Сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ОГЦОР хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг Ковидын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр ЦАГДАН ХОРЬЖ, СААТУУЛСАН билээ. Дээрх иргэдийг Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэснийх нь төлөө тийнхүү хууль хүчний байгууллагаас саатуулсан. ЦЕГ, ШШГЕГ зэрэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг.
Тэгвэл Х.Нямбаатарын тэргүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн яам 2020 онд буюу ковидын жил сайн ажилласан хэмээн “ШИЛДЭГ ЯАМ”-р шалгарч, улмаар 20 сая төгрөгөөр шагнуулсан байна. Тэрчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав нарын зэрэг 106 хүн урамшуулал авсан байна.
Гэтэл Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдөр баталсан 43-р тогтоолд 1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байхыг даалгасан. Энэ тогтоолыг хууль зүйн сайд Х.Нямбаатар зөрчиж, өөрийгөө ШАГНУУЛЖЭЭ!!!
Гэтэл УИХ-аас баталсан хуулть тогтоомж, Засгийн газрын тогтоолыг мөрдөж, хэрэгжүүлж ажиллах ёстой салбар яамны сайд нь Төрийн нарийн бичгийн даргаараа тушаал гаргуулан өөрийгөө шагнуулж байгаа нь ШУДАРГА ЁСОНД нийцэхгүй байгаа юм.
Эх сурвалж: Ulsturch.mn
0 cэтгэгдэлтэй