ЕБС-ийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын амралт 18-наас эхэлнэ

2021-12-01 188 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв.

Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ.

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх юм.

Эх сурвалж: ЗГХМОНХГ

Холбоотой мэдээ