Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим байна

2021-11-26 131 0

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 11 сарын 25-ны 20 цагаас 11 сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Халх гол орчмоор 24-29 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Хангайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 13-15 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ