– Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Эрүүл мэндийн яам
09:00 цагт: Швейцарын хамтын ажиллагааны газраас Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамаар дамжуулан хөдөө, орон нутгийн эмнэлэгт зургаан ширхэг хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өгнө. Утас: 99741854, 86885060
Төрийн ордон
09:00 цагт: “1921 оны ардын хувьсгал-100 жил”: Түүх ба орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Тус хуралд Монгол, ОХУ, Энэхэг, Япон улсын 30 гаруй эрдэмтний илтгэлийг хоёр салбар хуралдаанаар хэлэлцүүлнэ. Утас: 99717977
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
“Туушин” зочид буудал
10:00 цагт: Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Германы GFA зөвлөх компанитай хамтран 2016 оноос Монгол Улсад Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд гарсан үр дүн, амжилтыг танилцуулах хаалтын ажиллагаа болно. Утас: 77116171, 99109723
МУИС-ийн номын сан
11:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг старт ап залуу, залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын аварга шалгаруулах уралдаан”-ы эцсийн шалгаруулалт болно.
Хэвлэлийн хүрээлэн
11:00 цагт: Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээс хүлээгдэж буй үр дүнг танилцуулна. Утас: 350002
“Монгол ньюс” мэдээллийн төв
11:00 цагт: Авилгын эсрэг олон улсын өдрөөр Иргэний нийгмийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвслээс мэдээлэл хийнэ.
0 cэтгэгдэлтэй