Өнөөдөр болох үйл явдал

2021-11-08 221 0

10.00 цагт Их наяд плазагийн 6 давхарт Ресторан, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарынхан III тундаа хамрагдана. Утас: 90793333, 99763656

11.00 цагт Хангарди ордны 4 давхарт Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх аяны дүгнэлт, цаг үеийн мэдээллийн талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван Толгой Түлш” компани, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан хэвлэлийн хурал болно.

Төрийн ордонд:

09.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд Ойн салбарын Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-наас зохион байгуулна.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан болно.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно.

Холбоотой мэдээ