Хоёрдугаар ангийн сурагчдын 70 орчим хувь нь унших чадвараа эзэмшсэн бол 30 хувь нь үсгээ цээжилсэн ч унших чадвар муу байна

2021-12-30 93 0

Үндэсний хэмжээнд сурагчдын хоцрогдлыг судлах оношлогоо хийж, судалгааны үр дүнгийн хүрээнд зөвлөмж заавруудыг сургуулиудад хүргүүлжээ.

1-12 ангийн суралцагчид эзэмшсэн байх ёстой мэдлэг чадварыг 3690 суралцахуйн зорилтоор дамжуулж авдаг байна. Гэхдээ гарааны оношлогоо хийхдээ 2200 орчим суралцахуйн зорилт буюу шинэ агуулгаар даалгавраа бэлтгэсэн. Нийт сурагчдын 15-20 хувийг хамруулж, бүх хичээлээр гарааны оношлогоо хийхэд 515 агуулга дээр суралцагчид хоцрогдолтой гарчээ. Тухайлбал, улсын хэмжээнд хоёрдугаар ангийн сурагчдаас унших чадварын шалгалт авахад нийт хүүхдүүдийн 70 орчим хувь нь унших чадвараа эзэмшсэн бол үлдсэн 30 хувь нь үсгээ цээжилсэн хэрнээ холбож унших чадвар муу байжээ. Харин гуравдугаар ангийн хүүхэд уншиж чадаж байгаа мөртлөө ойлгох чадвар муу байсан байна.

Холбоотой мэдээ