Сэврэй суманд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2021-12-09 94 0

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 216 км, сумын төвөөс баруун хойд зүгт 37 км-т орших Сэврэй-Уул гэдэг газар 12-р сарын 9-ний өдрийн 00:46 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 00:54 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдэж, байр орон сууцны хана хөдөлсөн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Холбоотой мэдээ