“IJF” буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж Бакугийн Гранд Слам маргааш/2021.11.05/ эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 29 орны 196 тамирчин оролцох гэж байна. Монгол Улсаа төлөөлөн нийт 22 тамирчин өрсөлдөх болно.
Эрэгтэй тамирчид:
Э.Ариунболд /-60 кг/
Э.Сумъяабазар /-60 кг/
Б.Нармандах /-66 кг/
Г.Галмандах /-66 кг/
Ц.Цогтбаатар /-73 кг/
О.Уранбаяр /-73 кг/
Г.Болор-Очир /-81 кг/
Б.Мөррэнцэн /-81 кг/
Б.Тэнгис /-90 кг/
Г.Алтанбагана /-90 кг/
Б.Гончигсүрэн /-100 кг/
О.Хангал /-100 кг/
О.Цэцэнцэнгэл /+100 кг/
Эмэгтэй тамирчид:
Г.Наранцэцэг /-48 кг/
Б.Баасанхүү /-48 кг/
Б.Хорлоодой /-52 кг/
Л.Энхрийлэн /-57 кг/
Б.Ганхайч /-63 кг/
С.Лхагвадулам /-63 кг/
Ц.Энхчимэг /-70 кг/
Б.Эрдэнэт-Од /-78 кг/
А.Адъяасүрэн /+78 кг/
Энэ удаагийн Бакугийн Гранд Сламд Гүржийн Важа Маргвелашвили, Канадын Шэди Элнас, Японы Момо Тамаоки, Азербайжаны Рустам Оружов, Оросын Якуб Шамилов, Австрийн Шамил Борчашвили зэрэг шилдгүүд оролцоно.
0 cэтгэгдэлтэй