Хакүхо М.Даваажаргалын сүмогийн түүхэнд үзүүлсэн таван дээд амжилтыг Геннист бүртгэлээ

2021-12-04 129 0

Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргалын сүмогийн түүхэнд үзүүлсэн таван дээд амжилтыг Геннисийн номонд бүртгэжээ. Ингэснээр тэрээр Геннисийн долоон батламжтай болж байгаа юм байна.

Тодруулбал, тус таван дээд амжилт нь дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, сумо бөхийн замналынхаа турш 1187 ялалт байгуулсан, макүчи зиндаанд 1093 удаа давсан, макүчи зиндаанд нэг ч ялагдалгүй 16 удаа түрүүлсэн, ёкозүна цолтой 84 тэмцээнд барилдсан зэрэг юм. Хакүхо М.Даваажаргал эдгээр батламжаа сүмогийн ордны музейд байрлуулахаар болсон байна.

Сонирхуулахад, түүний анхны Геннисийн номонд бүртгүүлж байсан амжилт нь Шовагийн эриний (1926-1989) домогт Ёкозүна Тайхогийн амжилтыг эвдэж 2015 онд 33 тэмцээнд түрүүлсэн үзүүлэлт байжээ.

Холбоотой мэдээ