ОХУ-ын Коронавирусийн эсрэг төв мягмар гаригт ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс Монгол Улстай агаарын хилээ нээх шийдвэр гаргасан талаар мэдээллээ.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 1-нээс Москва-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван нислэг, Улаан-Үд-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар болон Красноярск-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт тус бүр нэг нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Мөн ОХУ ирэх сарын 1-ээс Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика улсуудтай мөн агаарын хилээ нээх бол Куба, Мексик болон Катар руу хийх нислэгийн хязгаарлалтыг бууруулах шийдвэрийг гаргасан аж.
Ингэснээр ОХУ өнөөдрийн байдлаар дэлхийн 71 улстай агаарын харилцаагаа сэргээгээд байна.
0 cэтгэгдэлтэй