Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар сунгах заалтыг хэвээр үлдээлээ

2021-12-24 80 0

Сангийн сайд Б.Жавхлан Цар тахлын хуульд заасан ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах заалтыг хэвээр үлдээснийг мэдээллээ. Засгийн газрын хуралдаанаар Цар тахлын хууль буюу “Коронавируст халдвар /COVID-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуулийг сунгах асуудлыг эцэслэн хэлэлцсэн юм. Энэхүү хуулийг сунгаснаар иргэд ипотекийн зээлийн төлөлтөө дахин зургаан сараар сунгах боломж нээгдэх аж.

Харин Монголбанкнаас хуулийг сунгахдаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах заалтыг хасах саналыг Засгийн газарт хүргүүлжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч хугацааг сунгах нь шинээр ипотекийн зээл гаргахад хүндрэл бий болгохын сацуу санхүүгийн салбарт дарамт учруулах эрсдэлтэй гэж мэдэгдсэн байна. Ипотекийн зээл олголтын мэдээллийг харвал зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын байдлаар 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өсжээ.

Холбоотой мэдээ