Бизнес – andgai.mn https://andgai.mn Mon, 18 Aug 2025 04:25:47 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.9.1 Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадвар 9-дүгээрт эрэмбэлэгдлээ https://andgai.mn/6817 https://andgai.mn/6817#respond Mon, 18 Aug 2025 04:25:47 +0000 https://andgai.mn/?p=6817 Монголын банкны холбооноос Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадварын судалгааны тайланг нийтэллээ. Банкны холбоо тус судалгааг анх 2020 онд гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үед манай улсын банкны салбар ижил төстэй 37 улсаас 28-д эрэмбэлэгдэж байв.

Харин энэ жилийн судалгаагаар ижил төстэй 37 улсаас 9 дүгээр байранд эрэмбэлэгдэж, 18 байраар эрс урагшлав. Мөн бүс нутгийн 5 орноос 1 дүгээр байр, уул уурхайн хамаарал бүхий 21 орноос 6 дугаар байр, дунджаас дээгүүр орлоготой 14 улсаас 3 дугаар байрыг эзэлсэн байна.

Юу өөрчлөгдөв?

Сүүлийн 4 жилийн хугацаанд манай улсын банкны салбарт томоохон хууль, эрх зүйн өөрчлөлт хийгдэхээс гадна хүртээмжийн үзүүлэлт бусад оронтой харьцуулахад ихээхэн өндөр байсан нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн талаар тайланд дурджээ.

Тухайлбал, УИХ-аас 2020 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Улмаар үүнтэй уялдуулан Монголбанк Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд системд нөлөө бүхий банкнууд хөрөнгийн биржид нээлттэй ХК болох үүрэг хүлээсэн.

Ингээд хуулийн дагуу банкнууд 2022 оноос эхлэн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар өөрийн хөрөнгийн хэмжээгээ 447 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Мөн банкны салбарын өөрийн хөрөнгийн өгөөж сүүлийн 3 жилийн хугацаанд 20 орчим хувьд хадгалагдаж байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа юм. Мөн банкны салбар технологийн тусламжтайгаар ажилчдын бүтээмжийг дээшлүүлж, хэрэглэгчдэд хурдан шуурхай, хялбар үйлчилгээг санал болгосноор зардлын үр ашигтай байдлаа нэмэгдүүлжээ.

Технологийн дэвшлийг дагаад банкны салбарын хүртээмжийн үзүүлэлтүүд ч өндөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 98 хувь нь банканд данстай бөгөөд нийт төлбөр тооцооны 97 хувь нь дижитал хэлбэрээр явагдаж байна.

Интернэт банк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2020 онтой харьцуулахад 2 дахин, мобайл банк хэрэглэгчдийн тоо 7 дахин өсжээ.

Монгол Улсын банкны салбар зах зээлд шилжсэн он жилүүдэд үргэлж хөгжлөөрөө бусад салбарыг түүчээлж, хөгжилд хөтөлж ирсэн гэдэгтэй маргах хүн ховор. Гэхдээ салбарыг бодлогоор дэмжиж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлснээр олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлж болох вэ гэдгийг судалгааны үр дүнгээс харж болохоор байгаа юм.

Судалгааны тухай:

Банкны салбарын өрсөлдөх чадварын индексийг тооцохдоо банкны салбарын дотоод хүчин зүйл болох банкны үр ашиг, олон нийтэд хүртээмжтэй байдал, улс орны эдийн засгийг дэмжиж буй байдал зэргээр тогтоосон. Харин гадаад хүчин зүйлсийн тухайд макро эдийн засаг, улс төрийн орчин, хүн амын хөгжил, технологийн дэвшил зэрэг үзүүлэлтийг сонгон авчээ.

Судалгааны түүврийг сонгохдоо уул уурхайд суурилсан эдийн засагтай орнууд (Уул уурхай, Металлын үндэсний зөвлөлөөс гаргасан), бүс нутгийн орнууд, орлогын түвшин ижил (Дэлхийн банкны ангиллаар) орнуудыг голчлон авч үзэн, нийтдээ 37 улсыг хамруулсан байна.

Индексийг тооцохдоо нийтдээ 8 багана индексээр, 18 үзүүлэлтийг хамруулан тооцжээ. Эдгээрт банкны салбарын үр ашиг, эрсдэл, гүнзгийрэл, хүртээмж болон макро эдийн засгийн эрсдэл, хүн амын хөгжлийн үзүүлэлтүүд, Засгийн газрын тогтвортой байдлын үзүүлэлтүүд багтсан байна.

]]>
https://andgai.mn/6817/feed 0
Хаан Банкны тэтгэврийн зээлийн хугацаа уртаслаа. https://andgai.mn/5835 https://andgai.mn/5835#respond Wed, 25 Jun 2025 07:17:04 +0000 https://andgai.mn/?p=5835 ХААН Банк тэтгэвэр авагч харилцагчдынхаа зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс тэтгэврийн зээлийн нөхцөлөө илүү уян хатан болгож, 24 хүртэлх сарын хугацаатай олгож эхэллээ.

Ингэснээр тэтгэвэр авагч харилцагч ХААН Банкны салбар нэгж болон цахим сувгаар хандан өөрийн санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэтгэврийн зээлийг 24 хүртэлх сарын хугацаатайгаар хурдан шуурхай авах боломжтой боллоо.
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД:

1. Тэтгэврийн зээлийг хэзээнээс эхэлж 24 сараар авч болох вэ?

Та 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн тэтгэврийн зээлийг өөрт ойр байрлах ХААН Банкны салбар, нэгжид хандан авч болохоос гадна Киоск машин болон цахим сувгаар 24 хүртэлх сараар авах боломжтой болсон.

2. Зээл олгож буй хугацаанаас хамаараад зээлийн хүү нь өөр өөр байх уу?

Тийм ээ. Зээлийн хугацаанаас хамааран зээлийн хүүг өөрөөр тогтоодог. 12 хүртэлх сарын хугацаатай тэтгэврийн зээл бол зээлийн хүү жилийн 16.8% (сарын 1.4%), 13-24 сарын хугацаатай бол зээлийн хүү жилийн 18.0% (сарын 1.5%)-иар бодож олгогдоно.

3. Өмнө нь 18 сараар 100% зээл авсан харилцагч нэмээд зээл авч болох уу?

Хэрвээ та 18 сараар 100%-иар тэтгэврийн орлогоо тооцуулан зээл авсан гэж бодъё. Одоогийн шинэчилсэн нөхцөлөөр буюу 24 сараар 50%-иар тогтох боломжит зээлийн хэмжээнээс харилцагчийн өмнөх авсан зээлийн үлдэгдэл бага байгаа тохиолдолд зөрүү дүнгээр нэмэлт зээл авах боломжтой.

Жишээ нь: Харилцагчийн сарын тэтгэврийн орлого нь 689,000 төгрөг бөгөөд 2025 оны 2-р сард 18 сарын хугацаатай 100%-ийн өр, орлогын харьцаагаар тооцуулан 10.9 сая төгрөгийн зээл авсан гэж тооцъё. Энэ харилцагчийн хувьд өнөөдөр шууд нэмэлт зээл авах боломжгүй, зээлээ төлж явсаар 2025 оны 10-р сараас нэмэлт зээл авах эрх нь үүснэ.

]]>
https://andgai.mn/5835/feed 0
Улаанбаатар – Франкфурт чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүллээ https://andgai.mn/5400 https://andgai.mn/5400#respond Thu, 05 May 2022 12:22:45 +0000 https://andgai.mn/?p=5400 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын мөрөөр аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.
Агаарын тээврийг либералчлах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, голлох зах зээл дэх олон улсын агаарын тээврийн үйлчилгээний компаниудыннислэг, бүсчлэлийн сүлжээг бий болгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх;
Гадаадын жуулчдад зориулсан 2-3 төрлийн татварын урамшуулал, хөнгөлөлтийн систем бий болгох талаар судалж, танилцуулах;
2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан зохион байгуулалтыг хангаж ажиллах;
“Ковидгүй жуулчин” эрүүл мэндийн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх, жуулчдын эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулах;
Гадаадын жуулчдын урсгалыг татах чиглэлээр байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан арга хэмжээний нэгд сэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах контентын тоо, сурталчилгааны цар хүрээ, өр өгөөжийг нэмэгдүүлж ажиллах
Тус салбарын цахим шилжилтийг хурдасгаж, жуулчдын мэдээлэл авах, захиалга өгөх, сэтгэгдэл үлдээх, төлбөр төлөх үйл явцыг цахимжуулж, е-mongolia цахим хуудаст аялал жуулчлалын цэс нэмж, хөгжүүлэлт хийх
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах бусад хуулиудад оруулах өөрчлөлт, журмын төсөл боловсруулах зэрэг үүргийг Засгийн газрын гишүүдэд өглөө.
Мөн хуралдаанаар Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, долоо хоногт таван удаагийн нислэг үйлдэхээр боллоо.

]]>
https://andgai.mn/5400/feed 0
А.Энхжин: Ипотекийн зээлийн төлөлтийг долдугаар сарын 1-нээс дахин хойшлуулах асуудлыг судалж байна. Удахгүй шийдвэр гарахаар мэдэгдэнэ https://andgai.mn/4749 https://andgai.mn/4749#respond Mon, 28 Feb 2022 12:01:44 +0000 https://andgai.mn/?p=4749 Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “2021 онд эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орон сууцжуулах зорилгоор 10 их наядын хөтөлбөртэй уялдуулаад ипотекийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн онд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг Монголбанк банкны үүсвэрээр 13,500 орчим зээлдэгч авсан. Зээлдэгчийнхээ тоогоор 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт.

Энэ онд Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр нийт 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөж байгаа. Нэг, хоёрдугаар сард нийт 100 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкууд олгох тооцоололтой байна. Зээл олголт хэвийн үргэлжилж байна.

Түүнчлэн ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээний тухайд гэвэл Ковидын хуулиар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл сунгасан.

Саяхан уг хуулийг энэ он дуустал сунгасантай холбогдуулан Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг долдугаар сарын 1-нээс хойш дахин сунгах хууль, эрх зүйн үндэслэл ямар байгааг судалж байна. Удахгүй шийдвэр гарахаар мэдэгдэнэ гэв” гэлээ.

]]>
https://andgai.mn/4749/feed 0
Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна https://andgai.mn/619 https://andgai.mn/619#respond Mon, 09 Aug 2021 23:00:07 +0000 https://andgai.mn/?p=619 Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо хур багатай байна.

2021 оны 08 дугаар сарын 09-ний 20 цагаас 08 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 11-нээс 08 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 11-нээс нутгийн өмнөд хэсгээр халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

]]>
https://andgai.mn/619/feed 0