
– Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Эрүүл мэндийн яам
11:30 цагт: “Сүрьеэгийн илрүүлэлт, далд халдварын эмчилгээг эрчимжүүлэх нь” хэвлэлийн хурал болно. Хэвлэлийн хурлыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг чиглүүлнэ. Утас: 89188189, 86885060
“Өдрийн сонин”-ы мэдээллийн төв
12:00 цагт: Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод болно. Энэ жилийн яруу найргийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулж байна. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг.
“Болор цом – 39” наадмын онцлог, хөтөлбөрийн талаар МЗЭ-ийн дарга Б.Ичинхорлоо, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар мэдээлэл өгнө.
0 cэтгэгдэлтэй