Ковид-19 – andgai.mn https://andgai.mn Wed, 20 Apr 2022 15:19:07 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 Испанид битүү орчинд амны хаалт зүүх журмыг цуцалхаар боллоо https://andgai.mn/5322 https://andgai.mn/5322#respond Wed, 20 Apr 2022 15:19:07 +0000 https://andgai.mn/?p=5322 Испанид дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн битүү орчинд амны хаалт заавал зүүх шаардлагагүй болно гэж тус улсын Ерөнхий сайд Педро Санчез мягмар гарагт мэдэгджээ.

Тодруулбал, сургууль, худалдааны төв, кинотеатр, театр, музей, цэнгээний газар, зоогийн газар, шөнийн клуб, бялдаржуулах төвд амны хаалт зүүх шаардлагагүй болж байна.

“Бид цар тахлын өмнөх хэвийн амьдралын хэмнэлдээ орохоор ахиц дэвшил гаргаж байна. Вакцинжуулалтын хөтөлбөрийн ачаар ийнхүү “COVID-19”-ийн эсрэг тэмцлийн шинэ үе шатанд шилжих боломж бүрдэж байна” гэж П.Санчез “Twitter” хуудсандаа нийтэлжээ.

Гэхдээ испаничууд нийтийн тээврийн хэрэгсэл болон эрүүл мэндийн төв, асрамжийн газар, эмнэлэг, эмийн сан зэрэг эмзэг бүлгийн хүмүүс байнга очдог газруудад амны хаалтыг үргэлжлүүлэн зүүх хэрэгтэй байна. Мөн олныг хамарсан урлаг, спортын үйл ажиллагааны үеэр амны хаалт зүүхийг зөвлөнө.

Испанид гадаа талбайд амны хаалт зүүх журмыг 2021 оны зун цуцалсан ч коронавирусний “омикрон” хувилбарын улмаас зул сар, шинэ жилийн үеэр халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор түр хугацаанд мөрдөж, хоёрдугаар сард цуцалжээ. Харин битүү орчинд амны хаалт зүүх журмыг 2020 оны хавраас хойш анх удаагаа цуцлах гэж буй нь энэ юм.

]]>
https://andgai.mn/5322/feed 0
Корона вирус Нийслэлд 37, орон нутагт 28 тохиолдол батлагдлаа https://andgai.mn/5193 https://andgai.mn/5193#respond Sun, 03 Apr 2022 08:33:57 +0000 https://andgai.mn/?p=5193 Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 65 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Шинэ батлагдсан тохиолдлын

37 нь нийслэлд
28 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 825 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 227 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

хөнгөн 24
хүндэвтэр 131
хүнд 58
нэн хүнд 14 хүн байна.

]]>
https://andgai.mn/5193/feed 0
Хятадад шинээр коронавирусний халдвар авсан 7386 тохиолдол бүртгэгджээ https://andgai.mn/5182 https://andgai.mn/5182#respond Sat, 02 Apr 2022 13:29:24 +0000 https://andgai.mn/?p=5182 Эх газрын Хятад улсад цар тахлын дэгдэлт үргэлжилсээр байгаа бөгөөд өчигдөр шинээр коронавирусний халдвар авсан 7386 тохиолдол бүртгэгджээ.

Дээрх тохиолдлуудаас 1827 нь батлагдсан тохиолдлууд байсан бол 5559 нь шинж тэмдэггүй халдвар тээгчид байсан байна.

Батлагдсан 1827 тохиолдлоос 1787 нь дотоодод халдварласан халдвар байсан ба гол төлөв тус улсын Жилинь, Шанхай, Хармөрөн зэрэг хот, мужуудад бүртгэгджээ. Тус улсын санхүүгийн төв хот болох Шанхай хотод 358 тохиолдол гарчээ.

Харин шинж тэмдэггүй халдвар тээгчдийн 117 нь гаднаас зөөвөрлөгдсөн үлдсэн нь дотоодын тохиолдлууд байв.

Пүрэв гарагийн байдлаар нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 151 мянга 103, нас баралт 4638-д хүрсэн байна.

Тус улсын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, лхагва гарагийн байдлаар тус улсад нийт 3 тэрбум 267 сая тун коронвирусний эсрэг вакциныг иргэдэд хийгээд байгаа аж.

]]>
https://andgai.mn/5182/feed 0
“AstraZeneca”-гийн эм “омикрон”-ы дэд хувилбаруудыг саармагжуулж байна https://andgai.mn/5014 https://andgai.mn/5014#respond Mon, 21 Mar 2022 14:48:04 +0000 https://andgai.mn/?p=5014 “AstraZeneca” компанийн “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, эмчлэх эсрэг биетэд суурилсан коктейль нь коронавирусний “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр “BA.2” зэрэг дэд хувилбаруудыг саармагжуулж байгааг лабораторийн судалгаагаар тогтоожээ.

Вашингтоны их сургуулийн судалгаагаар “Evusheld” нь “омикрон”-ы дэд хувилбараар халдварласан хулгануудын уушгинаас цуглуулсан сорьц дахь вирусний хэмжээг бууруулсан гэж Лондонд бүртгэлтэй эмийн компани даваа гарагт мэдээлжээ. Гэхдээ энэхүү судалгааг салбарын мэргэжилтнүүд хараахан хянан нягтлаагүй байна.

“Evusheld” эмчилгээг “омикрон”-ы “BA.1”, “BA.1.1”, “BA.2” дэд хувилбарын эсрэг хэрхэн үйлчлэхийг туршсан бөгөөд уушгины үрэвслийг зогсоож байгаа нь мөн ажиглагджээ. “Evusheld” нь халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэлтэйд тооцогдож байгаа дархлаа нь дарангуйлагдсан гэх мэт эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж болохыг эдгээр ололт харуулж байна гэж “AstraZeneca”-гийн төлөөлөгч мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнууд халдвар хамгааллын дэглэмээ сулруулж, шинжилгээний тоогоо бууруулж байгаа үед “омикрон”, “BA.2” хувилбар тархаж, улмаар дэлхий даяар “COVID-19” халдварын тохиолдол нэмэгдэж байгааг анхааруулсан юм. Вакцинууд нь эсрэг биет болон халдвартай тэмцэх эсийг хөгжүүлэхийн тулд дархлааны тогтолцоонд тулгуурладаг бол “Evusheld” нь халдвар авсан тохиолдолд вирусийг дарахын тулд бие махбодид хэдэн сарын турш байх зориулалттай лабораторийн эсрэг биетүүдийг агуулдаг байна.

Их Британи өнгөрсөн долоо хоногт энэхүү эмчилгээг дархлаа султай насанд хүрэгчдэд халдвараас урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн бол Европын эмийн хяналтын байгууллага холбогдох судалгааг хийж байна. АНУ-ын хувьд өнгөрсөн оны сүүлээр зөвшөөрөл олгожээ.

]]>
https://andgai.mn/5014/feed 0
Улсын хэмжээнд коронавируст халдварын 95 тохиолдол шинээр батлагдав https://andgai.mn/4941 https://andgai.mn/4941#respond Thu, 17 Mar 2022 06:15:12 +0000 https://andgai.mn/?p=4941 Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 95 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын тохиолдлын 59 нь Улаанбаатарт, 36 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Эмнэлэгт 727, гэрийн хяналтад 2,427 иргэн эмчлэгдэж байгаагаас 153 нь хүүхэд бол жирэмсэн эх 33 байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Эдгээр иргэдээс 15 нь нэн хүнд оноштой байна.

Орон нутгийн хувьд 11 аймагт халдварын тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын улмаас эндэгдэл гараагүй сайн мэдээтэй байна.

]]>
https://andgai.mn/4941/feed 0
Баянзүрх дүүргийн 15,18 дугаар хороонд 73 гараашийг буулгаж, газрыг нь чөлөөлж байна https://andgai.mn/4883 https://andgai.mn/4883#respond Tue, 15 Mar 2022 08:16:55 +0000 https://andgai.mn/?p=4883 Баянзүрх дүүргийн 15,18 дугаар хороонд байрлах 73 гараашийг буулгаж газрыг чөлөөлжээ.

Тухайн байршил нь сургууль, цэцэрлэг орчмын бүс бөгөөд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Мөн зарим хэсэгт хогийн цэг хүртэл үүссэн байжээ.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр “Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөлт, орц гарц чөлөөлөх ажлууд энэ жил эрчимтэй хийгдэж цэгцэрнэ. Иргэдийн зүгээс маш их дэмжиж байгаа. Өөрийн гараашаа буулгуулж байгаа иргэд хүртэл нийтийн эрх ашгийг хангаж байгаа учраас заавал тохижилт хийж өгөхийг хүсэж байна. Дүүрэг орон нутгийн зүгээс чөлөөлсөн газарт элдэв барилга, байгууламж барихгүй. Шаардлагатай эмнэлэг, цэцэрлэг сургуулийн өргөтгөл хийхээс гадна тухайн орчмын иргэдийн санал хүсэлтэд үндэслэж ногоон байгууламж, авто зогсоолын тохижилт хийж өгнө” гэлээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 ондоо багтааж нийт 50 байршилд 1,300 орчим гараашийг буулгаж газрыг чөлөөлөх төлөвлөгөө гарсан. Буулгасан гараашуудын оронд ямар тохижилт хийх талаар хамгийн түрүүнд иргэдээс санал асуулга явуулна. Хийх тохижилтыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв, дүүргийн аж ахуй нэгжүүдтэй хамтран хийнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

]]>
https://andgai.mn/4883/feed 0
Ц.Чинбаяр: Омикроноор хөнгөн өвдвөл өөрийгөө тав хоног тусгаарлаж, антибиотик хэрэглэхээс татгалз https://andgai.mn/4377 https://andgai.mn/4377#respond Mon, 17 Jan 2022 06:35:13 +0000 https://andgai.mn/?p=4377 ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, хүний гавьяат эмч Ц.Чинбаяр Омикрон хувилбарын үед гэрийн эмчилгээ хэрхэн хийх талаар иргэдэд зөвлөмж өглөө.

Тэрээр “Эрүүл мэндийн яаманд Эмнэлзүйн зөвлөх баг гэж байдаг. Манай зөвлөх багийнхан саяхан ярилцаж эмчилгээ, оношилгооны удирдамжаа шинэчилсэн. Тодруулбал, Омикрон хувилбарын халдвартай байх хугацаа нь харьцангуй богино байгаа. Иймд бид халдвартай иргэдээ заавал 10 хоног биш тав хоног тусгаарлах нь зөв. Харин энэ таван хоногт иргэд хатуу гэрийн хорионд байж, халуун шингэн зүйл сайн ууж, дархлаагаа дэмжин сайн унтаж амрах хэрэгтэй гэж үзсэн. Ингэсэн тохиолдолд харьцангуй халдварын эрсдэлгүй болох юм. Тухайн халдвартай иргэн тав хоногийн хугацаа нь өнгөрсний дараа эрсдэлгүй болсноор гадуур гарч болно. Гэхдээ заавал маск зүүж, зайгаа бариарай гэх өөрчлөлтийг удирдамждаа оруулж байгаа.

Бид хоёр, гуравдугаар тундаа хамрагдсан учир харьцангуй эрсдэл багатай, хүндрэлээс сэргийлэх нотолгоо бидэнд байна. Мөн Омикрон хувилбарын үед уушгины хатгалгаа болж, амьсгалын дутагдлаар хүндрэх нь бага байна. Үүнд үндэслэж бид иргэдийн эмнэлэгт хэвтэх эрэмбийг өөрчилж байгаа. Эрсдэл багатай, хүндрэл бага байгаа учир иргэдийг тус халдвараас хэтэрхий айж, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Харин түрүүний хэлсэнчлэн хоолойгоо зайлж, шингэн халуун уух зүйлээ ууж, унтаж амрах нь чухал юм. Хэрэв үнэхээр танд шөнө унтсан ч давчдан, амьсгалж чадахгүй, архаг хууч өвчин сэдрэх зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт очиж тусламж авахыг зөвлөж байна. Харин бусад тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу өөрт илрэх шинж тэмдгийг эмчилье, хүлээцтэй байя чиглэл рүү явж байна.

Үүнээс гадна иргэд антибиотик ууж эхэлдэг. Вирусийн халдвар хөнгөн маягаар явж байгаа энэ үед тэгж их эм, антибиотик хэрэглэх нь эргээд бидэнд хор хөнөөлтэй юм. Хэт их антибиотик хэрэглэснээр нянгийн тэвсэртэй омгуудыг бий болгоно. Коронавирусийн халдвар намжсаны дараа бид эргээд антибиотикийн нянд тэсвэртэй омгуудыг дийлэхгүй түвшинд хүрэх эрсдэлтэй. Энэ ганцхан Монголд биш, дэлхийн нийтэд том асуудал болно. Тиймээс хөнгөн өвдөж байгаа нөхцөлд антибиотик хэрэглэхгүй байя” гэлээ.

]]>
https://andgai.mn/4377/feed 0
Хоногт 1673 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн эндэв https://andgai.mn/4363 https://andgai.mn/4363#respond Mon, 17 Jan 2022 03:34:40 +0000 https://andgai.mn/?p=4363 ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1673 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1083 нь нийслэлд, 590 нь орон нутагт бүртгэгджээ.

Хоногт нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 2013 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо

Өнөөдрийн байдлаар 7548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 33670хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 2235 нь хөнгөн, 4488 нь хүндэвтэр, 773 нь хүнд, 52 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 1137 хүүхэд, 549 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

Нийт хүн амын 66.6 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээх гуравдугаар тунд 968.4 мянга гаруй хүн хамрагджээ. ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөсөн байна. Ингэснээр гэр бүл болон өөрийгөө халдвараас сэргийлнэ.

 

Б.Болор

]]>
https://andgai.mn/4363/feed 0
Бээжин хотод Омикрон бүртгэгдэж, хатуу арга хэмжээ авч эхэллээ https://andgai.mn/4360 https://andgai.mn/4360#respond Mon, 17 Jan 2022 02:28:40 +0000 https://andgai.mn/?p=4360 БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо бямба гаригт тус улсын нийслэл Бээжин хотод “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Тодруулбал өмнө нь коронавирусийн халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болоогүй, сүүлийн 14 хоног нийслэлээс гараагүй, Бээжин хотын Хайдан дүүрэгт оршин суудаг нэг иргэнээс Омикрон хувилбар илэрчээ. Мөн Бээжин хоттой хил залгаа Тяньжин хотод Омикрон хувилбарын халдвар авсан 97 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Улмаар гурван долоо хоногийн дараа өвлийн олимп зохион байгуулахаар бэлтгэж буй Бээжин хотод “COVID-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ. Бээжин хотод сүүлийн 48 цагийн хугацаанд Омикрон хувилбарын халдвар авсан иргэний ойрын болон хоёрдугаар хавьтал, тэдгээрийн зорчсон газраар үйлчлүүлсэн 13 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

Бээжин хотын Эрүүл мэндийн байгууллага цаашид нийслэлийн хэмжээнд масс шинжилгээ явуулж, халдварын дэгдэлт гарсан бүсүүдэд хэсэгчлэн хөл хорио тогтоох зэрэг хатуу арга хэмжээ авахыг анхааруулжээ. Бээжин хотын захиргаа халдвар илэрсэн дүүргүүдэд сурагчдын хичээлийг бүрэн онлайн горимд шилжүүлж, лхагва гаригаас Цагаан хэрэм зэрэг аялал жуулчлалын газрыг олимпын наадам дуусах хүртэл хаах шийдвэр гаргасан байна.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлт хоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдана. Хятадын нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд олимпын наадамд оролцох 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд зочдын цуваа баасан гариг гэхэд оргил түвшинд хүрнэ гэж тооцож байгаа аж.

Тиймээс Бээжин хотын захиргаа ням гаригаас эхлэн гадаад улсаас ирэх бүх иргэдийг нислэг эхлэхээс өмнө 48 цагийн дотор “PCR” шинжилгээ хийлгэж, газардсанаасаа хойш 72 цагийн дотор давтан шинжилгээнд зайлшгүй хамрагдах зөвлөмж гаргасан байна.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын зүгээс Омикрон хувилбарын ганцхан тохиолдол олимпын наадамд саад учруулахгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна. Гэсэн ч “Токио-2020” зуны олимпын дараа Япон улсад халдварын тархалт огцом нэмэгдсэн явдлыг харгалзан халдвар хамгаалал, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг онцолсон юм.

 

Эх сурвалж: Itoim.mn

]]>
https://andgai.mn/4360/feed 0
Дотоодын 1,985, зөөвөрлөгдсөн 25 тохиолдол батлагдаж, гурван иргэн нас барлаа https://andgai.mn/4325 https://andgai.mn/4325#respond Fri, 14 Jan 2022 04:18:55 +0000 https://andgai.mn/?p=4325 Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,010 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 403,771 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 25 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,985 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

1,454 нь Улаанбаатар хотод,
531 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,009 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,889 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 22,221 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-1,692
Хүндэвтэр – 3,450
Хүнд-712
Маш хүнд-35 хүн байна.

]]>
https://andgai.mn/4325/feed 0