
Гадаад улсаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлах Эрүүл мэндийн яамны саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Монгол Улсын хувь нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийг 10 хоногийн тусгаарлалтын байранд тусгаарлан хяналт тавьж байгаа.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь 3 хоног тусгаарлах зөвлөмжийг ЭМЯ, ХӨСҮТ-ээс гаргасан саналыг Ерөнхий сайд дэмжиж энэ ажлыг зохион байгуулахыг Улсын Онцгой комисст үүрэг болголоо.
Гадаадаас ирж байгааа иргэдийг 3 хоног тусгаарлахтай холбоотой шийдвэр, яг хэзээнээс хэрэгжиж эхлэх зохион байгуулалтын асуудлаар УОК хуралдаж та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Б.Болор
0 cэтгэгдэлтэй