Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар ДАШТ-ээс тавдугаар байр эзэллээ

2021-11-03 80 0

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо ес дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө -67 кг жингийн шөвгийн наймд ОУХМ Баатарсүхийн Чинзориг Казахстаны Аблайхан Жуссиповтой тулалдан 5-0 харьцаагаар ялагдсанаар тавдугаар байр эзэллээ.

Харин -48 кг жингийн шөвгийн наймд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Беларусийн Яахени Кармилчуктай тулалдан нэгдүгээр үед шүүгчийн шийдвэрээр ялагдсанаар мөн тавдугаар байр эзлэв.

Боксын ДАШТ-ийг зорьсон манай улсын 8 тамирчин ийнхүү тэмцээнээ дуусгалаа.

Бусад тамирчид:

-57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
-51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
-60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
-71 кг жингийн 32-т Отгонбаатарын Бямба-Эрдэнэ айландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсан.
-63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
-54 жинд Энх-Амгалангийн Баярсайхан Барбадосын Жабали Бридитэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.

Холбоотой мэдээ