Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдлын тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. Уг мэдээлэлд: Казахстанд манай улсын нийт 4028 иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс 1383 хүн хууль ёсны дагуу, 1600 хүн хууль бусаар оршин сууж, нийт 1045 оюутан бий. Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байна.
Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон тохиолдол одоогоор байхгүй. Тус улсад байгаа монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодод хохирол учирсан тохиолдол одоогоор гараагүй байна.
0 cэтгэгдэлтэй