13 настай Монгол охин болон түүний ээжээс БНСУ-ын холбогдох албаныхан уучлалт гуйжээ

2021-12-14 108 0

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан. Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр олон нийтэд ил болсон. Тэгвэл 13 настай Монгол охин болон түүний ээжээс БНСУ-ын холбогдох албаныхан уучлалт хүсжээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

– 13 настай Монгол охины тухайд Солонгос улсын албаны хүмүүс уучлал гуйсан, анхаарал хандуулж шийднэ гэдгээ илэрхийлсэн. Салбарын сайдын хувьд гадаадад амьдарч буй иргэдээ асуудал тулгарсан цагт зайлшгүй Элчин сайддаа хандаж байхыг санууллаа.

– “БНСУ-ын Ерөнхийлөгчид хүргэхээр цахимаар санал хураалт авч байгаа. Одоогоор 200 мянга гаруй иргэний санал авсан. Гэхдээ 30 хоногийн дараа шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, нэг сарын эхээр Солонгосын талаас хэрхэн шийдэх талаараа мэдээлэл ирүүлэх байх. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Дөрвөн охин нийлж зодсон. Хоёр нь насанд хүрээгүй, харин 15,16 настай хүүхдүүдэд нь хариуцлага тооцохоор яригдаж байгаа.

Холбоотой мэдээ