Д.ЦЭЦЭГДУЛАМ: Манай цэцэрлэгт хуурамч дипломтой хүн байхгүй, худал мэдээлэл 2021-12-07, 60ЖИРГЭХХУВААЛЦАХ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цэцэрлэгийн дунд ангийн багш М нь хүүхдүүдийг зодож, ёс бус харьцаж байгаа бичлэг цахим орчинд тархаж, цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цэцэрлэгийн хүүхэд зодсон багш хуурамч дипломтой болох нь тогтоогдсон. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой болох нь тогтоогдоод байна. Бид өнгөрсөн долоо хоногт хуралдаж, боловсролын байгууллагын ажилтнуудын дипломыг шалгах ажиллагаа явуулахаар боллоо. Хүчирхийлдэг багш, сурагч, эцэг, эхчүүд тоймгүй болжээ” гэсэн билээ.
Тэгвэл бид энэ талаар Ирээдүй цогцолборын эрхлэгч Д.Цэцэгдуламаас тодруулахад “Сайдын мэдэгдлийг сонссон. Манай цэцэрлэгт хуурамч дипломтой хүн байхгүй. Худал мэдээлэл. Энэ хэрэг шалгагдаж байгаа учраас өөр мэдээлэл өгөхгүй” гэлээ.
Эх сурвалж: Ergelt.mn
0 cэтгэгдэлтэй