ТҮК-ийн ажилтан Н.Батмөнхийн “Алтан гадас” одонгийн найрыг “Буган халиун” ресторан үнэгүй хийж өгөхөө амлав

2021-11-26 175 0

Тохижилт үйлчлгээний газарт 12 жил ажилласан Н.Батмөнх “Алтан гадас” одонгооо шагнуулсан нь олны хүндлэлийг ихэд хүлээгээд байгаа билээ.

Ховд аймгийн Булган сумын харьяат тэрбээр өнгөрсөн хугацаанд Барилгын техникум, гутлын үйлдвэр зэрэг хэд хэдэн газарт ажиллан, Хөдөлмөрийн аваргаар цөөнгүй удаа шалгарчээ. Н.Батмөнх өдгөө 64 настай. Өдий насандаа хот тохижилтод ажиллан, хүйтэнд нь хөрч, халуунд нь халах амаргүй нь мэдээж.

Байгууллагадаа 70 нас хүртлээ ажиллах хүсэлтэй яваа түүний “Алтан гадас” одонгийн найрын “Буган халиун” ресторан 100 хувь даан, үнэгүй хийж өгөхөө амлажээ.

Үүэий сацуу цөөнгүй уран бүтээлч, дуучин найранд нь үнэгүй дуулж, бүжиглэж өгөх хүсэлтэйгээ илэрхийлсээр байна.

 

Б.Болор

Холбоотой мэдээ