Дэлхийд – andgai.mn https://andgai.mn Thu, 19 Feb 2026 09:26:22 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 Зеленский, Трамп нар маргааш уулзана https://andgai.mn/8116 https://andgai.mn/8116#comments Sat, 27 Dec 2025 03:16:03 +0000 https://andgai.mn/?p=8116 Украины ерөнхийлөгч Володимир Зеленский маргааш (2025.12.28) Флорида мужид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана гэж мэдэгдлээ. Уулзалтаар Оросын довтолгоог зогсооход чиглэсэн энхийн төлөвлөгөөний гол асуудал, тухайлбал аюулгүй байдлын баталгаа болон нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Зеленский Баасан гаригт (2025.12.26) сэтгүүлчдэд хэлэхдээ, Киев Вашингтонтой хамтран боловсруулж буй төлөвлөгөөний 90 хувь нь бэлэн болсон гэжээ.

АНУ мөн ОХУ-тай хэлэлцээ хийж байгаа юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Баасан гаригт ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков АНУ-ын талтай утсаар ярьж, харилцан яриаг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэн байна. Песков энхийн төлөвлөгөөнд Оросын өгч буй үнэлгээг илчлэхээс татгалзжээ. Учир нь хэлэлцээний явцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн үзэж байна. Оросын Коммерсант сонин энэ долоо хоногийн эхээр ерөнхийлөгч Владимир Путин зүүн Донбассын бүс нутгийг бүхэлд нь шаардаж байгаа ч бусад бүс нутгийн талаар буулт хийхэд нээлттэй байж магадгүй гэж мэдээлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: NHK

]]>
https://andgai.mn/8116/feed 2
Оросын довтолгоо Одесса мужид эрчимжиж, боомт болон цахилгааны дэд бүтцэд ноцтой хохирол учирч, олон иргэн цахилгаангүй болжээ https://andgai.mn/8058 https://andgai.mn/8058#respond Tue, 23 Dec 2025 07:30:23 +0000 https://andgai.mn/?p=8058 ОХУ-ын зэвсэгт хүчний агаараас хийж буй пуужин, дрон болон бусад довтолгоонууд Одесса мужийн олон мянган оршин суугчийг цахилгаангүй болгож, боомтын үйл ажиллагаанд саад учруулжээ.

Украины Засгийн газрын болон орон нутгийн удирдлагын мэдээллээр эрчим хүчний томоохон объектууд дээр болсон дайралтуудын улмаас гал гарч, хэд хэдэн байгууламж эвдэрсэн байна. Үүнээс шалтгаалан 288 мянга гаруй оршин суугч цахилгаангүй болсон гэж Одесса мужийн удирдлагууд мэдэгджээ.

Зарим газарт ажлын ачаалал, байлдааны нөхцөл байдалтай холбоотойгоор сэргээн засварлах ажил хойшлогдон удааширч байна.

Хүйтний улиралд олон гэр бүл цахилгаангүй хонох эрсдэл нэмэгджээ.
Засгийн газар, орон нутгийн байгууллагууд цахилгааны сэргээн босголт, эрчим хүчний хангамжийг тогтвортой болгоход бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.

Оросын талын довтолгоонууд нь сүүлийн хэдэн сарын хугацаанд дэд бүтцийг чиглэж байгаа бөгөөд энэ нь Украин улсад өвлийн цагт иргэдийн амьдрал, үйлдвэрлэл, эмнэлэг, нийтийн үйлчилгээний үйл ажиллагааг хүнд байдалд оруулж байна.

]]>
https://andgai.mn/8058/feed 0
ОХУ-ын дэслэгч генерал Фанил Сарваров Москвад машинд нь суурилуулсан бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдлаа https://andgai.mn/8053 https://andgai.mn/8053#respond Tue, 23 Dec 2025 06:29:53 +0000 https://andgai.mn/?p=8053 ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Армийн ажиллагааны сургалтын газрын дарга дэслэгч генерал Фанил Фанисович Сарваров өчигдөр өглөө Москвад машинд суурилуулсан тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтийн улмаас нас барсан гэж Оросын Мөрдөн байцаах хороо мэдээллээ.

Сарваров 56 настай байв бөгөөд Оросын Ерөнхий штабын бэлтгэл сургалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Генерал Сарваровыг Москвад ирэх үед нь гэрийнх нь ойролцоо машин дотор нь тэсрэх төхөөрөмжийг дэлбэлсэн гэж мөрдөн байцаагчид тэмдэглэжээ.

Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан албан ёсоор мэдээлснээр, уг хэрэгт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд боломжит хувилбарын нэг нь Украйны тусгай албад холбогдож магадгүй гэж үзсэн байна. Одоогоор энэ таамаглал албан ёсоор батлагдаагүй байна.

Энэ халдлага нь 2024 оноос хойш Оросын дотоодод болох өндөр албан тушаалтай цэргийн алба хаагчдын эсрэг дэлбэрэлттэй холбоотой гурав дахь эгзэгтэй хэрэг болж байна. Өмнө нь 2024 оны 12-р сард ОХУ-ын Игор Кириллов тэргүүтэй өндөр албан тушаалтан тэсрэх төхөөрөмжөөс болж амиа алдсан тохиолдол гарч байв.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба байцаалтын дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор олон нийтэд дэлгээгүй байна.

Москвагийн иргэд өглөөний цагаар хүчтэй дэлбэрэлтийн дуу, цонхны шил хагарсан гэх мэдээллийг өгч байгаа юм.

]]>
https://andgai.mn/8053/feed 0
Майкл Жорданы байшинг гэр музей болгоно https://andgai.mn/8023 https://andgai.mn/8023#respond Wed, 17 Dec 2025 10:56:38 +0000 https://andgai.mn/?p=8023 Майкл Жорданы тансаг харшийг худалдаж авсан эр уг үл хөдлөх хөрөнгийг жуулчдад зориулсан гэр музей болгох төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэ шийдвэр нь хөршүүдийнх нь дунд шуугиан тарьж, олны дургүйцлийн бай болоод байна. Гэрийнх нь ойр орчимд таних танихгүй хүмүүс олноороо эргэлдэнэ гэдэг нь тэдэнд таалагдахгүй байгаа аж.

Небраска мужийн уугуул Жон Купер өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хайланд Парк дахь харшийг ердөө 9.5 сая ам.доллараар худалдаж авсан. Тус харш нь есөн унтлагын өрөө, 19 угаалгын өрөөтэй. Худалдаж авснаасаа хойш тэрбээр үл хөдлөх хөрөнгийг орлогын эх үүсвэр болгохоор нэг бус удаа оролджээ. Энэ хүрээнд Майкл Жорданы байшинг “Airbnb” зориулалтаар хүртэл ашиглаж үзсэн аж.

Шинэ гаргасан төлөвлөгөөний дагуу Майкл Жорданы харшийг гэр музей болгосноор ойр орчмын бүс нутагт асар их ашиг тустай байх болно гэж тэр амлаж байна.

Купер байшинг анх худалдаж авсан цагаасаа л өөрөө амьдрахгүй, өвийг хамгаална гэж сэтгэл хөдлөм байдлаар амласаар иржээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд байшинг янз бүрээр ашигласны эцэст энэ оны хоёрдугаар сард бүхэлд нь 230 мянган ам.доллараар түрээсийн зах зээлд гаргасан. Үүнийгээ “спортоор амьдарч, амьсгалдаг хүмүүст зориулагдсан цорын ганц боломж” гэж тодорхойлсон юм. Энэ санаа төдийлөн амжилт олоогүй тул өдгөө үл хөдлөхийн түрээсийн үнэ 89 мянган ам.доллар хүртлээ буураад байна.

ЭХ СУРВАЛЖ: REALTOR

]]>
https://andgai.mn/8023/feed 0
“Warner Bros Discovery” 108.4 тэрбум долларын саналаас татгалзаж магадгүй https://andgai.mn/8010 https://andgai.mn/8010#respond Wed, 17 Dec 2025 07:16:34 +0000 https://andgai.mn/?p=8010 “Warner Bros Discovery” компани “Paramount Skydance”-ийн тавьсан 108.4 тэрбум ам.долларын худалдан авах саналаас татгалзаж магадгүй байна. “Paramount” компани өөрсдийн саналыг “Warner Bros”-ын “Netflix”-тэй байгуулсан 72 тэрбум ам.долларын зарах гэрээнээс илүү давуу гэж мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч ойрын эх сурвалжийн мэдээлснээр, “Warner Bros Discovery” компани хувьцаа эзэмшигчдэдээ “Paramount”-ийн саналаас татгалзахыг уриалах төлөвтэй байна гэв.

Учир нь “Paramount”-ын “Warner Bros”-ыг авах саналыг санхүүжүүлж байсан хөрөнгө оруулагчдын нэг болох “Affinity Partners” компани гэнэт нэрээ татсанаас болжээ.

Тус компанийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, бизнесмен Жаред Кушнер үүсгэн байгуулсан бөгөөд “хоёр хүчтэй өрсөлдөгч оролцож буй” шалтгааны улмаас гарсан гэжээ. “Warner Bros” компани энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд “Paramount” болон “Affinity”-аас мөн хариу ирээгүй байна. “Financial Times”-ын мэдээлснээр, “Warner Bros” нь уг хэлэлцээрийг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй зэрэг хэд хэдэн шалтгаанаар “Paramount”-ын саналыг хүлээж авахгүй байхыг хувьцаа эзэмшигчдэдээ зөвлөх ажээ. “Warner Bros”-ийн хувьд аравдугаар сард худалдагдах тухайгаа зарласан. Улмаар “Netflix”, “Paramount Skydance” зэрэг хэд хэдэн худалдан авагчаас санал ирсэн юм.

“Warner Bros Discovery” энэ сарын 5-нд кино болон стриминг бизнесээ “Netflix”-д худалдахаар тохиролцсон. Үүнээс долоо хоногийн дараа “Paramount Skydance” компани телевизийн сүлжээг багтаасан бүхэл компанийг худалдан авах шинэ санал гаргасан юм.

“Paramount”-ын ард ерөнхийлөгчтэй ойр харилцаатай гэгддэг Эллисон овгийн тэрбумтнууд байгаа ажээ. Хэрэв уг худалдан авалт хэрэгжвэл шинэ эзэмшигч нь стриминг зах зээлд ихээхэн давуу тал олж авах бөгөөд “Harry Potter”, “Friends”, мөн “HBO Max” зэрэг асар том кино, цувралын санг эзэмших юм.

Гэсэн ч кино салбарын зарим байгууллагууд уг хэлцлийг эсэргүүцэж байна. АНУ-ын Зохиолчдын холбоо худалдан авалтыг тэр чигт нь зогсоохыг уриалжээ. Учир нь аль ч компани худалдан авсан бай энэ нь цалин буурах, ажлын байр цомхотгох, мөн үзэгчдэд хүрэх контентын хэмжээ багасна гэж анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

]]>
https://andgai.mn/8010/feed 0
Путин Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэхийг зөвшөөрөв https://andgai.mn/8004 https://andgai.mn/8004#respond Wed, 17 Dec 2025 07:03:12 +0000 https://andgai.mn/?p=8004 ОХУ-ын ерөнхийлөгч Путин Даваа гаригт /2025.12.15/ Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэхийг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурлаа. Байгаль нуурын эрэг дагуу мод бэлтгэх эсэх асуудал удаан хугацааны турш маргаан дагуулсан. Эрдэмтэд болон зарим албан тушаалтан ЮНЕСКО-гийн хамгаалалттай нуурын экосистемд аюул учирч болзошгүй гэж анхааруулж байсантай энэ нь холбоотой.

Хуульд зааснаар Байгаль нуурын нөөц газрын төв экологийн бүсэд мод бэлтгэх хориотой. Энэ нь ойролцоогоор 1655 км квадрат талбай юм. Гэхдээ экологийн болон бусад хамгаалалтын чиг үүргээ алдсан талбайд мод бэлтгэхийг зөвшөөрнө. Мөн хамгаалалттай бүсэд байгаа Ойн сангийн зарим хэсгийг дахин үнэлж ангилахыг хуулийн дагуу зөвшөөрчээ.

Ойн сан нь ОХУ-ын хяналтад байгаа бүх ой модыг хамаардаг.

Мод бэлтгэх зөвшөөрөл өгснөөр нуурын эрэг орчмын алслагдсан суурин газруудад зам, инженерийн шугам сүлжээ, нийтийн бие засах газар зэрэг үндсэн дэд бүтцийг барихад илүү амар хялбар болно гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр энэ нь мод бэлтгэх нэрийн дор өргөн хүрээтэй цэвэрлэгээ болж хувирна гэж шүүмжлэгчид санаа зовниж байгаа ажээ.

Мөн хууль тогтоогчид энэ шийдвэрээрээ хувийн бизнесийн ашиг сонирхлыг дэмжиж байна гэж буруутгагсад бий. Үүнд, тэрбумтан Олег Дерипаскатай холбоотой хүмүүс багтаж байгаа бололтой.

Мод бэлтгэлийн тухай хуулийн төслийг 2023 онд өргөн барьсан боловч Шинжлэх ухааны академийн гишүүд зэрэг мэргэжлийн хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хуулийн төслийг эсэргүүцсэн өргөдөлд даруй 116 мянган хүн гарын үсэг зуржээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

]]>
https://andgai.mn/8004/feed 0
“Disney” компани “OpenAI”-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ https://andgai.mn/7989 https://andgai.mn/7989#respond Tue, 16 Dec 2025 08:03:52 +0000 https://andgai.mn/?p=7989 “Disney” компани хиймэл оюун ухааны “OpenAI”-д нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, хүүхэлдэйн киноны дүрүүдийг ашиглуулах албан ёсны лицензийн гэрээ байгуулжээ. Энэ нь “OpenAI”-ийн богино бичлэг бүтээх “Sora” платформын хувьд анхны томоохон лицензийн хэлцэл юм. Ингэснээр “Disney” компанийн 200 гаруй хүүхэлдэйн дүрийг хиймэл оюун ухаанаар хүссэн видеонд ашиглах боломжтой болж байна. Үүнд Микки, Минни Маус, Үнсгэлжин, Ариэль зэрэг бүх гүнж, Элса, Анна, “Marvel”-ийн бүх дүр гэх мэт орно. “ChatGPT” хэрэглэгчид мөн “Disney”-ийн дүрүүдийг ашиглан зураг үүсгэх боломжтой.

“Disney”-ийн гүйцэтгэх захирал Боб Айгер хэлэхдээ, энэхүү гэрээ нь уран бүтээлчдийг хүндэтгэж, хамгаалах зорилготой бөгөөд лицензийн төлбөр багтсан. Мөн дүрүүдийг хэрхэн ашиглах талаар хатуу хяналт тавигдсан гэж онцлон тэмдэглэсэн байна. “OpenAI”-ийн захирал Сэм Алтман хэлэхдээ, хиймэл оюун ухаан ба бүтээлч салбар хариуцлагатай хамтран ажиллаж чадна гэдгийг энэ гэрээ харуулж байна гэжээ. Гэрээ нь гурван жилийн хугацаатай юм.

“Disney” өмнө нь оюуны өмчөөр хамгаалагдсан дүрүүдийг нь өөр “AI” компани зөвшөөрөлгүй ашигласан гэж шүүхэд өгч байсан. Мөн “Disney” саяхан дараах компаниудад оюуны өмчийг хууль бусаар ашиглахыг зогсоох шаардлага илгээсэн. Тодруулбал, “Google”, “Meta” болон “Character.AI”-д шаардлага тавьжээ. Үүнээс гадна “Disney” болон “Universal” хамтран “Midjourney” компанийг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

]]>
https://andgai.mn/7989/feed 0
Украины эзлэгдсэн бүс нутгууд дахь эзгүй үл хөдлөхүүдийг Оросын өмч болгоно https://andgai.mn/7986 https://andgai.mn/7986#respond Tue, 16 Dec 2025 08:01:15 +0000 https://andgai.mn/?p=7986 Украины эзлэгдсэн бүс нутгууд дахь ашиглагдаагүй орон сууц, үл хөдлөхүүдийг хураан авч, улсын өмч болгох эрхийг орос цэргүүдэд олгосон хуулийн төсөлд Путин гарын үсэг зурлаа. Хуулийн төсөлд зааснаар хаягдсан шинж тэмдэг илэрсэн байшин барилгыг Бүгд найрамдах Донецк ард улс, эсвэл түүний хотын захиргааны өмч гэж хүлээн зөвшөөрнө гэжээ.

Бүгд найрамдах Донецк ард улсыг 2014 онд Оросын дэмжлэгтэй хагас цэрэгжсэн бүлэглэлүүд Украины зүүн хэсгийн Донецк мужийн нэг хэсэгт байгуулсан.

Путины баталж буй шинэ хууль журам Оросын хэсэгчлэн эзэлсэн Луганск, Запорожье, Херсон мужуудад мөн үйлчилнэ.

Оросын төрийн өмч болгосон үл хөдлөх хөрөнгүүдийг дараа нь хувьчилж болох байдлаар хуульд тусгажээ. Ингэхдээ Украины халдлагын улмаас орон гэргүй болсон иргэдэд шилжүүлж болно гэжээ. Мөн төрийн албан хаагчдын албан ёсны орон сууц болгон ашиглах сонголт ч байгаа аж.

Дайн эхэлснээс хойш олон сая хүн Украинаас дүрвэсэн. Тэдгээр хүмүүс нэг бол Украин дотроо дайны бус бүс рүү, нэг бол гадаад руу дүрвэсэн билээ. Дүрвэх үедээ украинчууд хувийн өмч байшингаа орхихоос өөр аргагүй болсон нь уг шинэ хуулийг батлах сэдэл болжээ.

ЭХ СУРВАЛЖ: DPA INTERNATIONAL

]]>
https://andgai.mn/7986/feed 0
“Paramount” компани “Warner Brothers Discovery”-д илүү үнэ санал болгов https://andgai.mn/7871 https://andgai.mn/7871#respond Tue, 09 Dec 2025 06:07:58 +0000 https://andgai.mn/?p=7871 АНУ-ын “Paramount” компани Даваа гаригт (2025.12.08) мэдэгдэл хийж, “Warner Brothers Discovery”–г худалдаж авахын тулд “Netflix”-тэй өрсөлдөхүйц, бүр илүү сайн санал гаргана гэж мэдэгдэв. Өнгөрсөн Баасан гаригт “Netflix” компани “Warner Bros.”-ийг 72 тэрбум ам.доллараар худалдаж авах тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн. Харин “Paramount” компани 108.4 тэрбум ам.долларын саналыг хувьцаа эзэмшигчдэд тавих гэж буйгаа мэдэгдлээ.

“Paramount”-ын хэлснээр,“Warner Brothers Discovery”-д тавьсан санал нь “Netflix”-ээс ч ашигтай. Тодруулбал, 18 тэрбум ам.долларын бэлэн мөнгө хувьцаа эзэмшигчдэд өгөх бөгөөд нэр шилжүүлэх үйл явц илүү хялбар байх болно гэж амлаж байна.

Мөн “Netflix”-ээс ялгаатай нь “Warner Bros.”-ийн кабель телевизийн сувгуудыг ч мөн худалдаж авна. Тиймээс “Paramount” нь хувьцаа эзэмшигчдээс “Netflix”-ийн саналаас татгалзахыг хүссэн байна. Учир нь “Netflix”-ийн санал хэтэрхий өөдрөг, бодит бус тооцоололд үндэслэсэн гэж “Paramount” шүүмжилж байна. Түүнчлэн тус компани “Netflix”-ээс өрсөж, 12 долоо хоногийн хугацаанд 6 удаа худалдан авах санал хүргүүлсэн гэж мэдэгджээ. “Paramount”-ын гүйцэтгэх захирал Дэвид Эллисон хэлэхдээ, “Бидний санал Холливудийг илүү хүчирхэг болгоно. Энэ нь уран бүтээлчид, үзэгчид, кино театруудад ашигтай” гэж онцлон тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

]]>
https://andgai.mn/7871/feed 0
Японд хүчтэй газар хөдлөлт болж, 30 хүн бэртжээ https://andgai.mn/7864 https://andgai.mn/7864#respond Tue, 09 Dec 2025 05:30:26 +0000 https://andgai.mn/?p=7864 Арванхоёрдугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө Японы Аомори мужид 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас дор хаяж 30 хүн гэмтэж, бэртсэн тухай Японы ерөнхий сайд Санаэ Такаичи сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тэрбээр “Гамшгийн улмаас хүмүүс амиа алдсан эсвэл сураггүй болсон тухай мэдээлэл ирээгүй байна. Тиймээс хэвийн амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Хэрэв дахин хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд яаралтай нүүлгэн шилжүүлэлтэд бэлэн байхыг хүсэж байна” гэжээ. Ингэхдээ ирэх долоо хоногийн турш анхаарал, болгоомжоо сулруулахгүй байхыг зөвлөжээ.

Арванхоёрдугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө Японы Аомори мужид 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Голомт нь Номхон далайд 50 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Эхэндээ газар хөдлөлтийн хүчийг 7.2 магнитуд гэж тодорхойлж байсан ч хожим нь 7.5 магнитуд байсныг тогтоосон байна. Газар хөдлөлтийн дараа зүүн болон зүүн хойд эрэг ормын бүс нутагт гурван метр өндөр цүнами болох аюулын талаар анхааруулж байв. Газар хөдлөлтийн улмаас Японы Фүкүшима -1 зэрэг атомын цахилгаан станцуудад онц нөхцөл байдал үүсээгүй байна.

]]>
https://andgai.mn/7864/feed 0