийг үүсгэн байгуулсан байна. Тухайн жилдээ “Гэгээн учрал” хэмээх залууст зориулсан бүрэн хэмжээний уран сайхны киног, 2021 онд “Снежинка” гэх хоёр дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэж, 2022 онд “Үүрдийн хайр” уран сайхны киног толилуулсан аж.

Ч.Түвшинтөгс 2024 онд жүжигчин, найруулагч Б.Амарсайханы сэтгэлзүйн драм, тэр дундаа ээдрээт төрөлд тооцогдох “Орлон тоглогч” олон ангит киноны гол дүрүүдийн нэгд тоглосноор үзэгчдийн эчнээ танил болсон юм. Түүнээс хойш “Тусгал”, “Эрдэнэсийн арал”, “Надад ирээгүй хайр” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны кинонд тоглоод байна.

]]>
https://andgai.mn/7631/feed 0
“Орфей” театр “Гэм зэм” жүжгээ дахин толилуулна https://andgai.mn/7524 https://andgai.mn/7524#respond Tue, 28 Oct 2025 07:59:57 +0000 https://andgai.mn/?p=7524 “Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохионо. Өнгөрсөн хугацаанд тус театрынхан Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам төрлөөр, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг театрын урлагт дурлагсдад толилуулж байв.

Энэ 2025 онд тус театрынхан өнгөрсөн хугацаанд толилуулсан уран бүтээлүүдээсээ сорчлон үзэгчдэд дахин хүргэж буй. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард “Амьдрахуй”, дөрөвдүгээр сард “1984” жүжгүүдээ дахин тоглосон.

Тэгвэл энэ удаа Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгээ хүргэхээр зэхжээ. Тодруулбал, “Гэм зэм” жүжгийг арваннэгдүгээр сарын 20-23-нд дөрөвхөн удаа Тусгаар тогтголын ордонд тоглох юм байна.

“Гэм зэм” постдрамын жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс худалдан авах боломжтой.

]]>
https://andgai.mn/7524/feed 0
Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2025” яруу найргийн наадам 12 дахь жилдээ болно https://andgai.mn/7325 https://andgai.mn/7325#respond Tue, 23 Sep 2025 03:40:19 +0000 https://andgai.mn/?p=7325 Тус наадам Хэнтий аймгийн Чингис хотод ирэх сарын 3-наас 5-ны хооронд зохион байгуулагдах юм.
Наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчдад энэ онд бичсэн Хан Хэнтий нутгийн тухай нэг шүлэг, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ энэ сарын 24-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Өд” сан болон choinom_udsan@yahoo.com хаягаар тус тус илгээх боломжтой.
Ирүүлсэн бүтээлийг зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж дараагийн шатанд 25 яруу найрагчийг тодруулан нэрсийг энэ сарын 29-нд нээлттэй зарлана.
Шалгарсан 25 яруу найрагч “Чингис” хотод шүлгээ унших бөгөөд тэргүүн найрагч гурван сая, дэд байр хоёр сая, гутгаар байр нэг сая, тусгай байрын хагас сая төгрөгийн шагналыг удаах хоёр найрагчдад гардуулах аж.

]]>
https://andgai.mn/7325/feed 0
“Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээсээ сэдэвлэн “TATAR” уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэнэ https://andgai.mn/6963 https://andgai.mn/6963#respond Wed, 27 Aug 2025 06:59:45 +0000 https://andgai.mn/?p=6963 “Хүн хүнээрээ бай”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганц олдох насандаа”, “Гүй жаал аа, гүй”, “Энэ хүү”, “Ардын багш”, “Улаанбаатарын нулимс”, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа” гэхчилэн уран бүтээл бүртээ утга санаа, үг илэрхийлэлээр сонсогчдодоо үзэл санаагаа тунхаглаж, Монголд хип хоп хөгжмийг зөв нутагшуулсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээсээ сэдэвлэн “TATAR” уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна.

Киног “ТАТАР”, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээжээ. Киноны зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар бичиж, ерөнхий продюсероор Д.Мөнхчулуунтатар, ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин, реппер Gangaa буюу Д.Ганбат, жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар тогложээ.

“Татар” хамтлаг Монголд хамгийн анх enhaced CD гаргаж, фэн клуб байгуулан, цомгийн өдөрлөгөө хийж, гадаад зах зээл рүү чиглэсэн ажлууд, бүрэн хэмжээний уран сайхны кино, мянга мянган залуусыг хамруулсан сайн сайханд уриалсан нийгмийн ажлууд, бие даан хийсэн бүрэн хэмжээний амьд тоглолтуудаараа бусад хип хоп хамтлагуудаасаа ялгарч, олон нийтэд хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан гээд олон анхдагчийн эзэн юм.

Энэ кино бол зөвхөн нэгэн хамтлагийн дурсамж бус, Монголын хөгжмийн ертөнц, нэгэн үеийн залуусын амьдрал, сонголт, тэмцэл, мөрөөдлийн тухай өгүүлэл юм. Хөгжим тэднийг амьдруулсан.

Харин тэдний түүх одоо дэлгэцнээ амилж байна. “ТАТАR” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно.

]]>
https://andgai.mn/6963/feed 0
“The MongolZ” дэлхийн чансааны 3-т бичигдэж байна https://andgai.mn/6913 https://andgai.mn/6913#respond Tue, 26 Aug 2025 03:00:48 +0000 https://andgai.mn/?p=6913 HLTV,CS2-ийн идэвхтэй тоглож, тэмцээн уралдаанд оролцож буй 264 багийн шинэчлэгдсэн чансааг зарлалаа.

Энэхүү жагсаалтад топ 10 багийн дунд нэлээд хөдөлгөөн гарсан бөгөөд гурван баг чансаагаа ахиулж байр урагшилсан. Харин эсрэгээрээ гурван баг байр ухарч, оноогоо алдсан байна.

Тэдгээрийн дунд The MongolZ, EWC 2025 тэмцээнд үзүүлсэн амжилтаараа нэг байр урагшилж, дэлхийн чансааны 3-т бичигдлээ.

Шинэчилсэн топ 10 чансааг танилцуулбал,

Vitality – 961 оноо
Spirit – 822 оноо
The MongolZ – 797 оноо
MOUZ – 666 оноо
Aurora – 354 оноо
NAVI – 322 оноо
Falcons – 317 оноо
FURIA – 302 оноо
FaZe – 219 оноо
paiN – 213 оноо

]]>
https://andgai.mn/6913/feed 0
Нүүдэлчин фестивальд 400 орчим тамирчин өрсөлдөнө https://andgai.mn/6867 https://andgai.mn/6867#respond Thu, 21 Aug 2025 04:31:23 +0000 https://andgai.mn/?p=6867 Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд болно. Фестивалийн үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морин уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.
Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах юм байна.
Өнгөрсөн жилийн “Нүүдэлчин-2024” фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж, хурдан морины их насны уралдаанд Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар түрүү магнайд хурдалжээ.
Харин үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн ангилалд улсын мэргэн Т.Очироо, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн гарамгай харваач Ч.Чимэддулам түрүүлж, шагай харвааны багийн төрөлд Дорноговь Г.Алдар ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг Хетрик групп”-ийн баг, цуваа харваанд Төв аймгийн Баян сумын харьяат, “Цэц баян” багийн харваач Г.Чингүүн, адуучин тэмцээнд Багануур дүүргийн адуучин Б.Бямбасүрэн нар тэргүүн байр эзэлжээ.

]]>
https://andgai.mn/6867/feed 0