Т.Баярхүү: Засгийн газар, УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй

2022-01-11 148 0

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа. Өчигдөр Эрүүл мэндийн сайд дотоодод Омикрон хувилбарын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг зарласан. Засгийн газар, УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй.

Гуравдугаар тунд нийт хүн амын 28.8 хувь нь хамрагдсан байна. 2,000 гаруй хүн дөрөв дэх тундаа хамрагдаад явж байна.

Нэмэлт тунгийн ач холбогдол өндөр үр дүнтэй байгааг олон улсын эрдэмтэн судлаачид онцолж байна. Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсье” гэв.

Холбоотой мэдээ